Франц хэлээр "Je suis Mongol(e)" буюу "Би Монгол хүн", "Би эргүү мал" гэж хэлэх хоёр яг адилхан сонсогддогийг мэдэх үү?

Франц хэлээр "Je suis Mongol(e)" буюу "Би Монгол хүн", "Би эргүү мал" гэж хэлэх хоёр яг адилхан сонсогддогийг мэдэх үү?

“Монгол” нэршлээ олон улсад эерэгээр таниулах талаар Монголчууддаа хандах уриалга 

Франц хэлээр « Je suis Mongol(e) » буюу « Би Монгол хүн », « Би эргүү мал » гэж хэлэх  хоёр яг адилхан сонсогддогийг мэдэхүү ? 18-р зууны үеэс Дауны синдромыг нэрлэж байсан энэ  расист нэршлээс үүдсэн доромж утга франц хэлнээ өдгөө ч хадгалагдсаар байна. Францад  хүний эрхийн мэдрэмжтэй, хүмүүжил боловсролын түвшин арай дээгүүр хүмүүс нь « тэнэг,  мангуу » гэсэн утгын хамгийн доод түвшнийг илэрхийлэх санаагаа « Монгол » гэдэг үгээр  төлөөлүүлж хүмүүсийг хараах нь бага байдаг ч, санаандгүй болон санаатай тохиолдлоор ийнхүү  доромж утгаар хэрэглэн, алагчлах, гутаах үзэл гаргах тохиолдол байсаар байдаг.  

Тэгвэл францын рэп дуучин Орэлсан шинээр гаргасан « L’odeur de l’essence »  (Шатахууны үнэр) дуундаа  « Монгол » нэрийг Монголчууд болон Монгол соёлоос гаралтай хэн бүхэнд туйлын доромж утгаар хэрэглэсэн байна. Уг дуунд:

2’57-оос эхлэн:              

"Эргүү малуудыг (монголуудыг) авч зэвсэг өгөөд

Энийгээ « шударгаёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ."

3’11-ээс эхлэн:               

"Эргүү малууд (монголууд) эксперт болсноос хойш

Эргүү малуудаар (монголуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж,

Эргүү малуудад (монголуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголуудыг) хийж байна."       

гэсэн байгааг сонсож болно.

“Монгол” хэмээх нэрийг ийнхүү ашиглах нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн бид үзэж байна. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй. Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно. Дашрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнээ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна. 

Олны танил, нөлөө бүхий Орэлсан шиг хүмүүс нь бүхэл бүтэн туургатан, тэдний соёлын болоод үндэсний таних тэмдэг, улсын болоод гарлынх нь нэрийг тодорхойлсон нэршлийг ингэж ашиглахнь « Монгол » нэрийг доромж утгаар хэрэглэх явдлыг жирийн үзэгдэл болгож, бусдын соёлд хүндэтгэлгүй хандах явдлыг нийгэмд өөгшүүлж, улмаар Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсийг дээрэлхэх, гадуурхах явдлыг нэмэгдүүлэх зэрэг хор уршигт хүргэх эрсдэлтэй байна.

Үүний учир, энэхүү дуучны бүтээлд хориг тавьж, улмаар франц хэлнээс « монгол » үгийн доромж утгыг арилгах тал дээр гаргаж буй хүчин чармайлттай маань нэгдэж, дуучин Орэлсаны дээрх дууг хориглохыг уриалсан өргөдөлд гарын үсгээрээ нэгдэж, #jesuismongol #jesuismongole #iammongolian болон #boycottorelsan тэмдэглэгээнүүдийг ашиглан, хүний эрхийн мэдрэмжтэйгээр, Монгол нэрээ эерэгээр таниулсан агуулгуудыг болж өгвөл Англи, Франц хэлээр, үгүй бол Монгол хэлээрээ, эсвэл зүгээр л хашьтаг тэмдэглэгээтэйгээр өөр өөрсдийн цахим сувгаараа түгээнэ үү.

Бид бүгдээрээ хүний эрх, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэдэг Монголчуудын  хувьд, хүний эрхийн мэдрэмж дорой хүмүүсийг өөрсдөөсөө ичиж, дахин ийм бүдүүлэг алдаа  гаргахгүй байтал нь эерэг хандлагад уриалцгаая.  

Цахим өргөдлийн холбоос: https://chng.it/MCG66tzkck

#jesuismongol #jesuismongole #iammongolian #boycottorelsan  

Ш. Номиндарь

ЮНЕСКО-гийн итгэмжит Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч

ИНАЛКО их сургуулийн Монгол хэл, бичгийн багш

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417