Төр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нулимлаа

Төр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нулимлаа

1998 оны наймдугаар сард Монгол Улс анх удаагаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм. Ардчилал, чөлөөт нийгмийн амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө Монголд ийн хуулиар баталгаажсан юм. Төдийгөөс өдий хүртэл бид энэ хуулиндаа итгэж найдаж, урдаа барих ганц хууль гэсээр ирсэн билээ. Гэтэл Монголын төр буюу УИХ-ын дарга Г.Занданшатар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай дээрх хууль руу хээвнэг нулимж орхилоо. Өнгөрсөн долоо хоногт болсон сэтгүүлчидтэй уулзсан уулзалт дээр УИХ-ын дарга “Хэвлэлийн эрх чөлөөний хууль ямар ч санкцгүй хууль. Тэгэхээр хэрэгжих боломжгүй” гэж мэдэгдэв. Хэдийгээр албан бус уулзалт хэдий ч Монголын хэдэн арван сэтгүүлчийг өмнөө суулгаж байгаад ийн мэдэгдсэн нь хэтэрхий том доромжлол байлаа. Хууль баталдаг хамгийн том институцийн дарга нь ингэж мэдэгдэнэ гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрдугаар зүйлийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх болохоор байгаа юм. Үндсэн хуулийн 30 жилийн ойн босгон дээрээ ийм үйлдэл үзүүлж байгаа Г.Занданшатар даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгч огцруулах үйл ажиллагааг сөрөг хүчнийхэн болон хуулийнхан даруйхан эхлүүлэх хэрэгтэй байна.

1998 онд Э.Бат-Үүл нарын санаачлан батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ердөө дөрөвхөн зүйл заалттай. Тодруулбал:

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.  2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах  Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.  3 дугаарзүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох  3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.  3.2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.  4 дүгээрзүйл.Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох  Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫНДАРГА  Р.ГОНЧИГДОРЖ

Ийм л хууль. Хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэгдэн баталсан, Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны ганц чиг баримжаа болсон энэ хуулийг үйлчлэх боломжгүй гэж зарласан нь юу гэсэн үг вэ. Энэ нь төр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль руу нулимсантай агаар нэг явдал юм. Өөрөөр тайлбарлах боломжгүй байна.

Үнэхээр энэ хууль хэрэгжих боломжтой эсэх талаар хуульчдаас асуухад “Хэрэгжинэ. Хууль л бол хууль. Хэрэгждэггүй хууль гэж байдаггүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хууль зэрэг бусад хуулиар зохицуулагдаад явдаг. Санкц байхгүй ч гэсэн хориглоно гэсэн заалт байгаа. Тэр заалтыг зөрчсөн шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийг нь шүүхэд өгч болно” гэсэн хариулт өгч байх юм. Өдөр тутам иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг, өмгөөлөл үзүүлдэг хуульч, өмгөөлөгчид Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэж байхад эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын дарга нь хэрэгжих боломжгүй хууль гэж тайлбарлаж байна. Энэ тэгээд хэвийн зүйл үү. Эрх баригчид үүндээ бат итгэлтэй байдаг нь үйл ажиллагаанаас нь маш тод харагддаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд бүхий л яамд, агентлагууд дэргэдээ асар том бүтэц бүхий хэвлэлийн албатай. Энэ алба өргөжин тэлсээр хүчирхэг техник технологи, хүн хүчтэй болж, төрөөс санхүүжиж байна. Төрийн үйл ажиллагааг мэдээлнэ гэхээсээ илүүтэй тухайн дарга, сайдаа сурталчлах, нэр хүндийг нь өргөх, дарга маш их ажиллаж байгаа гэж л ил далд бүхий л хэлбэрээр магтах ажиллагааг хийж байна. Нэг сайдаас ярилцлага авъя гэхэд өмнөөс бэлэн ярилцлага, видео дүрс шидэх хүртлээ өндөр авсан байна. Редакцийн асуулт, сэтгүүлчийн бодитоор мэтгэлцэх асуултууд гэж байхаа больсон. Өнөө даргаа өргөх гэсэн бэлэн тавилттай хуурай ярианууд энд тэнд хөвөрч байдаг болсон. Ингэж төрөөс санхүүждэг хэвлэлийн албад, багууд томрон томорсоор жамаараа өсөн өндийж байгаа чөлөөт хэвлэлийг багалзуурдаж унагах дээрээ тулж байгаа. Дарга нар дэргэдэх хэвлэлээ улам томруулахаар бие биенээсээ өрсөж байна уу гэлтэй үйл явдлууд өрнөж байна. УИХ дэргэдээ хэвлэлийн албатай хэрнээ Парламентын мэдээлэл сурталчилгааны төв хэмээх дахин нэг шинэ алба нээсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн хэвлэлийн албатай хэрнээ МОНЦАМЭ агентлагийг өөрийн мэдэлдээ албан ёсоор аваачсан. Энэ бүгд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа явдал юм. Мөн Монополийн эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хууль гээд бусад хуулиудыг ч зөрчиж байгаа.

Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй, хэн ч сөхөхгүй байгаа нь туйлын харамсмаар. Төр өөрийн данхар бүтэц, бүхий л сайн муугаа хүчтэй хэвлэлийн албадаараа магтуулсаар байгаад ард түмний толгойг угаана гээд итгэчихсэн тууж явна. Дээр нь сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодыг гартаа оруулах санаа тээж яваа нь цухалзсаар ил болж байна. Хэрэгтэй, хэрэггүй түмэн шидийн зүйлийг залгисаар эрх баригчид өөрсдийгөө улам л хүчтэй болж байгаа мэтээр төсөөлж суудаг байх. Ийм байдал үнэндээ нэг л өдөр савандаа багтахгүй дэлбэрдэг гэдгийг Казахстаны үйл явдал яруу тодоор харуулж байна. Ийм байдалд хүргэхгүйн тулд хууль зөрчихийг ил тод уриалж байгаа өндөр дээд эрх баригчдад хатуу арга хэмжээ авч “хууль зөрчсөн” үндэслэлээр Цэцэд өгч шүүлгэх нь өлзийтэй юм.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд гүйлгээ хийх боломж бүрдлээ

2024-06-06

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18
24:32

Саналаа Өгөхөөсөө Өмнө Үзээрэй Хө! | Сонгууль гэж юу вэ?

2024-06-17
16:09

Сонгодог хөгжмийн тухай философич С.Молор-Эрдэнэ ингэж ярив

2024-06-13

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн кампанит ажлаа зогсоож болох ч саналын хуудаснаас нэрийг нь хасахгүй

2024-06-18

СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн компанит ажлаа зогсооно, гэхдээ...

2024-06-17

Б.Жаргалсайхан: Нэгнийхээ үхлийг ашиглаж, сонгуульдахаа болиоч, АН-ынхаан!!!

2024-06-17

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга Б амь насаа алдсан асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ

2024-06-17

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“The MongolZ”-ийн залуус Абу Дабигийн тэмцээнд түрүүллээ

2024-06-10

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсчээ

2024-06-18

Factcheck: Халаадаг тамхи нь янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй юу

2024-06-18

"Офицер" хорооллын газрын маргаанаас болж 120 айл байрандаа орж чадахгүй байна

2024-06-17

Г.Нямдорж: "Дарга" л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

2024-06-13

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛСНААР 1,2 САЯ АМ ДОЛЛАРЫН НЭМЭЛТ ОРЛОГО ОЛЖЭЭ

2024-06-09

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Боомтын сэргэлт ба Боомтын сайд Б.Тулга

2024-06-04

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БАЯН БА ЯДУУ СЭТГЭЛГЭЭ

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

941

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,051

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418