УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07, 17:49 Улс төр 126 0
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

УИХ-ын сонгууль хаяанд ирж, намын дарга нар ба нэр дэвшигчид сурталчилгааныхаа санхүүжилтийн эрэлд гарцгаагаад буй. Тэгвэл ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын ирэх сонгуулийн санхүүжилтийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав “босгож” байгаа гэх мэдээлэл дуулдах болов. 

Ирэх сонгуулиар нэг нэр дэвшигч хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан. Өөрөөр бол, сурталчилгааны сонин, сэтгүүл хэвлүүлэх, гудамж талбайд зураг хөрөгтэй самбаруудаа байршуулах, ухуулагч нарын цалин, унаа тэрэгний шатахуун гэх мэтээр нэр дэвшигчийн халааснаас хамгийн багадаа 1.5 тэрбум гарна гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд жилд 48.5 сая төгрөгийн орлоготой, 9.4 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар Т.Доржханд хадгаламжнийхаа 9.4 сая төгрөгийг шавхлаа гэхэд түүнд дахиад нэг тэрбум 490 сая 600 мянган төгрөг “сох” дутна гэсэн үг. Харин энэ мөнгийг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав гаргаж өгөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. 

Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав ба УИХ-ын гишүүн Т.Доржханд хоёрын холбоо хамаарлыг судалж үзлээ. 

1. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав охин Д.Индра, хүү Д.Ананд-Очир хоёртойгоо “Торгоны зам” академи болон “Ананд биотехнологи” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Торгоны зам” академи болон “Ананд биотехнологи” ХХК нь “Улаанбаатар, Баянгол, 3-р хороо, дунд гол, 52-р байр, Авто хаб төв, 502 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг.

Тэгвэл “Улаанбаатар, Баянгол, 3-р хороо, дунд гол, 52-р байр” гэдэг нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын “Авто хаб” ХХК-ийн эзэмшлийн “AutoHub” гэх таван давхар оффисын барилга юм. Энэ барилгад Т.Доржхандын өөрийнх нь “Монре файнаншиал” ХХК, “Монре даатгал” ХХК зэрэг компаниуд оффислодог. Өөрөөр хэлбэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавын компаниуд УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувийн таван давхар барилгад байрладаг болж таарч байна. 

Тайлбар: УИХ-ын гишүүн Г.Доржхандын "Автохаб" ХХК-ийн эзэмшлийн "Autohub" барилга буюу 52-р байр

Тайлбар: УИХ-ын гишүүн Г.Доржхандын "Автохаб" ХХК-ийн эзэмшлийн "Autohub" барилга буюу 52-р байр

2.  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав 2017 оноос хойш “УАН партнерс ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Харин “УАН партнерс ҮЦК” ХХК нь “Сакер ресорсус монголиа” ХХК-ийг эзэмшигч байсан ба 2024 оны нэгдүгээр сард “Сакер ресорсус монголиа” ХХК Сингапурын “Saker resources” компанид шилжсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Сакер ресорсус монголиа” ХХК-ийн Ерөнхий захирлын зөвлөх, Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж ирсэн байдаг. 

3. Т.Доржханд 2019 оны хавраас эхлэн “ЖДҮ”-гийн сэдвийг барьж авч, энэ сэдвээр дамжуулан АН, МАН-ын эсрэг акцалж байв. Өөрөөр бол, 2020 оны УИХ-ын сонгуулийн угтан “ЖДҮ”-ийн сэдвийг төрд, түмэнд танигдах хэрэгслээ болгож байсан гэсэн үг. Тэгвэл тухайн үед Т.Доржхандтай хамт “ЖДҮ”-г ярьж явсан хүн нь одоогийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав ажээ.

Тайлбар: 2019 оны хавар, "ЖДҮ"-ийн хэлэлцүүлэг, Эдийн засагч Т.Доржханд, судлаач Г.Дугаржав

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн тухайд, 2014 оноос хойш “Сахал” Д.Эрдэнбилэгийн “Кью Эс Си” ХХК концессоор эзэмшиж байсныг Засгийн газар цуцалж, 2022 оны дөрөвдүгээр сард төрийн өмчид буцаан шилжүүлж авсан. Ингээд 2022 оны аравдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ганпүрэвийн Дугаржав гэгчийг томилж байлаа. Өнгөрөгч 2023 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 226 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах байдлаар 23.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Товчхондоо, нэг нэр дэвшигчийн байтугай, нэг намын санхүүжилтийг ч босгох боломжтой “том хэтэвч” гэсэн үг. 

Харин Г.Дугаржавын тухайд, 2000-2004 онд МАХН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажилласан. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа намын шууд томилгоогоор 2004-2007 онд Сөүл дэх ЭСЯ-нд Нарийн бичгийн даргаар ажилласан. Буцаж ирээд 2007-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаар ажиллаад, 2010 дахин намын томилгоо авч, 2010-2013 онд Бээжин дэх ЭСЯ-нд Зөвлөхөөр ажилласан. Буцаж ирээд 2013 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2014 оноос МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэвч 2016 оны хавар МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа муудалцаж, улмаар МАХН-аас МАН-д урвасан гэлцдэг. 2019 оноос өөрийгөө эдийн засагч, судлаач гэж “өргөмжлөн” сонин, сайтуудад ярилцлага өгч, сошиал сүлжээнд идэвхтэй болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас Т.Доржхандын тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байсан ч мандат авч чадаагүй. Улмаар 2022 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн. Баттай эх сурвалжийн мэдээллээр Г.Дугаржавыг уг албан тушаалд томилуулахаар Т.Доржханд анкетаас нь эхлээд албан бичиг бүрийг нь барин албан тушаалтнууд, Ардын намын ах нарынхаа өрөөгөөр явсан гэдэг. 

       Сонгуулийн жил төрийн өмчит компаниуд төрийн түшээдийн санхүүжилтийг босгож өгөх “даалгавар”-тай ажилладаг нь нэгэнт нууц биш болчихсон асуудал. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг ажиллаж байх үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр, дараа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ий Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг ажиллаж байх үед Т.Аюурсайхан санхүүжилтээ гаргуулж байсан гэх асуудал өнгөрсөн “нүүрсний хулгай”-н сонсголоор ил болж байлаа. Тэгэхээр хууль хяналтынхан цаг алдалгүй УИХ-ын гишүүн Т.Доржханд ба “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав хоёрын хөшигний ардах “шивнээ”-г шалгаж нягтлах нь зөв биз ээ. 

 

Эх сурвалж : Ergelt.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417