Б.Номин: Хүүхдийн 0-3 нас хэрхэн өнгөрснөөр амьдралынх нь 70 хувь тодорхойлогддог

Б.Номин: Хүүхдийн 0-3 нас хэрхэн өнгөрснөөр амьдралынх нь 70 хувь тодорхойлогддог

“Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн сэтгэл судлаач Б.Номинтой ярилцлаа.

-Орчин үеийн сэтгэл судлаачид хүүхдийг хэзээ ч битгий загна, хэзээ ч битгий зэмлэ, хэзээ ч битгий шүүмжил гэх арга барилаар хүмүүжүүлэхийг зөвлөж байна. Энэхүү арга барилын хамгийн гол давуу тал юу вэ?

-Үүнийг ярихын тулд цаг үе хэрхэн яаж өөрчлөгдсөнийг эцэг эхчүүд юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Хүүхдийг хүмүүжүүлэх арга барил сүүлийн 100 жил хүчтэй өөрчлөгдсөн. Өмнө нь ийм арга барилаар хүүхдийг ингэж хүмүүжүүлнэ гэх зэрэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй, нарийн арга ч байдаггүй байсан. Сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжсөнөөр хүүхдийг хүмүүжүүлэхэд, сургахад, амжилттай хүн болгоход баримтлах зарчим байх ёстой гэж үзсэн. Ингэж байж хүүхэд сайн хүн болж төлөвшдөг гэх үзэл баримтлал олноор гарч ирсэн. Орчин үеийн хүүхдүүдийг загнаж, шийтгэж, зэмлэж, хориглож болохгүй гэж сэтгэл судлаачид ярьж байна. Яагаад гэвэл загнуулсан, зодуулсан, зэмлүүлсэн, хориглуулсан хүүхэд хөгждөггүй гэдгийг шинжлэх ухаан баталсан.

-Тухайлбал?

-Оюун ухааны хувьд ч, сэтгэл санаагаа илэрхийлэхийн хувьд ч, харилцааны чадварын хувьд ч загнуулж, зодуулж, шүүмжлүүлж байгаагүй хүүхдээс илүү хоцрогдолтой явдаг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Загнаж, зодох үйлдэл стрессийг бий болгодог. Энэ нь хүнд хиймлээр өвчин бий болгож байгаа гэсэн үг юм. Шинжлэх ухаан ч баталчихсан, амьдрал дээр ч бид олон жишээгээр харж байна. Загнуулж, зодуулж байсан хүүхэд амжилттай явах нь ховор, амжилттай явж байгаа ч зан байдлын хувьд ямар нэгэн байдлаар доголдолтой, эсвэл гэр бүлийн хувьд болдоггүй талууд ажиглагддаг.

-Ихэнхи эцэг эхчүүд загнуулж зэмлүүлж байгаагүй эрх дураараа өссөн хүүхэд буюу “буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэх үзэл бодолтой байдаг. Энэ утгаараа хүүхдийг хатуу гараар барих гэж оролддог хүмүүжлийн арга барилыг буруу гэж үзэж болох уу?

-Загнаж болохгүй гэхээр дандаа магтах уу, зодож болохгүй гэхээр дандаа дураар нь байлгах юм уу гэдэг бодлоор эцэг эхчүүд хэт туйлшруулж ойлгодог. Тэгэхээр загнахын оронд тайлбарлаад ойлгуулах, зодохын оронд өөр байдлаар харьцах хязгаарлалт хийж болно шүү дээ. Түүнээс биш хэтэрхий дураар нь байлгачихаад, шууд загнаж ойлгуулна гэж хэзээ ч байдаггүй. Хэрвээ хүүхэд чинь 5, 6 нас хүрчихсэн л бол тайлбарласан зүйлийг маш сайн ойлгоно. 10-аас дээш өсвөр насныхан таны тайлбарыг ойлгоод зогсохгүй, би яах ёстой вэ гэдэг шийдвэрийг өөрөө гаргах түвшинд хүрчихсэн байдаг. Тэгэхээр загнах гэдэг нь сөрөг сэтгэл хөдлөл бий болгодог.

-Сөрөг сэтгэл хөдлөл гэж юу вэ. Энэ нь яаж илэрдэг вэ?

-Хүүхэд өөрийн гэсэн сэтгэл зүйн хамгаалалттай байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл бий болгосноор хүүхдийн сэтгэл зүйн хамгаалал ажиллаж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн худлаа ярьж эхэлдгээр илэрдэг. Өөрөөр хэлбэл загнуулахаасаа айгаад худлаа ярьж эхэлдэг. Хүүхэд чинь худлаа ярьдаг болчихвол та хүүхдээ ямар нэгэн эрсдэлээс хамгаалж чадахгүй хүрнэ гэсэн үг юм. Хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэдэг нь та эцэг эх байж чадахгүй болж байна гэсэн үг. Таны загнаж анхааруулсан зүйл хүүхдийнхээ төлөө байсан ч, таны хэрэглэсэн загнах гэдэг сөрөг үр дүнгээр илэрнэ. Сөрөг байдлаар хүмүүжүүлэх буюу загнах, зодох, шүүмжлэх, ёжлох, ёгтлох аргууд бүгд сөрөг хүмүүжлийн арга. Эерэг хүмүүжлийн аргад тайлбарлах, хязгаарлах, магтах, урамшуулах, сануулах, дүрэмд оруулах, дүрмээ эцэг эхчүүд өөрсдөө баримтлах багтана. Түүнээс гадна эцэг эхчүүдийн хоорондын харилцааны таарамжийн асуудал хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал.

-Ёжлох, ёгтлох нь яагаад сөрөг хүмүүжлийн аргад ордог вэ. Зарим нь шарыг нь малтах, басах аргаар хүүхдээ хурцлах нь зөв үү?

-Монгол хүүхдийг хүмүүжүүлж буй аргуудад ёжилж, ёгтолж буй байдал маш их ажиглагддаг. Хүүхэд том болох тусмаа өөрийг нь ёжилж байгааг маш сайн ойлгодог. Ингэж ёжлуулсан, ёгтлуулсан хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болдог. Миний хийж буй үйлдэл, ярьсан яриа буруу байх, хүмүүс намайг шоолох байх гэсэн мэдрэмж байнга төрдөг. Мөн ажил амьдрал дээр маш залхуу хүн болж төлөвшдөг. Учир нь ямар нэгэн юм хийхэд ёжлуулж, шүүмжлүүлэхээс байнга айдаг айдас дагалдаж байдаг.

-Эцэг эхчүүд хүүхдээ ёжлох, ёгтлохоос гадна ямар сөрөг аргаар хүүхдээ хүмүүжүүлээд байгаа нь ажиглагдсан бэ. Ялангуяа бид бага насны хүүхдийг хүмүүжүүлэхдээ юун дээр алдаад байна вэ? 

-Эцэг эх байна гэдэг гайхалтай сайхан ажил. Би яагаад ажил гэж хэлсэн бэ гэвэл ямар ч ажилд тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар шаарддаг шүү дээ. Тэгэхээр мэдлэг ур чадварыг хүн олж авдаг. Тэрнээс биш хүүхэд хэрхэн яаж, хүмүүжүүлэх вэ гэдэг арга тархинд нь шууд суучихдаггүй. Харин өөрөө хүүхэд байхад эцэг эх нь яаж харилцаж байсан бэ гэдгээс гол төлөв шалтгаалдаг. Тэгэхээр эцэг эхчүүдэд өөрийг нь хүүхэд байхад эцэг эхчүүд нь яаж хүмүүжүүлсэн тэр арга барилаар л хүүхдээ хүмүүжүүлэх гэж оролддог хандлага ажиглагддаг. Ихэнхдээ сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй буюу гэнэт уурладаг, гэнэт гунигладаг үедээ сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болсон үедээ тархинд дахь автомат, тухайлбал, хүүхэд нь ундаа асгачихвал, дэвтэр дээрээ муухай бичлээ гэхэд шууд л сөрөг сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх буюу шууд загнаад эхэлдэг. Гэтэл ундаа нэг удаа асгарч болох ч хүүхэд рүүгээ хашхирсан байдал тань дараагийн үйлдэлд нь шууд саад учруулдаг. Өөрөөр хэлбэл дараагийн удаа ундаагаа өөрөө хийхгүйгээр, эцэг эхээ хүлээх болно. Идэвхгүй, өөртөө итгэлгүй хүүхэд бий болгож байна гэсэн үг юм.

-Эерэг хүмүүүжлийн аргаар хүүхэдтэйгээ зохистой харилцаа үүсгэж чаддаг эцэг эхчүүд хэр олон байгаа гэж дүгнэж байна вэ?

-Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өмнө үеийнхээс төдийлөн ялгарахгүй байна. Гэхдээ өөрсдөө хүсэх юм бол яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдгийг сонирхдог, энэ тухай мэдээлэл хайж олж уншдаг болчихоод байна. Ийм эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа арай илүү амжилт гаргаж байгаа. Одоогоос 30-40 жилийн өмнө мэдээ мэдээлэл харьцангуй хомс байсан. Гэтэл өнөөдөр интернет, сонин, ном, зэргээс хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ, яаж дуулгавартай болгох вэ зэрэг олон ном хангалттай их гарчихсан байна. Хүүхэд хүмүүжүүлэх аргууд зах зээлд өргөн хэрэглээний бараа шиг борлуулагдаж байгаа. Эерэг хүмүүжлийн аргаар зохистой харилцаа үүсгэж чаддаг эцэг эхчүүдийн тоо цөөхөн бий. Гэхдээ энэ тоог ихэсгэх боломжтой. Ингэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо, төрийн бодлого, судлаачдын үүрэг их бий.

-0-3 насандаа хүүхэд ирээдүйд хэн болох, ямар хүн болох вэ гэдэг нь тодорхойлогддог гэдэг. Энэ насны хүүхдийг сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, ямар арга барилаар хүмүүжүүлэх ёстой вэ?

-Эхийн хэвлийд байхаас эхлээд ямар хүн болох вэ гэдэг нь тодорхойлогддог. Бие махбод бүрэлдэхтэй зэрэгцээд оюун ухааны чадвар, зан байдлын онцлог, тархины бүтэц, булчингийн чадвар ямар байх вэ зэрэг нь эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлдэг. 0-3 насанд тухайн хүүхдийн суурь чадвар бүрэлдэж байгаа үеийг хамгийн чухал гэж үздэг. Тархи нь өдөр өдрөөр томорч, долоон насанд хүрэхэд тархины 90 хувь нь бүрэлдчихсэн байдаг. Нөгөө талаас хүүхэд 0-3 насандаа бүх зүйлийг маш соргогоор хүлээж авдаг.

Том хүн асар олон тооны мэдээлэл, ачааллын дунд амьдарч байна. Мөн хэдийнэ өөрийн гэсэн тогтсон хандлагатай болчихсон байдаг. Тухайлбал, царайлаг хүнийг хараад ухаантай, хувцас дорой хүнийг хараад архичин гэж боддог. Энэ нь бидний мэдрэмжийг хаачихдаг. Гэтэл хүүхэд тийм биш. Бүх зүйлийг соргогоор хүлээж авч, асар олон зүйлийг мэдэрч байдаг. Үүнээс шалтгаалан 0-3 настай хүүхдийг ээж нь хэр халамжилсан, эцэг эх нь хоорондоо хэр таарамжтай харилцаатай байсан, өөрийг нь яаж тэжээж байсан, эргэн тойрны амьдралын орчин ямар байсан зэрэг нь тархинд нь арилшгүй ул мөр үлдээчихдэг. Тэр нь таатай, болон таагүй гэж хуваагдана.

Сэтгэл зүйчид хандсан хүмүүсийг ихэвчлэн 0-3, 0-5 насандаа ээж аавтай байсан уу, тэд ямар хүн байсан, амьдралын ямар орчинд өссөн зэргийг нь асууж мэддэг.    Үүнийг тайлбарласан олон онол бий. Бүх онолууд дараах нэг л зүйл дээр нэгддэг. Тухайн хүний 0-3 нас хэрхэн явагдаж өнгөрсөн нь амьдралынх нь 70 хувийг тодорхойлно гэдэг. Яагаад 70 вэ гэдэг тархи нь хэр хөгжих вэ, булчин яаж хөгжих вэ, зан төлөв яаж хөгжих вэ зэргээс шалтгаална. Тухайлбал, эцэг эх нь хоорондоо хэрхэн харилцаж байгааг харсан гурван настай хүүхэд 30-тайдаа хүнтэй суугаад ээж, аав нь хоорондоо хэрхэн харилцаж байсан хийгээд өөртэй нь хэрхэн харилцаж байсан яг л тэр харилцааг гаргадаг.

Энэ нь ихэнхдээ автоматаар явагддаг. Түүнээс биш та эхнэртэйгээ ингэж харьцах ёстой гэсэн хууль байдаггүй. Бүх сэтгэл хөдлөл, үйлдэл цаанаас автоматаар илэрч гарч байдаг. Үлдсэн 30 хувь нь бусдыг даган дуурайх маягаар илэрдэг. Хэрвээ эцэг эх нь хоорондоо таарамжгүй харилцаатай байсан бол, том болоод эхнэртэйгээ \нөхөртэйгээ\ таарамжгүй харилцааатай байхыг хэвийн зүйл гэж үздэг. Үүнд өөрөө стресддэггүй, эхнэрээ стрессдеж байгааг ч мэддэггүй. Үүний үр дүнд гэмт хэрэг, гэр бүл салалт үүсэх шалтгааныг эхлүүлж байдаг. Өөрөөр хэлбэл 0-3 насанд хүүхдийн өөртөө итгэлтэй байх уу, хүнтэй яаж харилцах уу, өөртөө хайртай байх уу, хайргүй байх уу, амьдралд идэвхитэй байх уу үгүй юу, хөдөлмөрч байх уу залхуу байх уу, гэдэг нь тодорхойлогдчихдог.  

-Хүүхэд бол таны толь, хүүхдээ биш өөрийгөө хүмүүжүүл гэх үг байдаг. Эцэг эхчүүд өөрсдийнхөө үйл хөдлөлийг хатуу хянаж, үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж ойлгож болох уу?

-Хянах гэхээсээ илүү би яаж байна гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй. Энэ зөв үү, буруу юу гэх асуудлтыг өөртөө байнга тавьж байх нь чухал. Бүх зүйлийг нь хянах тусам хүүхэд бие даах чадваргүй болдог. Бие даах чадвараа алдсан хүүхэд хожим ч сурдаггүй. Бүх зүйлээ хүнээс асуух маягаар, санаачлагатай ажиллаж чаддаггүй хүн болж хувирна гэсэн үг юм. Иймд хүүхдээ болон үйлдлээ хянахаас илүү хүүхэдтэйгээ харилцаж байгаа харилцаа танд болон хүүхдэд тань ямар мэдрэмж төрүүлж байгааг заавал анзаарах хэрэгтэй.

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх арга барил хэр хол зөрүүтэй вэ. Энэ тал дээр юуг чухалчлан анхаарах ёстой байдаг юм бэ?

-Монголчууд эрэгтэй, эмэгтэй хүүхдээ ингэж хүмүүжүүлнэ гэж цаасан дээр бичээгүй ч, тогтсон дүрмүүдтэй. Ихэвчлэн “эрэгтэй юм чинь, эмэгтэй юм чинь” гэх хандлагаар харьцдаг. Энэ хандлага томчуудад л суучихснаас биш, хүүхдэд байдаггүй. Энэ ялгааг тав зургаан наснаас л мэдэрч эхэлдэг. Ялгаатай хүмүүжүүлэх гэхээсээ илүү, ялгааг нь ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал, чи эрэгтэй хүүхэд учраас эмэгтэй хүүхдэд илүү тусалж байх ёстой. Яагаад гэвэл эмэгтэй хүүхэд эмзэг, уйланхай, хүч чадал, булчингаараа чамаас дутуу учир үргэлж тусалж байх ёстой гэх мэтээр ойлгуулах хэрэгтэй. Харин эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхэд илүү түрэмгий байдаг, гэхдээ чамайг зодож занчиж болно гэсэн үг биш гэж ойлгуулах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдэд зодуулсан бол яалтай вэ гэдэг утгаар ойлгуулчихвал дараа нь хэн нэгэн эрэгтэй хүн түрэмгий байдал гаргавал хэвийн зүйл гэж хүлээж авах магадлал өндөр байдаг.

-“Эр хүн уйлж болохгүй” гэх үгээр эрэгтэй хүүхдээ хүмүүжүүлдэг үзэл хандлага нь ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ?

-Чи эрэгтэй хүүхэд учраас уйлж болохгүй гэдэг. Монголчуудад хүнд сул доройгоо илэрхийлнэ гэдэг хорио цээр юм шиг ойлгогддог. Хүний дор орохгүй байх, хөл нь дөрөөнд хүрэх, бусдад муугаа харуулахгүй байх зэрэг нь Монголчуудын дээд зорилго юм шигээр санадаг. Энэ нь сэтгэцийн хямрал, сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй байдал, сэтгэцийн өөрчлөлтүүдийг бий болгодог. Сул дорой байхыг муу зүйл гээд ойлгуулж, тархинд нь суулгачихдаг нь буруу. Хүн сул дорой байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Хэзээ нэгэн цагт сул дорой үе ирж таарна. Гэтэл чи уйлж болохгүй гэж хэлснээрээ маш том зөрчилд хүргэдэг. Хүнд хэцүү бэрхшээл аяндаа тулгарахад, чи уйлж болохгүй гэсэн үгнээс болж бүхнийг дотроо барьж хадгална. Хадгалсан зүйл хэзээ нэгэн цагт муудаж дэлбэрдэгтэй адил, уур бухимдал ч хэзээ нэгэн цагт сөргөөр гадагшилна гэсэн үг юм.

-Орчин үед нэг настай хүүхэд утсаар тоглодог болчихлоо. Бага насны хүүхдийн хүмүүжил төлөвшилд утас, цахим ертөнц эцэг эхчүүдтэй нь зэрэгцэн тодорхой үүрэг гүйцэтгэх хандлагатай байгааг хэрхэн зохицуулах ёстой юм бол?

-Дэлхийн хэмжээний хөгжилтэй орнууд хүүхдүүдээ интернет орчноос, дэлгэцнээс хамааралтай байх орчныг боломжийг нь хязгаарлаж байна. Тухайлбал, Франц улсад 15 хүртэлх насны хүүхэд ухаалаг утас хэрэглэхийг хуулиар хориглосон, Японд сургуулийн орчинд ямар ч утас хэрэглэдэггүй, АНУ-д энэ талын маш олон хууль дүрэм дагаж мөрддөг. Энэ нь мэдээж сөрөг нөлөөтэй учраас хориглож байгаа зүйл юм.  Ухаалаг утсыг хорьсноор хүүхэд бусдаасаа хоцрох тал ажиглагддаг. Үүнээс болж стресддэг. Энэ нь утас хэрэглэхгүй байгаадаа биш, үеийн хүүхдүүдийн мэддэг үйлийг мэдэхгүй байгаадаа стрестддэг. Тухайлбал, “Ээж ээ, та надад нэг утас аваад өгчихөөч. Манай ангийнхан тэр тоглоомыг тоглоод байхад би мэдэхгүй байгаадаа онигоо болсон” гэж хэлээд уйлаад байна гээд нэгэн аав ирж хандаж байсан. Мөн ухаалаг утас, интернэтийн тусламжтайгаар хөгжих боломж хаагддаг. Нөгөө талаар амаараа үгээр илэрхийлж чадахгүй байгаа зүйлээ интернэтийн тусламжтайгаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг хүмүүс бий. Түүнээс биш хэт их ашиглах нь эрүүл мэнд, сэтгэцийн хувьд олон сөрөг нөлөөтэйг олон судалгаа харуулсан. Технологижсон амьдралд хүн өөрийнхөө хүссэн таатай зүйлийг олж чадахгүй бол ямар нэгэн зүйлд донтдог. Тэр нь ихэнхдээ өсвөр насныханд ПС тоглоо, гар утас болж таараад байна.

-Хүүхдийн сэтгэл зүй чиглэлийн судалгаа манайд ямар түвшинд явж байна вэ?

-Ач холбогдолтой, өөр хоорондоо холбоотой судалгаанууд хийгдэж байгаа, хийгдэх ч болно. Эдгээр судалгааны үр дүнг ашиглах ёстой талбар бол сургалтын хөтөлбөр юм. Хүүхдэд зориулагдан явагдаж байгаа үйл ажиллагаануудад судалгааны үр дүн тусах ёстой. Харамсалтай нь төдийлөн тусахгүй байгаа. Тухайлбал, зургаахан настай хүүхдэд яагаад ийм их даалгавар оноогоод байгаа юм бэ. Гэтэл зургаан настай хүүхэд тавхан минут анхаарлаа төвлөрүүлж чадна. Нилээн хичээвэл 15 минут болж сунадаг. Үүнийг тооцоолохгүй байгаа ажил амьдралд тусахгүй, бодлогын хүрээнд хэрэгжихгүй байгааг харуулж байна.

44
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418