Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

2021-11-23, 10:14 Cпорт 664 2
Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Х.Энхчулуунтай ярилцлаа. Тэрбээр танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг хүчтэн юм.

 

-Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна. Монгол бөхийн дэвжээнд хэн таныг авчирсан бэ?

-Би багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байлаа. Ахыгаа дууриагаад бөх болно гэж боддог байсан. Үүнээс гадна зургаан залуу зааны барилдааныг зурагтаар их үзнэ. Тэдний барилдааныг шимтэж үзэхээс гадна барилдааны арга мэх, уран хурц сийрэг байдал нь анхаарал татдаг байв. Мөн “Гарьд магнай” киног гарах болгонд нь үзнэ. Киноны бөхийн багшийн дүр их сайхан санагддаг байсан. Учир нь монгол бөхийн дэг жаяг, тэсвэр тэвчээрийг гаргадаг. Бөх хүний тэвчээр хатуужлыг тэндээс харж болохоор. Энэ бүхэн намайг барилдахад нөлөөлсөн байх.

 

-Монгол бөх удам залгадаг. Танайд бөх бий юу?

-Миний төрж өссөн нутгаас олон сайхан бөх төрж гарсан. Манай аавын талд даншигийн арслан, сумын заанууд бий. Аав минь биерхүү өндөр хүн байдаг. Бага залуудаа барилддаг байсан, бөхийн хорхойтон. Намайг барилдахад хамгийн их дэмжиж тусалдаг, сэтгэл зүйн багш  минь гэж хэлж болно.

 

-Үнэн хүчээрээ цолонд хүрнэ гэдэг сайхан. Та 2019 онд сумынхаа анхны аймгийн арслан цолонд хүрсэн бөх. Цолонд хүрэх, ард түмэнд хайрлагдаж явах мэдрэмж ямар байдаг вэ?

-Бөх хүн болж төрнө гэдэг их сайхан хувь заяа. Ард түмнийхээ итгэл найдварыг тээж барилдана гэдэг сайхан.

Давах, унахдаа гол нь биш, зүлэг ногоон дэвжээндээ гараад барилдах, дэвээ шаваа хийж, ард түмнээ цэнгүүлэх чинь жаргал шүү дээ.

 

-Энэ жил коронавирусаас болоод наадам болсонгүй. Гэвч танхимын барилдаанууд эхэллээ. Таны хувьд бэлтгэлээ ямар байдлаар базаасан бэ?

-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилт янз бүр байгаа. Тэр бөхийн бэлтгэл сайн муу эсэхийг хэлж таахын аргагүй. Яагаад гэвэл энэ жил заалны барилдаан болсонгүй шүү дээ. Дор бүрнээ л хувийнхаа бэлтгэлийг базаасан байх. Мөн бөхчүүд хөдөө гадаа их явах шиг болсон. Миний хувьд өвөл бэлтгэлээ тогтмол хийж байсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд тасарсан. Одоо заалны барилдаанууд эхэлсэн учир бэлтгэлээ улам сайжруулаад барилдах болно.

 

-Бэлтгэл тасрахаар тамирчин хүн форм алддаг. Эргээд бэлтгэлээ хийхээр барилдаандаа ордог болов уу?

-Жилийн дөрвөн улиралд өдөр бүр бэлтгэлтэй байж л өндөр амжилт гаргана. Бэлтгэл дутуу болохоор амжилттай барилдаж чадахгүй ядарч, цуцана. Өөрийнхөө санасан мэхийг даалгаж хийж чадахгүйгээс эхлээд бэрхшээл тулгарна. Харин заалны барилдаан эхэлснээр бэлтгэлдээ орж байна.

 

-Сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд унах маягтай байна. Та олон жил барилдсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөхийн холбооны хоёр хуваагдал, хагарал 2-3 жилийн өмнө үүссэн. Бөхийн өргөөгөө ч хаалгаад, байнгын хэрүүл тэмцэлтэй болсон. Заалны барилдаан зохион байгуулахгүй байгаа нь ч нөлөөлсөн байх. Дээрээс нь сэргээшийн асуудлаас болж сүүлийн хэдэн жил бөхийн нэр хүнд их уналаа. Зүлэг ногоон дэвжээ маань ариун, бөхчүүд нь жудагтай байгаасай гэж бөх хүн бүр бодож явдаг байх. Би ч гэсэн тэгж л боддог. Сэргээшийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үүнтэй эвлэрч болохгүй. Хоёр жилийн өмнөөс заалны барилдааны дундуур шинжилгээ авч эхэлсэн. Тэр маш оновчтой шийдэл. Хэнээс ч авч магадгүй, таниас, надаас, сумын заанаас ч сэргээшийн шинжилгээ авах магадлалтай гэсэн үг. Гэтэл бөх хүн бэлтгэл хийж, зааланд барилдаж байж л амжилтад хүрнэ. Наадмаар амжилттай барилдана.

Сэргээш хэрэглэчихээд, хөдөө мал хариулж байгаад наадамд ирж барилдаад, түрүүлчихнэ гэж байхгүй. Барилдаан болгоноос 1-2 хүнээс сэргээшийн шинжилгээ аваад ирэхээр хэн ч хэрэглэхгүй. Хэрэглэдэг хүн байвал зогсооно, болино. Ингээд 1-2 жил явахад сэргээшээс сална. Яг ингээд ажиллаж эхэлж байтал бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, маргаан гараад л зогсоочихсон. Сүүлдээ Төрийн наадмын түрүү бөхөөс нь сэргээш илэрч байна. Шүүх, цагдаа болоод л яваад байх юм. Яг ямар үйл явц болоод байгааг би сайн ойлгохгүй юм. Би 2-3 удаа шинжилгээ өгч байсан. Дараа нь юм ярьдаггүй, чимээгүй болчихоор нь зүгээр юм байлгүй гэж бодоод л өнгөрдөг. Олон хүнээс сэргээш илэрсэн гэж ярих юм. Үнэхээр тийм бол зарлаад, дэлбэлээд, нэг мөр шийдчих хэрэгтэй. Хэдэн оноос эхэлж хэрэглэсэн, хэчнээн хүн байгаа юм, тэр бүгдийн нэрийг зарлах хэрэгтэй. Нэг хэсэг шуугиад өнгөрнө биз. Би тэгж л бодож байна.

 

-Дүрмийн өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог уу. Дүрэм шинэчлэгдэж, сайжирч, спортын хөгжилд нөлөөлж байх ёстой. Жүдогийн дүрэм ойрхон солигдож байна. Гэтэл үндэсний бөхөд барьц сонгооны дүрэм хэрэглээд 10 гаруй жил болчихлоо?

-Барьц сонгооны дүрмийг өөрчлөх, өөрчлөхгүй гэдэгт олон жил талцаж явлаа. Зарим бөх барьц сонгох ёстой гэдэг. Зарим нь өөр гаргалгаа хайгаад, хөл авч үзлээ. Давхар шуудагнаас мөргөж үзлээ. Тэгээд барьц сонгох нь дээр юм байна гэж үзээд, өөрчлөлгүй үлдээсэн. Гэхдээ барьц сонгодог болсноос хойш бөхчүүд жин нэмдэг, хүчний бэлтгэл их хийдэг болсон. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд бөхчүүдийн жин хэт ихэссэн. Хэрэв барьц сонгодоггүй болчихвол бөхчүүд жингээ багасгаад, явж барилддаг, уран мэх үзүүлдэг болно. Түүнийгээ дагаад үзэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай. Харин барьц сонгохгүй болчихвол бэлтгэл дутуу хүн найдах юмгүй болно. Барилдаж байгаад ядарна. Эсвэл ядраад унахаасаа өмнө нүдээ аниад ядаж нэг мэх хийхийг бодно. Бэлтгэл муутай нь унаад, бэлтгэлтэй нь давна гэсэн үг.

 

-Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж барилддаг вэ?

-Дэвжээн дээр ямар ч цолтой бөхтэй барилдсан сэтгэл зүйгээр унахгүй байх хэрэгтэй.

Би цолгүй бөхтэй барилдсан ч, цолтой бөхтэй барилдсан ч сэтгэл зүйгээ үргэлж бэлэн байлгадаг. Учир нь би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг. Аав минь ч тэгж хэлдэг.

 

-Тамирчин  хүн тэсвэр хатуужил дунд байдаг. Энэ талаар та юу гэж бодож явдаг вэ?

-Миний бодлоор ямар ч тамирчин дэвжээн дээр яаж ч өрсөлдсөн тэр тэмцлээ дэвжээн дээр орхиод буудаг байх хэрэгтэй. Дэвжээнээс гадна нэг нэгэндээ хар хор тээх хэрэггүй гэж боддог. Учир нь эр хүн спортоор хичээллэснээр зөвхөн бие бялдрын хөгжлөөс гадна хүнээс үг даах тэвчээр хатуужлыг олж авдаг. Бөх хүн дэвжээгээ хүндэлдэг байх ёстой.

 

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417