Х.Баделхан: ОУВС-гийн хөтөлбөрөөс болж Ипотекийн зээлийн шинэ журмыг батлаагүй

2018-04-27, 12:37 Улс төр 1,389 1
Х.Баделхан: ОУВС-гийн хөтөлбөрөөс болж Ипотекийн зээлийн шинэ журмыг батлаагүй

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

- Ипотекийн зээл олгож байгаа юу?

- Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байгаа. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт бол сар бүр хийгдэж байгаа.

 

- Салбарын удирдлага ипотекийн зээл олгож байгаа гэж байгаа ч банкууд материал авч байгаа ч зээл гаргахгүй байгаа. Юунаас болж ийм асуудал үүсээд байгаа юм бэ?

- Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжээд хамтран ажиллаж байгаа компанийнхаа барьсан барилгаасаа борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Ерөнхий дүнгээрээ аваад үзвэл ипотекийн зээлийн хүрэлцээ маш бага байгаа.

 

- Санхүүжилтээс шалтгаалж ипотекийн зээлийн хүрэлцээ маш муу байгаа гэлээ. Цаашид зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юү. Энэ чиглэлд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

- Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх асуудал ярьж байгаа. 2019 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулъя гэж байгаа. “Буянт ухаа-2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн журмаар ашиглалтад оруулна. Түрээсийн орон сууцын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд гаднын зарим улс оронд санал тавьж байна. Тухайлбал, Кувейтын Элчин сайдтай уулзаж 4300 айлын түрээсийн орон сууцны төслийг дэмжиж өгөөч гэсэн санал тавьсан. Мөн Өмнөд Солонгосоос авах 500 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд зарцуулна. Тэр дундаа орон сууцжуулах үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.

 

- Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж урьдчилгааг 25 хувь болгохоор тусгасан байсан. Шинэ журам хэзээ хэрэгжих вэ?

- Ипотекийн зээлийн шинэ журам боловсруулж Засгийн газарт уг нь өргөн барьсан юм. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцааж татаж авсан байгаа. Хэрвээ шинэ журмаар явбал Монголбанк, төсөв, арилжааны банкуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой байсан. Шинэ журмыг мөрдөж эхлээгүй учраас хуучин журмаараа 5-6 мянган айл орон сууцтай болно. Хөрөнгийн эс үүсвэртэй холбоотойгоор шинэ журам хэрэгжиж эхлээгүй байгаагаас гадна ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас бүх орлого зарлагаа тэдэнтэй тохирч байгаа учраас тэднээс зохих хэмжээгээр зөвшөөрөл авах болоод байгаа юм.

 

- Ашиглалтад орсон хэрнээ, борлуулагдаагүй орон сууцны судалгааг танай яамнаас хийж байгаа гэсэн. Судалгаа дууссан уу. Борлуулагдаагүй байрыг орон сууцгүй иргэдэд хэрхэн борлуулах вэ. Засгийн газар энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

- Бүрэн судалгаа хийж байгаа. УИХ-ын тогтоол ёсоор бид тавдугаар сард бэлэн байгаа орон сууцыг иргэдэд олгох асуудлыг боловсруулаад саналаа УИХ-д оруулах ёстой. Энэ асуудлыг хүрээнд манай яам, Сангийн яам, Монголбанк, ТББ-уудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа.

 

- Хятад хийсэн айлчлалын хүрээнд танай салбарт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?

- Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчилнэ. Мөн Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур Дэнжийн мянгын орчимд 1008 айлын иж бүрэн орон сууцны хорооллыг энэ жилээс барьж эхлэхээр байгаа. Энэ хорооллыг газраа чөлөөлж өгсөн иргэдийг түр хугацаагаар оршин суух зориулалтаар ашиглах юм. Сургууль, цэцэрлэгтэй иж бүрэн хороолол баригдана.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Г.Нямдорж: "Дарга" л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

2024-06-13

Ц.Чинбат: Х.Баттулгаар дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна

2024-06-13

Австралийн ажиллах болон амрах иргэд ГХЯ-наас захидал авч, виз мэдүүлнэ

2024-06-13

ФОТО: "Монполимент Групп"-ийн тосон үйлдвэрийн үйл ажиллагааг одоог хүртэл хориглож байгааг ажилчид нь эсэргүүцжээ

2024-06-13

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
16:09

Сонгодог хөгжмийн тухай философич С.Молор-Эрдэнэ ингэж ярив

2024-06-13
1:03:23

Өвдөгний үений гэмтэл болон бусад эрүүл мэндийн асуудлын талаар мэс засалч Т.Мөнхсайхантай ярилцав

2024-06-13
49:54

ТОМЧУУДААС АСУУЯ #11 Н.АМАРЖИН

2024-06-13
55:48

Амраагийн энэ долоо хоногийн мэдээний базалт (Episode 211)

2024-06-09

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд гүйлгээ хийх боломж бүрдлээ

2024-06-06

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БАЯН БА ЯДУУ СЭТГЭЛГЭЭ

2024-06-03

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Боомтын сэргэлт ба Боомтын сайд Б.Тулга

2024-06-04

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“The MongolZ”-ийн залуус Абу Дабигийн тэмцээнд түрүүллээ

2024-06-10

Зөрчил гаргасан Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг МҮБХ-оос даалгажээ

2024-06-09

Олимпын цагаригийг гэрэлтүүлэхийн тулд 100 мянган лед гэрэл суурилуулав

2024-06-09

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ӨЧИГДӨР 106 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛСНААР 1,2 САЯ АМ ДОЛЛАРЫН НЭМЭЛТ ОРЛОГО ОЛЖЭЭ

2024-06-09

Г.Оюунгэрэл: АН-ын нэр дэвшигчид маань эв нэгдэлтэй, манлайлаад явбал ард түмэн дэмжихэд бэлэн байна

2024-06-13

СЕХ: Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нар мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

2024-06-13

ШУУРХАЙ: АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулгыг шалгуулах хүсэлтийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид цагдаагийн байгууллагад гаргасан гэв

2024-06-13

"Үндэсний эвсэл" үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа тэлнэ

2024-06-13

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

941

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,051

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418