“Чи эр хүн биш”

“Чи эр хүн биш”

Намайг гэртээ ирэхэд эхнэр маань оройн хоол хийж үйлчлэв. Би түүний гарыг атгаад “чамд хэлэх нэг юм байна” гэж хэллээ. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идэв. Би түүний нүднээс гунигийг нь ахиад л мэдэрлээ. Гэнэт би яаж амаа нээж үг хэлэхээ мэдэхээ болив. Гэвч би өөрийн юу бодож байгааг түүнд хэлэх хэрэгтэй байв. Би гэр бүлээ цуцлахыг хүсэж байна. Энэ санаагаа би эвтэйхнээр түүнд хэллээ. Тэр миний хэлсэн үгэнд уурлаагүй юм шиг намуухнаар “яагаад?” гэж асуув. Би түүнд хариулахаас зайлхийв. Тэр үүнд уурласан. Тэр бариж байсан савхаа шидээд, над руу хашхиран “чи эр хүн биш” гэв. Тэр орой бид бие биентэйгээ юу ч дуугарсангүй. Тэр уйлаад л байв. Тэр бидний гэрлэлтэнд ямар асуудал байгааг хайж олохыг хичээж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд биднийг салахад хүргэсэн ямар шалтгаан байгааг сайн тайлбарлаж чадахгүй байв. Тэр миний зүрхийг Жэйнд алдсан. Би түүнийг аль хэдийн хайрлахаа болисон. Зүгээр л түүнийг өрөвдөж байлаа.

Надад маш их буруу байгаа тул, би салалтын хуудсан дээр байшин болон машин мөн миний компаний 30%-г өгөхөө тусгав. Тэр бичгийг гүйлгэн уншингуутаа хэдэн хэсэг болгоод урчихав. Надтай хамт 10 жил ханилсан энэ эмэгтэй надад өөр хүн болсон юм шиг санагдав. Би түүний амьдрал, бүхий л боломжийг нь үрсэндээ харамсаж байв. Гэвч би Жэйнд өгсөн хайрын сэтгэлээ буцааж авч чадахгүй гэдгээ хэлэв. Эцэстээ тэр миний өмнө чанга уйлав. Би тэгэх байх гэж бодож байсан. Энэ нь надад түүнээс чөлөөлөгдчихсөн юм шиг санагдав. Хэдэн долоо хоногийн турш намайг эзэмдэж байсан салах тухай бодол одоо нэгэнт шийдэгдсэн юм шиг санагдав.

Маргааш орой нь би гэртээ оройхон ирлээ. Тэр ширээн дээр нэг юм бичээд үлдээсэн байв. Би оройн хоолоо ч идэлгүй, орон дээр хэвтээд тэр даруйдаа унтаад өгөв. Учир нь тэр орой Жэйнтэй үдшийг өнгөрөөж маш их ядарсан байлаа. Нэг сэрэхэд эхнэр маань ширээн дээр нэг юм бичээд сууж байв. Би тоолгүй, эргээд унтаад өгөв.

Өглөө нь тэр надад салах болзлоо танилцуулав. Тэр надаас юу ч авахыг хүсээгүй. Харин салахаас өмнө нэг сар хамт байхыг хүсэв. Энэ нэг сарын хугацаанд тэр аль болох юуч болоогүй юм шиг урьдынхаараа байхыг хүсэв. Энэ шалтгаан нь маш энгийн байв. Учир нь хүү маань энэ сард шалгалттай таарч байгаа юм байна. Тэр биднээс болоод хүүгийн хичээлийг тасалдахыг хүсээгүй гэв. Энэ нь ч надад хүлээж авч болохоор зүйл байв. Гэвч тэр дахиад нэг болзол надад тавив. Тэр нь хуримын анхны өдөр яаж түүнийг өргөөд гэртээ орж байснаа сэргээхийг хүсэв. Нэг сарын турш өдөр бүр өөрийг нь унталгын өрөөнөөс үүд хүртэл гар дээрээ өргөөд хүргэж өгөхийг гуйв. Түүний энэ гуйлт надад хачин санагдав. Гэвч сүүлийн өдрүүдээ хамт тэвчиж өнгөрүүлэхийн тулд би түүнд зүгээр л зөвшөөрчихөв.

Би Жэйнд эхнэрийнхээ салах болзлыг хэлэв. Тэр чанга инээж, “Шал утгагүй юм. Ямар ч арга хэрэглэсэн бай, тэр салах л болно” гэж үл тоомсорлосон байдлаар хэллээ. 

Салах санаагаа далд утгаар илэрхийлж эхэлснээс хойш би түүний биед хүрэхээ байсан байв. Тиймээс анхны өдөр би түүнийг өргөхөд ямар ч эв хавгүй харагдаж байв. Хүү маань бидний ард алгаа ташин “аав ээжийг гар дээрээ өргөж байна” гэв. Түүний үг миний зүрхийг хөндөв. Унталгын өрөөнөөс, зочны өрөө дараа нь үүд рүү бараг 10м түүний гар дээрээ өргөөд явсан байв. Тэр нүдээ аниад намуухнаар “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэв. Миний уур хүрч байсан ч толгой дохилоо. Би түүнийг хаалганы гадна буулгав. Тэр автобус хүлээж, харин би ганцаараа машинаараа ажилдаа явав.  Хоёр дахь өдөр нь хоёулаа нөгөө үйлдлээ арай эв дүйтэй хийв. Тэр миний мөрийг түшихэд би түүний цамцны үнэрийг үнэртэв. Би тэр даруй “энэ эмэгтэйг ийм ойрхоноос сайн хараагүй удсан байна даа” гэж бодов. Тэр аль хэдийн залуу эмэгтэй биш болжээ. Түүний нүүрэнд жижиг үрчлээ тогтож, үс нь ч цайж эхэлжээ. Бидний гэрлэлт түүнийг намхан болгочихож. Хормын дотор би түүнд юу хийчихэв ээ гэж бодов.

Дөрөв дэх өдөр би түүний өргөхөд дотно байдал маань буцаад ирсэн юм шиг санагдав. Энэ эмэгтэй надад амьдралынхаа 10 жилийг өгсөн хүн. Тав дахь зургаа дахь өдөр бид улам л дотно болж байв. Би үүнийг Жэйнд хэлээгүй. Өдөр хоногууд өнгөрөх тусам би түүний түүртэлгүй өргөдөг болов. Магадгүй өдөр бүрийн дасгал нь намайг хүчтэй болгосон байх. 

Өглөө өмсөх хувцсаа тэр сонгож байлаа. Зөндөө олон хувцас солиж өмсөж үзсэн боловч таарах хувцас нэг байсангүй. Тэр санаа алдаж “миний бүх хувцас томдчихжээ” гэв. Тэр дороо би түүний турсныг, яагаад би түүнийг хялбархан өргөөд байсныг ойлгов. Энэ нь намайг гэнэт сонин болгов. Тэр хичнээн их уй гунигаа зүрхэндээ нуун явж байсан бол оо. Дотоод ухамсраараа би гараа сунган түүний толгойд хүрэв. Хүү маань хүрч ирээд “ааваа, ээжийг өргөх цаг чинь болчихож” гэв. Түүний хувьд аав нь ээжийг нь өргөөд гарахыг харах тэр мөч амьдралынх нь хамгийн чухал үе болсон бололтой. Эхнэр маань хүүгээ ойртож ирэхийг дохиход тэр хүрч ирээд чанга тэвэрлээ. Би сүүлчийн мөчид сэтгэл урвах вий гээд гэдгээс болгоомжлон нүүрээ бурууллаа. Дараа нь түүнийг өргөөд унталгын өрөөнөөс гарч, зочдын өрөөгөөр дайран коридорт гарч ирэв. Түүнийг гар миний хүзүүгээр минь зөөлөн, аятайхан тэврэв. Би түүнийг чанга тэврэв. Энэ яг л хуримын өдөр шиг байв. 

Гэвч түүний хөнгөхөн жин намайг гуниглуулж байв. Хамгийн сүүлийн өдөр би түүнийг өргөөд арай гэж алхав. Хүү маань сургуульдаа явсан байв. Би түүнийг чанга тэврээд, “бидэнд дотно гүнзгий харилцаа дутаж байгааг би ухаараагүй явжээ” гэв. Би ажил руугаа явж, машинаа ч түгжилгүй яаран сандран үсрэн буув. Шатаар өгсөх зуураа ямар нэг байдлаар хэлэх зүйлээ хойшлуулвал бодол санаа маань эргэчих вий гэж айж байлаа. Жэйн хаалга онгойлгов. Би түүнд “уучлаарай Жэйн би салахаа болилоо” гэв.

Тэр гайхан намайг хараад, духанд минь гараа хүргэж, “ чи халуунтай байна уу” гэв. Би түүний гарыг аваад “Уучлаарай Жэйн би салахгүй. Миний гэрлэлт уйтгартай санагдаж байсан байх. Учир нь тэр бид хоёр бие биедээ хайргүй учир биш, амьдралынхаа жижиг сажиг зүйлийг тоогоогүй байж. Би одооноос гэрлэснээс хойш үхэл биднийг салгах тэр өдөр хүртэл түүнийг гар дээрээ өргөх ёстойгоо ойлголоо. Жэйн сонсож байснаа гэнэт ухаан орсон мэт намайг чанга гэгч нь алгадаж, хаалгаа саван, нулимс цийлэгнүүллээ. Би шатаар доошоо уруудаж, машиндаа бариад буцав. Зам дагуу цэцгийн дэлгүүрээс эхнэртээ баглаа цэцэг авав. Худалдагч охин надаас ямар үг бичүүлэх вэ? гэж асуув. Би инээгээд “үхэл биднийг салгах хүртэл өглөө бүр чамайгаа өргөнө” гэж бичив. 

Орой нь би гэртээ цэцэг баричихсан, нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирлээ. Дээшээ шатаар гүйн гараад хартал эхнэр маань орондоо нас барсан байв. Намайг Жэйнтэй завгүй байх хооронд, эхнэр маань нэг сарын хугацаантай хорт хавдартай тэмцэж байжээ. Тэр удахгүй нас барахаа мэдэж байж. Мөн салсны дараа хүүгийнхээ нүдэнд муу аав харагдах сөрөг нөлөөнөөс намайг хамгаалсан байж. Ядахнаа л хүүгийнхээ нүдэнд би сайн нөхөр...

Бидний амьдралын анзаарагдамгүй үл ялиг зүйлсээс бидний харилцаа хамаарч байдаг. Энэ нь орон сууц, машин, эд баялаг, банкинд дахь мөнгөнөөс хамаардаггүй. Энэ нь бидний амьдралыг аз жаргалтай орчин бүрдүүлэхэд нөлөөлдөг болохоос өөрөөсөө аз жаргалыг гаргадаггүй. 

Тиймээс ханийхаа найз байх цагийг олж, иймэрхүү жижиг зүйлсээр гүнзгий дотно холбоо байгуулахыг хичээгээрэй. Таны гэрлэлт үнэхээр аз жаргалтай байна уу?

Үүнийг хийхгүй ч танд юу ч нөлөөлөхгүй. Хэрвээ хийгээд үзвэл, та гэрлэлтээ аварч магадгүй. Олонх хүний бүтэлгүйтэл шантрах үедээ хэр дотно байгаагаа ухамсарлаагүйгээс болдог.

Орчуулсан С.Зоригтбаатар

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2024-05-31

Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүллээ

2024-05-31

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Т.БАЯРХҮҮ: Ц.Элбэгдорж намын журмын нөхдөө ингэж "мурисан"

2024-06-01

Ц.Элбэгдорж яагаад "Зориг"-т дургүй вэ?

2024-06-01

Д.Ганбат: Би ингэж хэлсний төлөө миний амь насанд халдах вий, намайг хамгаалалтанд аваарай

2024-06-01

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг татварын өртэй байсан учраас СЕХ бүртгэхээс татгалзжээ

2024-06-01

Г.Амартүвшин: Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой...

2024-05-31

Ч.Хүрэлбаатар: Солонгосын томоохон банкуудыг Монголд оруулж ирж, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангана

2024-05-30

Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн данс нээгдлээ

2024-05-30

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ "ҮЗДЭГГҮЙ" МОНГОЛ

2024-05-30
16:29

ХУРЦ, ГЭРЭЛ нарын ээлжит хохирогч ТЕГ-ын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.ГАНСҮХ

2024-06-02

Уран бүтээлч "Sekstsagaanbogd" ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгуульд дэмжихээ илэрхийлжээ

2024-06-02
17:09

Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. (8 жил, АН, Хууль)

2024-06-01
45:12

AMARAA-гийн мэдээ базалт (Episode 210)

2024-06-01

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Ж.Анунаран: Ээжийн минь тоглосон “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүр өөрийнх нь зан ааштай их төстэй

2024-06-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Зуны зугаатай дурсамжийг бүтээх хүүхдийн зуслангууд

2024-06-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Өнөөдрөөс хаах автозамын байршлууд

2024-06-01

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд 1.5 км дугуйн зам ашиглалтад оржээ

2024-06-01

Хотын төвийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

2024-06-01

Хүүхдийн баяраар хаана юу болох вэ

2024-06-01

"Чанъэ-6" аппарат Сарны цаад талд амжилттай газарджээ

2024-06-02

ЖО БАЙДЕН ОХУ-ЫН НУТАГТ ХАЛДАХ ЗӨВШӨӨРЛИЙГ УКРАИНЫ ТАЛД ОЛГОЛОО

2024-06-02

Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-01

Хятадын нийгмийн сүлжээнд "баян тансаг" амьдралаа харуулахыг хоригложээ

2024-06-01

Л.Оюун-Эрдэнэ энийг л эсэргүүцээд байжээ

2024-05-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Ч.Лодойсамбуу: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүдэн шүүж байна...

2024-06-01

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ “ХОРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ” БҮХ СЭТГҮҮЛЧИЙГ ЧИГЛЭЖ БАЙНА УУ?

2024-06-01

Виз мэдүүлгийн цагийг наймаалцахгүй байхыг хатуу анхааруулж байна

2024-05-31

“Хас заяа” гэх хуурамч хаягтай "Дээдсийн амьдрал" сонины эрхлэгч тэргүүтэй бүлэг нөхдийг саатуулав

2024-05-31

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Олон улс судлалын доктор П.Наранбаяр: Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого

2024-05-30

Өглөөний цай - "Цахим Эмч"

2024-05-30

Б.Нямтайшир: Лицензийн тоо чухал биш! Манай компани 41 лиценз эзэмшиж байгаа болохгүй юм байхгүй

2024-05-31

Б.НЯМТАЙШИР: "МАК" ХХК ЦАХИМААР ХОЁР, ӨРГӨДЛӨӨР 34, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ДӨРВӨН ЛИЦЕНЗ АВСАН

2024-05-30

Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”

2024-05-30

Н.Ганибал: “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417