• Өнөөдөр 2024-04-27

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”

2023-12-05,   6907

      “Эргэлт” сэтгүүл Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.  
 
    Богдхан уулын Арцатын амны дээд хэсгийг Кёкүшюүзан Батбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглаж авсан байдаг. Ингэхдээ анх Арцатын амыг “Ахмадын амралт сувиллын цогцолбор барина” гэж авсан. Харамсалтай нь, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлж, Арцатын амыг тансаг зэрэглэлийн хаус хотхоноор дүүргэсэн. Өдгөө УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр, эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт залилан, газрын наймаа, мөнгө угаалтыг хэргүүдээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүх хурлаа хойшлуулсаар яваа.  
 

     Тухайлбал, Арцатын аманд “Өлзийт голын эх” ХХК 11.9 га газар эзэмшдэг. Тус газар дээр 68 хаус бүхий “Artsat luxury village” хотхоныг барьсан. “Өлзийт голын эх” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т. Баясгалан эзэмшиж байсан. Улмаар Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нар АТГ-т шалгагдаж эхэлмэгцээ “Өлзийт голын эх” ХХК-ийг Жамъяны Жагиймаад шилжүүлсэн. Гэхдээ Ж.Жагиймаа нь Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү юм. 

 
     Арцатын аманд “Инкоммаш” ХХК нь 5.1 га газар эзэмшдэг. Тус газар дээр тансаг зэрэглэлийн 16 хаус бүхий “Green hill” хотхоныг барьсан. “Инкоммаш” ХХК-ийг Баярмагнайн Чинбат гэгч эзэмшдэг. Б.Чинбат нь УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяртай нэг байранд өссөн багын найз нь. Арцатын аманд “Би Эй И” ХХК 3.0 га газар авсан. Тус газар дээр 32 айлын хаус бүхий “Artsat town” хотхоныг барьсан. “Би Эй И” ХХК-ийг Нямцэрэнгийн Эрдэнэбаатар үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Н.Эрдэнэбаатар нь Кёкүшюүзан Батбаярыг УИХ-ын гишүүн болох үеэс туслахаар нь ажиллаж ирсэн. 
 
      Энэ мэтээр УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт Арцатын амны газрыг бүхэлд нь хууль бусаар авч, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хаус хорооллоор дүүргэж, худалдаж дууссан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 18:42:24
    Ц.Баясгалан: Аятай тохитой орон байранд дургүй хүн байдаг уу?Бүтээн байгуулалт хийж.нийслэлийн өнгө төрхийг засаж.олон өрхийн амьдралын нөхцөлийг сайжруулахад харинч дорвитой хувь нэмрийг энэ хөдөлмөрч залуу оруулсан бусуу!..Олон мянган барилгачдыг ажлын байраар хангасан нь юунд буруу байнаа.Орон сууцнуудын хороолллуудыг дагаад үйлчилгээний газруудын олон тооны ажлын байр бий болж нийслэлчүүдийн зохих хэсэг ажил амьдратай болсон нь юун буруу вэ? Бодож сэтгэж.бүтээн байгуулагчдаа ад шоо болгох нь шудрага ёс арай биш дээ.Бүтээн байгуулагчдыг буруутгахаар та өөрөө ганц ширхэг ч болов хаус бариад орон сууцгүй байгаа иргэдэд тус болбол зүгээрсэн.Маш их хөдөлмөрлөж байж барилга.бүтээн байгуулалт босдог юм шүү !Бүтээн байгуулагч энэ хөдөлмөрч эр хар буруу бодлоос үл шантарч улам олон орд харш сүндэрлүүлэн улс.эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 20:27:01
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 19:08:46
    Шударга иргэн: Кёкшюү харин утаа багасгахад хэрэгтэй сайн үйлс бүтээсэн байна. Жич дурдахад эхнэр гээд байгаа шуналтай хүүхэн нь түүнээс салаад, Кёкүшүгээс салгасан хөрөнгөө аваад явчихсан учраас энэ хоёрыг холбон ярихгүй тусад нь ярих нь зүйтэй.Хүний мөсгүй шунахай авгай бие даагаад эх орныхоо төлөө бүтээгээд явах юм байхгүйдээ. Цаашид Кёкүшүгээс салгасан хөрөнгөө дуугайхан идээд хоёр хүүхдээ асраад л явах байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 17:53:08
    Бодис: Хүний шунал гэж аймаар юм байна өө.маньхэзээ шуналтай болох юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 09:15:57
    d: амбар барьж ашиггүй бизнэс хийх жижиг толгой биш шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 07:44:56
    газрын мөнгийг авая: Нэгэнт барилга барьсан бол газрын төлбөрийг төлүүлэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-02 20:06:13
    Zochin: Шүүх нь төрийн 3 өндөрлөгт захирагддаггүй хуультай болсон. Шүүхийн 4 дэх засаглал. Иймээс шүүгчидийн далд авилга хэзээ ч илрэхгүй, шүүгчид авилгачдад хорих ял хэзээ ч өгөхгүй нь дэндүү ойлгомжтой. 20 тэрбумын хэрэгтэнд 20 саяын торгуулийн ял өгөөд л суллаж байна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 08:00:53
    Зочин: Дахиад Яармагийн урд их хэмжээний газар авч дамлан зарсан шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 05:27:38
    бат: ингээд яриад бичээд л бдаг.шүүхээр орж шийтгэгдсэн нь хэн ч бдаггүй.энэ чинь л монгол шүүх шүү дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 00:33:33
    Уламбаяр: Батбаярын буруу байхгүй.Шуналтай баяцуулаас л мөнгө саасан төдий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 00:29:46
    төгс: Харин ч Монголдоо сайн хөрөнгө оруулсан хүн бна.Ямар ард түмнээ шулж мөлжсөн биш.Арлаас олсон жаахан мөнгөөрөө баячуулд л байр барьж өгөө биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 08:27:01
    Давка: Энэ гэж нэг бирд байнаа, бас.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 15:34:32
    Zochin: Hulgaich l um bn.Mungu ugaasan grsen ug bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 18:41:57
    2: Хүн амьдарч утаа багасаж байвал хэн барьсан нь ямар хамаа бна Тэртээ тэргүй Богд уул тэр бүү хэл Зайсан толгойгоо тойруулж ухаад түрээсийн үйлчилгээний барилга барьсаныг барьж идэээч бүтээсэнийг бүдгэрүүлж муутгаж байдаг бүлэг чонуудыг яаалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 17:48:13
    гайхашрагч: шудрага ёс байхгүй. мөнгө байгаа.учраас хариуцлага хүлээхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 13:21:43
    bakteria : ireh songuulid hmt orsoldoh humuussee ertnees ynz ynz u. bichih uma
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 08:01:05
    Зочин : Шударга ёс гэж байдаг бол хариуцлага хүлээх л ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-27 08:01:04
    Зочин : Шударга ёс гэж байдаг бол хариуцлага хүлээх л ёстой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188