ЭМЯ: УЛААНБААТАРТ 21 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, НИЙТ ХАЛДВАРЫН ТОО 1263 БОЛЛОО
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5,807 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний сорьцод халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,263 болсон байна.
Шинээр илэрсэн 21 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд бусад орон нутгуудаас шинээр халдвар илрээгүй байна"гэлээ.