Засгийн газрын байгуулсан Авлигын эсрэг ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штаб дээр ажиллахдаа Монгол Улсын засгийн газар авилгыг бууруулах тал дээр манлайлал үзүүлж ажиллана гэдгийг онцолсон. Тэгвэл баасан гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар авилгын эсрэг ажлын хэсэг байгуулах асуудлыг баталлаа.
Ажлын хэсэг олон улсын байгууллагын гаргадаг авилгын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлжээ. Тодруулбал, Монгол Улс тус индексээр 180 улсаас 111 дүгээр байранд ордог. Тиймээс хоёр жилийн хугацаанд 100-гаас дээш байрт оруулах чиглэл авсан байна.
Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Улмаар салбар бүрийн төлөөлөл болсон 15 хүний бүрэлдэхүүнтэй.
Энэ зун авилгыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Эрүүгийн тухай хуульд болон Авилгын тухай нэмэлт өөрчлөлт оруулна. Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон байна.
Эх сурвалж: Зууны мэдээ