Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

Европ Оросын эрчим хүчний тээвэрлэгчдээс аажмаар татгалзана гэж үзэх хангалттай үндэслэл бий. Зөвхөн татгалзах хувь хэмжээ, хурд л яригдах бөгөөд энэ нь харилцан итгэлцлийн шинэ түвшингээс хамаарна. Ямар ч байсан энд хурдан шийдэх арга байхгүй, газрын тосны салбарт ч гэсэн хэдэн сар,  жил болдог. Мөн хийн салбарт ч хэдэн арван жилийн тухай яригдана. Эргээд Орос улс газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээ зүүн зүг рүү чиглүүлнэ.

Үүний зэрэгцээ Оросын эрчим хүчний тээвэрлэгчээс татгалзах хоёр шалтгаан бий. Эхнийх нь албан ёсоор зарласан хориг арга хэмжээ. Энэ нь хоёр талд хүндрэл учруулах ч, эдгээр хангамжийг эцэст нь шилжүүлэх тул ийм хориг арга хэмжээний үр нөлөө хязгаарлагдмал. Хоёр дахь шалтгаан бол Европ Оросын эрчим хүчний тээвэрлэгчдээс хэт хамааралтай байхаас эмээж байгаа нь харилцаа муудах үед онцгой чухал болдог.

 

Гэсэн хэдий ч энд (заавал биш ч гэсэн) сониуч парадокс зүйл байна. Орлуулахад хамгийн хялбар хангамжийг хэсэгчлэн удаан хугацаанд хадгалах боломжтой. Яагаад гэвэл ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед тэднээс татгалзахад хялбар байх болно. Нүүрсийг орлуулах хамгийн амархан. Дараа нь газрын тос-энд далайн хангамжийг солиход харьцангуй хялбар байдаг (илүү давамгай) арай хэцүү нь дамжуулах хоолой.

 

Өөрөөр хэлбэл, задгай газрын тос болон задгай нүүрсийг татгалзсан тохиолдолд Оросын нийлүүлэлт бусад зах зээлд гарах үед солилцоо хийгдэж, эдгээр нь Европын бус зах зээлд нийлүүлдэг байсан хэмжээг орлож болно.

 

 

Хоёр дахь зэрэглэлийн нөлөө аль хэдийнэ бий болсон нь үнэн. Бүх оролцогчдын хувьд эдгээр нь нэмэлт тээврийн зардал юм. Түүнчлэн Оросын хувьд газрын тосны салбарт боомт руу залгах, ачаа тээвэр, даатгал, техникийн бусад асуудлууд яваандаа шийдэгдэх ёстой байгааг харж байна. Гэхдээ одоогоор энэ бүхэн экспортын хэмжээ түр зуур буурах эсвэл худалдан авагчдад газрын тосны биржийн үнээс хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болж магадгүй юм. Мэдээжийн хэрэг, газарзүйн хувьд үр ашиггүй солилцооны энэ бүх схем нь тээвэрлэлтийн уртаас болж флотын хомсдол, нэмэлт эрчим хүчний зардалд хүргэнэ.

Хийн хувьд бүх зүйл газрын тос, нүүрстэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, европийн холбоо өнгөрсөн онд хоолойгоор дамжуулан 140 тэрбум шоо метр хий, 15 тэрбум шингэрүүлсэн байгалийн хий импортолсон байна. Энэ нь нийт импортын 45, хэрэглээний 40 хувь юм. Эдгээр тоо нь Газпромын хараахан хэвлэгдээгүй байгаа экспортын статистик мэдээллээс доогуур үзүүлэлт бөгөөд үүнд Турк, Серби багтсан байна. Эдгээр улсыг оруулаад бид баруун чиглэлд нийт 170 тэрбум орчим хийн хоолойн экспорт хийнэ гэж найдаж байна.

 

Ямар ч байсан 2021 оны эцсээр бид Европ руу экспортлох хэмжээ харьцангуй бага байгааг харж байна. Энэ нь намар "Газпром" нийлүүлэлтийн хэмжээг бууруулж эхэлсэн, мөн хийн үнэ өндөр байснаас эрэлт буурсантай холбоотой юм. 2020 оны хэвийн бус коронавирусын оныг эс тооцвол Газпром дангаараа 200 тэрбум шоо метр хий дамжуулах хоолойг алс хилийн чанадад баруун тийш экспортолдог уламжлалтай. Харин одоо Европт 2021 он гэхэд аль хэдийн доогуур байсан импортын хэмжээ улам буурна гэж үзэж байна.

 

Европын хувьд хамгийн хялбар арга бол Оросын шингэрүүлсэн хийг солих явдал юм. Энд талууд зүгээр л "нийлүүлэлт солилцох" гэсэн утгаар нь газрын тостой зүйрлэж болно. Жишээлбэл, сүүлийн үед Ази руу улам их хэмжээгээр нийлүүлэлт хийж байгаа Катар улс хангамжийнхаа тодорхой хэсгийг Европ руу шилжүүлэх боломжтой, учир нь тээвэрлэлтийн зай нь харьцуулж болохуйц байгаа. Гэхдээ Суэцийн сувгаар дамжин өнгөрөхөд төлбөр төлөх шаардлагатай болно. Харин “Ямал” компани нь Европын зах зээлтэй хамгийн бага тээврийн зайтай. Гэхдээ энд сайн мэдээ байна. Хэрэв ядаж зуны улиралд Ямал Ази руу дахин чиглүүлэхийг харж байсан бол хойд тэнгисийн замыг  зүүн чиглэлд идэвхитэй ашиглаж эхэлнэ. Өвлийн улиралд баруун талаар тойруу замыг сонгоход хүрнэ.

 

Эцэст нь, ЕХ болон бидний хувьд хамгийн хэцүү зүйл бол хий дамжуулах хоолой юм. Газрын тостой адил эзлэхүүнийг солих нь энд үйлчлэхгүй. Дэлхийн бусад нийлүүлэлтийн нийт хэмжээ нь үнэндээ хэрэглэгчдийн хооронд аль хэдийн хуваагдсан байна. Тиймээс одоо Оросын хийг орлуулах оролдлого, үнэ төлбөргүй байгалийн шингэрүүлсэн хийг зах зээлээс "соруулах" оролдлого нь куб метр нэмэгдэх тусам дэлхийн хийн зах зээл дэх хурцадмал байдал, үнэ нэмэгдэхэд хүргэж байна. Үүний дагуу "Газпром" багассан хийгээ Европ руу улам өндөр үнээр худалдах болно.

Мөн энэ тохиолдолд байгалийн шингэрүүлсэн хийгүйгээр Ази яах вэ? Нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Энэ нь хамгийн оновчтой хувилбар биш ч гэсэн Хятад улс аль хэдийнэ үүнийг хийж эхэлсэн. Тэгэхээр байгалийн олон жилийн амжилтыг ухраах шаардлагатай болох бөгөөд харин томоохон хотуудын агаарын чанарын тодорхой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болно. Азийн олон оронд хийн шинэ үйлдвэрийг зөвхөн шингэрүүлсэн хийг ашиглах зорилгоор барьсан байдаг.

 

 

Ямар нэг байдлаар Европ хийн хэрэгцээг бууруулахын тулд тодорхой алхам хийх болно, маш олон төлөвлөгөө аль хэдийн зарласан байгаа. Бүх зүйлийг аажмаар  эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, нүүрс, мөн мэдээжийн хэрэг "гэрийхээ халаалтыг бууруулж, хэмнэхээ бүү мартаарай”.

 

 

 

Одоо гол нь таван жилийн дараа юу болох вэ, учир нь энэ хугацаанд зах зээлд үл тооцогдох шинэ үйлдвэрүүдээс байгалийн шингэрүүлсэн хийг авах боломжтой. Гуравдугаар сарын 25-нд АНУ, Европын холбооны гарын үсэг зурсан Европын эрчим хүчний аюулгүй байдлын гэрээнд энэ асуултын хариулт байж болох юм. Энэхүү баримт бичгийн дагуу 2022 онд АНУ Европт нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг 15 тэрбум шоо метрээр нэмэгдүүлнэ. Гэхдээ энэ нь ямар үндэслэлээр, ямар нөөцийн ачаар хийгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа нь Оросын хийнээс татгалз гэж Европыг дэмждэг ажиглагчдад ч эргэлзээ төрүүлж байна. Тиймээс 2030 он гэхэд 50 тэрбум шоо метр нэмж нийлүүлэх гол зүйл бол яг одоо болж байгаа шиг зах зээлээс худалдаж авах шаардлагагүй, Америкийн шинэ баталгаатай байгалийн шингэрүүлсэн хий юм. Саяхны нийтлэлд бид Европ яагаад өмнө нь АНУ-аас баталгаатай хангамж авах гэж санаа зовоогүй талаар дэлгэрэнгүй ярилцсан. Товчхон дурдъя, шалтгаан нь Европын хийн биржид суурилсан үнээс Европын холбоо татгалзах хүсэлгүй байгаа явдал юм. Гэхдээ энэ нь Америкийн үйлдвэрлэгчдэд нийцэхгүй байв. Одоогийн гарын үсэг зурсан баримт бичигт Европын холбоо нь хийн үнийг Америкийн зарчмаар, өөрөөр хэлбэл АНУ-ын дотоодын хийн үнийг харгалзан үзэхэд бэлэн байна гэж шууд заажээ.

Дүгнэж хэлье. Хүчин зүйлсийн нийлбэр дүнгээр бид ойрын хугацаанд Оросын импортын хэмжээ буурч магадгүйг харж байна. Гэхдээ байгалийн хийн эрэлтийн гол бөгөөд урьдчилан тааварлашгүй хүчин зүйл бол Европын холбоо хүчин чармайлтаа хэрэгжүүлэхэд нь туслах эсвэл эсрэгээр нь бүрэн арилгахад туслах бөгөөд Оросын хийн эрэлтийн хэмжээ өнгөрсөн жилийн хэмжээнээс ч давах болно.

 

Урт хугацаанд тавин тэрбум шоо метрийг АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийгээр солих төлөвтэй байна. Гэхдээ бүх шинэ асуудлууд гарахаас өмнө Орос улс Сибирийн хүч-2-ыг барихаар төлөвлөж байсан бөгөөд Сибирийн хүч-1-ээс ялгаатай нь Баруун Сибирь, Ямалийн нөөц бааз нь одоо Европ руу явж байна.

Одоо мэдээж энэ бүх үйл явц хурдасна, хоёрдугаар сарын сүүлчээр “Газпром” Монгол Улсаар дамжин Хятад руу чиглэсэн хийн хоолойн зураг төслийн гэрээнд аль хэдийн гарын үсэг зурсан. Дашрамд дурдахад, шинэ хоолойн багтаамж нь мөн л 50 тэрбум шоо метр юм. Мэдээжийн хэрэг, эдгээр нь нэмэлт зардал юм. Гэвч өнөөгийн нөхцөл байдал Газпромд ихээхэн тус болж байна. Саяхан 1000 шоо метр тутамд 300 ам.долларыг Европын холбоо Газпромын маш сайн үнэд тооцож байсан. Энэ онд борлуулалтын дундаж үнэ 500 ам.доллар болно гэж бодъё, ийм хувилбар гарах магадлал өндөр байна. 150 тэрбум шоо метрийг дундаж үнэ дээр 200 ам.доллараар нэмж зарах нь нэмэлт 30 тэрбум ам.долларын орлого болно! Мэдээжийн хэрэг, үүний нэг хэсэг нь татвар болон бусад зардлыг төлөхөд зориулагдана, гэхдээ нэг жилийн нэмэлт ашигтай дүйцэхүйц хэмжээний мөнгөөр Хятад руу хэдэн арван жил үргэлжлэх хийн хоолой шинээр барьж болно. Эх сурвалж: www.ria.ru

 

 

Орчуулсан З.Батцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

941

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,051

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418