Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

Монголын Экспортлогчдын Холбооны ерөнхийлөгч, Худалдааны гавьяат ажилтан, уул уурхайн зөвлөх инженер, доктор Д.Галсандоржтой уул уурхайн үйлдвэрлэл, ложистик, экспортын талаар ярилцлаа.

-Та өөрийгөө товч танилцуулна уу.

 -Олон улсын гадаад худалдааны эдийн засагч. Москвад Гадаад худалдааны академи төгссөн. Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер. Монголын зэсийн үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадвар, техник технологийн судалгаа сэдвээр PhD техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Уул уурхайн биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиуд батлагдаж, хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор баялагтаа эзэн болох, уурхайчид, үйлдвэрлэгчдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулалтын түвшинд дээшлүүлэх зорилт хэрэгжих боломж бүрдсэн гэж харж байна уу?

-Монгол Улсад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хууль УИХ-аар батлагдсан. Мөн саяхан Үндэсний баялгийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхлэх гэж байна.

Манай уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа өнөөг хүртэл хаалттай, ялангуяа худалдан авагч, хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэх шууд арилжаа хийхэд хаалттай байсан. Нүүрсний хулгай, нүүрсний арилжаа ил тод бус, үр өгөөж бага, алдагдалтай байна гэдэг асуудлаас үүдэн энэ хуулийг  түргэн батлах шиг болов. Гэхдээ Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл 2012 онд бэлэн болчихсон, сүүлийн гурван Засгийн газраар,  хэдэн ч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамаар дамжиж яригдав. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар хэрэгжүүлэх. Эхний ээлжинд төрийн өмчит компаниудын уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаална. Дараа нь хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээрээс арилжаалах боломжоор хангагдана.

Нүүрс, төмөр болон жоншны баяжмал биржээр хэд хэдэн удаа арилжаалагдсан. Биржийн арилжаа нэлээн өндөр өгөөжтэй байгаа. Сүүлийн 4-6 сард зэсийн баяжмалын арилжаа МХБ-ээр хийгдсэн. Биржийн арилжаа манай эдийн засагт нэмэлт орлого оруулсан л даа. Яагаад гэвэл төрийн өмчид компаниуд чинь уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах гэрээгээр нийлүүлэх тоо хэмжээг 1, 3, 5 жилээр тохирдог. Гэрээний үнийг жилээр тохирдог байсан. Тухайн сарынхаа үнээр гэрээ хийгдсэн учраас нүүрсний арилжаа хийхэд ойрын хугацаанд  650 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Сая зэсийн баяжмал арилжаалахад бас үр өгөөжтэй байгаа.

Үндэсний баялгийн хуульд төрийн өмчийн оролцоотой холбоотой шинэ заалтууд орсон байна лээ. Одоогоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр хамгийн эртнийх  нь 1997 онд Эрдмин үйлдвэр, 2014 онд Ачит Ихт исэлдсэн хүдрийн овоолго дээр ажиллаж байгаа жижиг үйлдвэр нийлбэр хүчин чадлаараа 13 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Мөн Эрдмин зэс хавтнаа боловсруулаад бага хэмжээний 200-300 кг зэс утас хийж байна. Ачит Ихт компани ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний талаар судалгаа хийж байна. Нүүрсийг гүн боловсруулах дээр бол Эрдэнэс таван толгой компани 10 сая тонн нүүрс угаах том хүчин чадлын шинэ үйлдвэрийг бариад ашиглалтад оруулах гэж байна.

Аж үйлдвэрийн паркийн бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэж байгаа 550 мянган тонн зэсийн баяжмалыг боловсруулаад цэвэр зэс үйлдвэрлэх  төсөл хэрэгжиж байна.

-Монгол Улсын уул уурхайн өрсөлдөх чадвар, ялангуяа зэсийн нөөц, олборлолт, үйлдвэрлэлээрээ бусад орнуудтай харьцуулахад дэлхийн хаана явна вэ?

-Манай зэсийн салбар олон улсын хэмжээнд  эр хүндтэй. Яагаад гэвэл Монгол Улсад 2 том зэсийн орд нээгдсэн. Нэг нь Эрдэнэт үйлдвэр. 1978 онд ажиллаж эхэлсэн. 46 жил ажиллаж байгаа. 1.5 тэрбум тонн зэсийн хүдрийн буюу  3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Оюу толгойн хувьд дэлхийн 3-т орох том орд. Нийт 3.5 тэрбум зэсийн хүдэр буюу  45 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Монгол Улс 60-аад сая тонн цэвэр зэсийн нөөцтэй

Олон улсын судалгааны (International Copper Study group, Wood Mackenzie) хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Монгол Улс зэсийн илрүүлсэн нөөцөөрөө дэлхийн зэсийн нөөцийн 4%-ийг эзэлж байгаа. Олборлолтын хувьд Монгол Улсын 2 том үйлдвэр, нийлбэр дүнгээрээ 1.3 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж цэвэр зэсэд шилжүүлэхээр 280,000 тонн хүрч Монгол Улс дэлхийн зэсийн олборлолтын 1.2%-ийг эзэлж байна. Зэсийн ордуудаа дагаад зэсийн хүдрийн их овоолгууд гарч байна. Ганц Эрдэнэтийн овоолго ч биш. Оюу толгойн овоолго, Цагаан суваргын овоолго орно.

-Та сая хэллээ. Дэлхий дээр муугүй үзүүлэлт гэж. Зэсийн үйлдвэрлэл, экспорт, энэ бүхэн нь хөгжүүлж чадвал төсвийн бүрдүүлэлтэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мэдээж зэсийн үйлдвэрлэл бол чухал салбар. Одоо төсөв бүрдүүлэлтээрээ нүүрсний дараа орж байна. Монгол Улс зэсийн нийлүүлэлт Хятадын импортын бараг 20%-ийг нь эзэлж байна. Цаашид нэмэгдэх бололцоотой. Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлсэн. Ингэснээр зэсийн олборлолт, экспорт Оюу толгойн тооцооллоор 2027-2028 онд 400-500  мянган тонн цэвэр зэст хүрэхээр байна. Манай улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого бүрдүүлэхэд зэсийн салбар маш чухал салбар юм

 

-Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ, АМНАТ-ын талаар манай хувийн хэвшлийн байгууллагуудын дунд маш маргаантай байдаг талаар сонслоо. Тэгэхээр манайх эрдэс түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж чадаж байгаа болов уу? Олон улсад уул уурхайн бүтээгдэхүүний үнийг ер нь яаж тодорхойлдог вэ? Монголд юу хийх шаардлагатай гэж судлаач хүний хувьд харж байна вэ?

-Манай экспортын бүтээгдэхүүн  нүүрс, жонш, төмрийн баяжмал бол биржийн бус бараа гэдэг. Биржийн бус бараа учраас дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч, тэргүүлэх худалдан авагчдын хооронд тохирч байгаа гэрээний үнэ дээр суурилсан үнэ тогтоох зарчим олон улсад байдаг. Жоншны баяжмалын хувьд  Монросцветмент төрийн өмчит компани байна. Монгол Улс жоншны нөөц, олборлолтоор дэлхийд 4-т, Мексик, Хятад, Өмнөд Африкийн дараа ордог. 25 сая тонны нөөцтэй. Жоншны үнэ Хятадын Тянжинь боомтоосоо Эрээн, манай Замын-Үүд хүртэл 30-35 долларын тээврийн зардал, даатгал , Замын-Үүдээсээ Бор-Өндөр рүү тээврийн зардал 10 доллар, нийтдээ 60-аад долларыг хасах замаар Монросцветмет компанийн экспортын гэрээний үнийг тогтоодог. Нүүрс ялгаагүй. Хятадын зах зээлд гаргаж байгаа учраас Хятадын үнэ, гэхдээ олон улсын зах зээл судалгааны хүрээлэнгээс зарласан үнэ дээрээ суурилаад, тэрний агуулга, чанар, стандарт дээр нь суурилж үнийг гаргадаг.

Зэсийн баяжмалыг манай Эрдэнэт үйлдвэр 46 дахь жилдээ арилжаалж байна. Оюу толгой 10 жил хийж байна. Лондоны металлын биржээс гаргасан зэсийн үнэ тогтоох аргачлал Формул байдаг. Гол параметр үзүүлэлт нь Хятадын хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн зардал, дараа нь тэр хайлуулах үйлдвэрийн хорогдол, өөрөөр хэлбэл хайлуулалтын процессын үед хорогдол гэж 1-1.2% deduction хийдэг, тэгээд тээврийн зардал сууна.  Дараа нь 4 дэх гол үзүүлэлт бол төлбөр хийх сараа сонгох гэж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа борлуулж байгаа энэ гэрээнүүд нь Лондоны металлын биржээс гаргасан загвар гэрээн дээр олон улсын худалдах, худалдан авах нөхцөлийн суурин дээр хийгдсэн, олон жил хийгээд нэлээн шалгарчихсан гэрээ байгаа юм.

Цэвэр зэсийн гэрээ бол арай өөр. Манай Ачит Ихт, Эрдмин компаниудын цэвэр зэсийг борлуулахад гол нь чанарын стандарт, энэ бол Лондоны металлын биржийн А зэрэглэлийн чанарын стандарт авч бүртгүүлсэн байх шаардлагатай.

Лондоны металлын биржээс ямар шаардлага тавьдаг вэ гэхээр одоогийн гаргаж байгаа цэвэр зэсийн чанарын стандарт нь 99.999%-ийн агуулгатай байгаа ч  А зэрэглэлийн стандартад хүрсэн байх ёстой. Энэ агуулгадаа хүрсэн боловч бирж итгэмжлээгүй, учир  нь хүчин чадал нь багадаа 15,000 тонн байх ёстой.

2-рт 3 худалдан авагч, 3 лабораторийн батлан даалт гаргуулах. Тэгээд төлбөр хураамж гээд маш олон шаардлага байгаа юм. Ийм шаардлагад нь хүрээгүй хэд хэдэн үйлдвэрүүд олон улсад байна. ОХУ, Африк, Казахстанд ч байна. Лондоны металлын биржийн албан ёсны чанарын стандартыг аваагүй компанийн цэвэр зэсэн бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр буюу биржийн үнээс 200-400 доллараар бага үнэтэй борлогдож байна. Цэвэр зэсийн гэрээн дотор 1-рт чанарын үзүүлэлт, 2-рт худалдагч худалдан авагч 2-ын хэн нь тээврийн зардлыг даах уу, жишээ нь Ачит Ихт компанийн гэрээн дээр эхлээд худалдагч дааж байснаа Ковид зэрэг бэрхшээлийн улмаас худалдан авагч даадаг гэрээ хийсэн. Бид цэвэр зэсийн гэрээг судалж үзсэн. Эхлээд Японы Mitsui компани, дараа нь Хонгконгийн хөрөнгө оруулагч компани Noble, одооны гэрээ нь Сингапурын FIT компани. Энэ гурав Азидаа томд орох худалдааны бөгөөд олон улсын худалдааны зуучлагч  компани.  Mitsui бол Оюу толгойн зэсийн баяжмалыг Хятадад борлуулахад үйлчилгээ үзүүлж байсан. Эдгээр худалдааны компаниуд өөрөө зэс боловсруулах үйлдвэр байхгүй учраас Монголын зэсийг тээвэрлэх зардлыг дааж Эрээн, Тяньжин хүргээд цааш нь эцсийн хэрэглэгчид хүргэхийн тулд тээврийн ба маркетингийн зардал гарна гэх мэт.

Энэ FIT гэдэг компанийн хувьд  Сингапурт Лондоны металлын биржийн агуулахад аваачиж хадгалж байгаад бага багаар гаргаж зардаг юм шиг байгаа юм. Олон улсын трэйдинг компанийн өөрсдийнх нь бодлого байдаг. Ачит Ихт компанийн FIT компанитай хийсэн гэрээг нь үзэхэд нэлээн хатуу гэрээ байна лээ. Яагаад гэвэл тээврийн зардлаа даалгасан, Эрдэнэт үйлдвэрийн  өртөөн дээр худалдан авагчийг тээврийн зардлаа даагаад ав гэж, яаж ийм сайн гэрээ хийж чадав аа. Эрдмин үйлдвэр тээврийн зардлаа даагаад Тянжинь хүргэж өгч байгаа. Эрдэнэт бол Эрээн хүргэж өгч байгаа. Оюу толгой бол Гашуун сухайт, цаашаа Ганц мод хүргэж байгаа, дараа нь хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр рүү хүргэх тээврийн зардлын 50%-ийг төлөөд явдаг. Тэгэхэд Ачит Ихт компани сайн гэрээ хийсэн нь ажиглагдаж байна.

Олон улсын трэйдер компаниуд хөнгөлөлт ямар хэмжээгээр авснаар ашиг олох бодлого барьдаггүй. Трэйдер 1 жилийн хугацаатай гэрээнд олон улсын зах зээлийн сар бүрийн үнийн өөрчлөлт, мөн валютын ханшны өсөлт, уналт зэрэг hedging худалдаа хийх замаар ашиг орлого олдог, энэ нь олон улсын худалдааны олон жил мөрдөж байгаа практик юм.

-Монголын компаниуд зэсийн баяжмал, цэвэр зэсээ олон улсад шууд ямар нэгэн зуучгүйгээр худалдаа хийх боломж бий юу? 

-Манай улсын зэс үйлдвэрлэгч, экспортлогч өөрөө цэвэр зэсээ олон улсын бирж рүү аваачаад арилжаалахын тулд А зэрэглэлийн стандартад хүрч байж биржийн агуулах хүлээж авна. Хүрээгүй бол хүлээж авахгүй. Зэсийн баяжмал бол бирж дээр арилжаалагддаггүй. Худалдагч, худалдан авагч 2 буюу уурхай, зэсийн баяжмал үйлдвэрлэгч болон зэсийн хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн хооронд хийгддэг олон улсын арилжаа. Манай Монгол Улсад монголчлоод зэсийн баяжмалаа Хөрөнгийн бирж дээр арилжаад байгаа болохоос. Тэхдээ хатуу, олон улсын стандартын дагуу харилцан ашигтай, бие биенээ хүндэлсэн олон жил хамтран ажиллах зарчмын үндсэн дээр бус, Монголын тал төсвийн орлогоо бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын наймаа хийгдэж байгаа. Энэ барааг аваад явахад 1-рт овор ихтэй тээврийн зардал, даатгалын зардал гарна, хадгална, хаана хадгалах уу, Шанхайн металлын бирж эсвэл Сингапурын биржийн агуулахын зардал гарна. Монросцветмет нэгдэл 95%-ийн агуулгатай жоншны баяжмалыг 20 тонныг Тайландын компани авъя гээд. Бид нар ачуулаад л явуулсан. Худалдан авагч нь  барилгын үйлдвэр байсан. Гэтэл 1 тонн нь 320 долларын тээврийн зардал гарсан.

Ачит Ихт компани зуучлалын гэрээгээ 3 жилээр тоо хэмжээгээ тохирч, тухайн жилд хөнгөлөлт, бусад нөхцөлүүдээ жил жилээр тохирдог олон улсын худалдааны зарчим руу ороод хөрөнгө босгох бололцоотой гэж бодож байна. Харин Монголын зэс үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж одоогоор маш бага юм.

-Манай улсаас Лондоны металлын биржийн гишүүн компани байдаг уу? Нөхцөл шаардлагыг нь хангадаггүй юм уу? Лондоны металлын биржийн гишүүн болбол давуу тал нь юу байдаг вэ? 

-Ачит Ихт компани албан ёсоор Лондоны металлын биржийн гишүүн болох өргөдлөө өгөөд, металлын бирж нь зохих дүрэм журмын дагуу хэлэлцээд, Монголын цэвэр зэс үйлдвэрлэдэг Ачит Ихт компанийг гишүүнээрээ бүртгэсэн байна. Металлын бирж нь их олон зэрэглэлтэй. Хуралд оролцдог, арилжаа хийдэг, арилжааг ажиглаад сууж байдаг, агуулахаар нь үйлчлүүлдэг, химийн лабораторийн үйлчилгээ авдаг  гээд их олон гишүүнтэй. Монголоос 5-р зэрэглэлээр бүртгүүлсэн Ачит ихт компани л байх шиг байгаа юм. Эрдэнэт үйлдвэр,  Эрдмин бол элсээгүй.

Давуу тал байлгүй яах вэ. Лондоны металлын бирж гэдэг чинь дэлхийн тэргүүлэх хэмжээний бирж. Лондоны металлын биржийн эзэмшигч нь Хонгконгийн бирж байдаг. Гүйцэтгэх менежмент нь европууд байдаг. Бид цаашдаа Шанхайн металлын биржтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байх. Гэхдээ хэл соёлын зааг ялгаанаас болоод Лондоны металлын биржтэй хамтарч ажиллах нь илүү чухал болов уу.

Нөгөө нэг асуудал нь биржийн албан ёсны чанарын гэрчилгээ бүтээгдэхүүндээ авах. Тэр бол дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ  борлуулах боломж,  их давуу тал шүү дээ.

  • Ачит ихт компанийн 99.999% чинь Лондоны металлын биржийн гэрчилгээтэй юм биш үү?  

-Үгүй. Яагаад гэвэл Лондоны металлын биржийн бүтээгдэхүүнийг албан ёсоор баталгаажуулж, гэрчилгээ олгодог нэг шаардлага нь хүчин чадал нь 15,000 тонноос багагүй гэж, түүний цаана 3-4 шаардлага тавьсан байдаг юм. Тийм учраас орж чадахгүй.

Бидний судалснаар худалдан авагч хөнгөлөлт илүү ихийг шаардана. Яагаад гэвэл цаана аваачиж зарах тул албан ёсны бүртгэлтэй биш учраас.

  • Саяхан нүүрсний хулгай гээд баахан сонсгол хийсэн. Үүнтэй холбоотойгоор офтек гэрээ, борлуулалтын нууц гэрээ гээд яригдсан. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ, үнийг тодорхойлох ямар зарчим үйлчилдэг болоод маргаан гараад байдаг юм бэ?

-Офтек гэрээ гэдэг англи үг нь худалдах, худалдан авах гэрээ л гэсэн үг шүү дээ. Манай Таван толгой дээр хийж байсан гэрээнүүд нь нүүрсээ борлуулах гэрээ. Тэр нь нэг жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй нэг хатуу үнэтэй. 2023 онд л байсан үнэ. 1 тонн нь 50 доллар. Тэр үнэ чинь 2024 ондоо хөдөлнө шүү дээ. 100-150 доллар ч юмуу. Тэгтэл тэр бол хэзээ ч хөдлөхгүй. Нэг харамсалтай юм нь манайх төмөр замын бүтээн байгуулалт гээд санхүүжилтээ хийхийн тулд офтек гэж гэрээ хийсэн. Олон улсад тийм стандарт байхгүй. Ер нь манай улсад Төрөөс худалдааны салбарт баримтлах бодлого байхгүй. Гадаад худалдааны юм уу, худалдааны тухай хуулийг хийх ёстой. Сүүлийн 30 жил ярьж байгаа. Хэрвээ тийм юмаа хийчихвэл энэ хуульдаа офтек гэрээ ямар нөхцөлтэй байх, уул уурхайн бүтээгдэхүүний офтек гэрээг яаж хийх, бүтээгдэхүүн борлуулах офтек гэрээг яаж хийх, нэр томъёог суулгаад, ийм хугацаанд, ийм зорилготойгоор ингэж хийнэ, тийм байгууллагууд хийнэ, төрийн өмчит компаниуд хийхдээ төрийн байгууллагуудтайгаа юуг нь зөвлөлдөх үү, хувийн хэвшлийнхэн хийхдээ яаж хийх үү зэргээр олон улсын туршлагыг авч хэрэглэнэ.

-Та Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч. Өнөөдөр Монгол Улсад экспортын орчин ямар байна вэ? Сүүлийн үед уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоогоод, дансыг нь битүүмжлэх зэрэг арга хэмжээнүүд аваад байна. Та үүний үр дагаврыг юу гэж харж байна вэ?

-Монгол улс НҮБ-ын гишүүн, олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон. 1997 онд элссэн. Худалдааны байгууллагынхаа өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Барааг худалдах, худалдан авах олон улсын гэрээ гээд гадаад орнуудтай манай улсын төрийн өмчит компани, хувийн хэвшлийн компани ялгаагүй худалдагч, худалдан авагч нарын хооронд олон улсын худалдааны хуулиудыг суурилаад хийчихсэн, маргаан гараад ирвэл олон улсын хэмжээний зарга болно шүү дээ. Ер нь сүүлийн үед сонгуультай холбоотой ч юм уу, маш олон хуулийг Уул уурхайн яам яаруу сандруу гаргалаа. Үндэсний баялгийн хууль, Ашигт малтмалын хуулийн  яриа хэлэлцүүлгүүдийг ч зөндөө хийлээ. Гадаадын ЭСЯ-наас, НҮБ-ын гишүүн, хамтран ажиллагч донор орнууд ч сууж байна. Аливаа хууль дүрэм гаргахдаа маш ойлгомжтой, өмнө нь сайн хэлэлцүүлэг хийж ойлгуулж байгаад, эсвэл хууль дүрэм гарчихвал тэрнийхээ үзэл санааг уг хуулийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төр, хувийн хэвшлийн, гадаад дотоодын байгууллагуудыг оролцуулсан яриа хэлэлцүүлгийг нээлттэй хийх нь зүйтэй юм.

Эрдмин үйлдвэр исэлдсэн хүдрийн нөөц байхгүй бараг зогсож байна. Хэдэн жилийн өмнө уул уурхайн яамаар хөөцөлдөөд явж байсан. Ачит ихт үйлдвэрийг зогсоолоо гэж сонин хэвлэл дээрээс харлаа. Гэнэт ийм юм хийж болохгүй. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хийчихсэн юмыг шууд зогсоох нь олон улсын практикт  бараг байхгүй. Үүнийг яриа хэлэлцээрийн аргаар бие биедээ хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй. Ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, цаашид нэр төрлийг нь нэмэгдүүлье гэж байгаа байгууллагуудыг анхаарч үзэх ёстой юм.

-Ачит-Ихт компани олон улсын стандартын компани мөн үү. Монголын цэвэр зэсийн үйлдвэрлэл жилдээ 13,000 тонн л байгаа. Бага учраас олон улсад бие дааж худалдаа хийх боломжгүй байх. Үүнийг төр засаг, хууль хяналтын байгууллагынхан ойлгохгүй, зэсийн компаниудыг бараг мөнгө угааж байна гэж үздэг юм биш үү?

-Гадаад орнууд болон манай улсад аливаа салбарт, хөнгөн хүнс, газар тариалан гээд аль ч салбарт жижиг дунд үйлдвэр гэж байдаг. Ачит Ихт, Эрдмин 2 бол уул уурхайн салбарын жижиг дунд үйлдвэр гэж хардаг. Өөрийнхөө бүтээгдэхүүнээ аваад шууд гадаад зах зээл рүү гараад явах хэмжээний биш учраас шууд олон улсад арилжаа хийх боломж нь хязгаарлагдмал.  Иймээс ч олон улсын зуучлагч компаниудтай хамтран ажиллаж, худалдааны гэрээ хийх замаар  бүтээгдэхүүнээ борлуулж байна. 

-Олон улсын зэсийн худалдааны тоглогч болох боломж бий юу?

-Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа. Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргаас гадна Занаду майнс компанийн Хармагтайн зэсийн орд  илрээд байна.

Зэсийн ордуудын хайгуул эрчимтэй хийгдэж байна. Оюу Толгой болон Эрдэнэт үйлдвэр ч зэс үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын зэсийн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг өсгөх, одоо ажиллаж байгаа цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрүүдийг тогтвортой ажиллуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 

С.НОМИН

Эх сурвалж: ZMS.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418