Украины сэтгүүлч Роман Цимбалюкийн бичсэн байлдааны мэдээг мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Орос яагаад ялагдах болсон шалтгааныг гаргахыг зорьжээ. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш.
Оросын мэдээллийн террористууд Украинд дайн эхлүүлсэн өдрөөсөө л “ялалт”-ын тухай өдөр алгасахгүй хийрхэжээ. Ялалтгүй сунжирсан энэ дайнд Шойгу 7 том алдаа гаргалаа.
1. Дэлхийн хоёрдахь том арми атлаа ямар ч тооцоо судалгаагүй энэ дайнаа эхлүүлсэн. Энэ том арми гэнэтийн их ширүүн эсэргүүцэл амслаа. Тэгсэндээ гэнэт шоок амслаа.
2. Ямар ч тооцоо судалгаагүй ложистик нь харагдлаа. Ийм их өргөн фронтоор давших байсан юм бол хангалт үйлчилгээ гэж лут юм байх ёстой. Түүнийгээ Шойгу тооцсонгүй.
3. Нэг ч том хот эзэлж авч чадсангүй. Угаасаа чадахгүй гэдгээ ч тооцсонгүй. Ар тал хангалт гэж байхгүйгээр том хот руу довтолж болохгүй гэдгийг Шойгу тооцсонгүй.
4. Оросын цэрэг байлдагчдын хангалт тун сул байв. Цэрэг нь тэр чигтээ эмзэг доодчуул. Хоол хүнсгүй. Хуурай хэрэглэл нь тун ядмаг. Цаг агаарын хүнд нөхцөлд дулаан хувцас, майхан сав байхгүй. Хөлдсөн, осгож үхсэн тохиолдол олон.
5. Орос цэрэг сэтгэхүйн хувьд маш сул дорой байв. Олзлогдох, оргох явдал их байна. Юуны төлөө хэний төлөө байлдаж байгаагаа мэдэхгүй, ерөөсөө л ойд төөрсөн мэт. Үүнд Оросын БХЯ ямар ч тайлбар хэлж чадахгүй.
6. Өдөр тутмын брифинг дээр Оросын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бүрэн устгасан гэж суртал ухуулга хийж байсан нь тун инээдэмтэй байна. Оросын нисэх хүчин байнга хохирч байв. Украины тэнгэр Оросын нисэгчдэд тун энэрэлгүй байв. Орос нь агаарын хүчний хоёр ч армиа алдсантай тэнцэх тооны нисэх онгоц, нисдэг тэрэгээ сөнөөлгөжээ.
7. Украины амжилттай сөрөг довтолгооныг бүр тооцоолоогүй. Тэгнэ гэж санаагүй. Тийм тооцоо төлөвлөгөө байхгүй нь Шойгугийн бас нэг том алдаа боллоо гэжээ.
Роман Цимбалюк (Украин, Киев)