![](https://static-news.caak.mn/img/5-3.png)
Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно
![Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно](https://media-news.caak.mn/article/header_image_fJ9zGpr.jpeg)
Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл уулзахаар болжээ.
Уулзалтад оролцогчидтой МҮБХ-ны "Барилдааны дүрэм"-д заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах талаар шийдвэр гаргах аж.
Тус уулзалт өнөөдөр 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.