Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27, 21:02 Улс төр 228 0
Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

УИХ-ын сонгуулийн VI тойрогт хэт халуун өрсөлдөөн болж магадгүй байна. VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар 7 мандаттай бөгөөд эл тойрогт горилогчид нь нөлөө бүхий улстөрчдийн нэрс сонсогдож байгаа.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр эртнээс дуулдсан.  МАН-ын даргын хувьд намын жагсаалтын тэргүүнд нь бичигдэх боломжтой хэдий ч энэ удаагийн сонгуульд өөрийн рейтинг, нөлөө хоёртоо найдлага тавьж буй бололтой. Мөн Хэнтий нутгийнханы олон удаагийн сонголт ч нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Хэнтийнхэн ардчилсан намд сүжиггүй. Тэр жил “гэнэдэж” хөх тамгатай Б.Гарамгайбаатарыг гаргачихсан удаатай. Харин үүний дараа “Алдаагаа” залруулж МАН-ыг багаар нь сонгосон түүхтэй аймаг. Энэ удаагийн сонгуулиар Хэнтийнхэн нутгийн хүү, Ерөнхий сайдаа дэмжих магадлал өндөр. Нэгээр гарах байх гэсэн таамаглал байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ У.ОТГОНБАЯР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Отгонбаярыг эртнээс улстөрд сойж өдгөө УИХ-д зүтгүүлэхээр шулуудсан нь нууц биш болсон. 

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, БЗС-гаас зээл авч Австралид суралцсан гэхээс өөр намтар түүх нь тод биш горилогч нэр дэвшихээсээ өмнө МАНАН-тсан сураг ажиг хэвлэлүүдээр гарч байв. Өөрөөр хэлбэл Сүхбаатарын Ж.Батсуурьтай улстөрийн дөрөө харшуулах аман тохироо хийсэн гэх дэл сул яриа сонсогддог.

Ямартай ч намтайгаа бус өрсөлдөгчтэйгээ нэгдмэл харилцаатай У.Отгонбаяр “Ерөнхийлөгчийн дүү” гэсэн тодотголтойгоор цулбуур өргүүлж магадгүй гэх таамагтай.

ТАВАН Д-ИЙН ЭЗЭН Б.БАТ-ЭРДЭНЭ

Зүлэг ногоон дэвжээнээ үзэгч олноо шуугиулж асан дархан аварга Б.Бат-Эрдэнэ улстөрд чамгүй амжилттай карьер хөөж 20 жил УИХ-ын гишүүний суудалд тухалсан. Гэсэн хэдий ч энэ удаагийн сонгуульд намаас нь итгэл үзүүлэх “тэтгэвэрт” нь гаргах сурагтай. Тандалт судалгаагаар эрхэм аваргын рейтинг базаахгүй байсан тул хасагдаж дараачийн хүнийг урагшлуулах яриа ч гараад амжсан гэдэг. Энэ яриа биеэлвэл 2024 оны сонгуульд Ба аварга балархай эгшиг байх нь ээ гэсэн үг.  

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ

Нөхөн сонгуулиар УИХ-д тухалсан түүнд онцлоод байх зүйл байхгүй ч Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр хоёрт чирэгдэх сонгогдох магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Нөгөө гуя дагаж хүзүү гэдэг шиг л сонголтод найдаж байна гэсэн үг.

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ

ХХААХҮ-ийн дэд сайдын алба хашиж буй түүний улстөрийн замнал 2019 оноос хойш гэрлийн хурлаар дээшилсэн гэж болно.  ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн хүү 2019 онд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх, 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, 2022 оны гуравдугаар сараас СДМОХ-ны ерөнхийлөгч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, СДМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа ч “Сул хүн” гэх статус дагаж байна.

ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Б.СОЛОНГО

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгыг VI тойрогт зүтгүүлнэ гэсэн тохироо урьдчилсан байдлаар явж буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашиж байсан түүнийг ХЗДХ-ийн дэд сайдаар томилж 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийг ахлуулсан нь карьер хөөхөд том нөлөө үзүүлнэ гэж тооцсон бололтой. Хуулийнхан дотроо эмэгтэй дэд сайдад чангадсан үүрэг боллоо хэмээн жиг жуг гэлцэж байв.

Б.Солонго нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргаар ажиллаж байхдаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан түүхтэй ч VI тойрогт төдийлөн танигдаагүй учир магадлал бага юм.

САНГИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ Х.АЛТАЙ

Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх Х.Алтай зүүн бүсэд горилж сонгогчидтой уулзалт хийж яваа гэх. Түүний аав Г.Хангайг Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд хоёртой ойр дотно учир хүү Х.Алтайг нь VI тойрогт зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Тэрбээр 2010 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдож жилийн дараа Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон азтай нэгэн. Үүнээс хойш 2011-2014, 2016-2023 онуудад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар “дархлагдан” 10 жилийн ажилласан нь “Хөрөнгийн биржийн Алтай” гэж нэрлэгдэхэд хүргэсэн түүхтэй. Өдгөө “Ах” нараа дагаж зүүн бүсийг тойглож яваа түүний сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь насаараа Хөрөнгийн биржийг босгыг элээсэн түүнийг хөдөөгийн хөрсөнд буухгүй гэж үзэж байгаа бололтой юм билээ.

ХУУЛЬЧ Л.БАТЖАВ

Хуулийн салбартаа аль хэдий өөрийн байр сууриа олж, тодорчихсон хуульч Л.Батжав сонгогдох магадлал өндөр лидерүүдтэй эн зэрэгцэн орж ирсэн байна. 2020 оны сонгуулиар нэрээ татаж намд элссэн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэх нь ч бий. Учир нь Хэнтий нутгаас сонгогдсон У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нь нэрээ татах хүсэлт тавьж, намын батлах гардуулсан гэдэг.

Үнэндээ нэр цэвэр сайн кандидат мөн үү гэвэл мөн. Тиймээс өрсөлдөгч намынхан нь түүнийг дэвшүүлэхгүй байх бүхий л арга сүвэгчилж МАНАН-таж байгаа гэх шум ч байна. Учир нь хуульч Л.Батжав УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-т Хууль боловсруулах албанд ажиллаж байсан мэргэшсэн хуульч, эрдэмтэн аж. Мөн 2018 оноос хойш тойргоо усалж тордсон түүнийг 7 мандатны нэгийг төвөггүйхэн өвөртлөх магадлал өндөр гэж таамаглаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар 2020 онд Сүхбаатарчуудын итгэлийг олж сонгогдсон. АН Ж.Батсуурьт ялалтын найдлага ихээхэн тавьж жагсаалтад оруулахгүйгээр нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа аж. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тойргоо тойглож, зүүн бүсээрээ тойрч яваа гэх. Харин дөрөө харшуулсан намын нөхөртэйгээ биш өрсөлдөгч намын нэр дэвшигчтэй сүжирч хоёулаа хөтөлөлцөөд гарнаа гэсэн гэх аман яриа бийг дээр дурьдсан билээ. Ямартай ч VI тойргийн 7 мандатны нэгийг Ж.Батсуурь өвөртлөнө гэх таамаг өндөр байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ

УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд эргэлзээ ихтэй. Одоогоор тойрогтоо нэр дэвших үү эсвэл намын жагсаалтад орох уу гэдэг эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Н.Ганибал жагсаалтад нэлээн хойгуур бичигдэх магадлалтай учир нэр дэвшихгүй байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Тойргоос нэр дэвшлээ гэхэд сугарч үлдэх магадлалтай учир жагсаалтад ч хойгуур оруулж байгаа бололтой. Ямартай ч дэвших эсэх эцсийн шийд гараагүй.

АН-ЫН ДЭД ДАРГА Т.ПҮРЭВХАТАН

Хэнтий Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан намынхаа зургаан гишүүний хамт зүүн бүсэд нэр дэвших бэлтгэлээ базааж байна. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон түүхтэй.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга, Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Өдгөө АН-ын дэд даргын алба хашиж байна. Өдгөө нийгмийн идэвх сайтай гэгддэг ч сонгогчид итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй дэвшигчийн нэг гэгдэж байна.

ДОРНОД АЙМГИЙН АН-ЫН ДАРГА У.ДАШ

Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш 2024 оны сонгуульд зүүн бүс буюу VI тойрогт нэр дэвшихээр яригдаж байна. Түүний тухай Дорнод аймгийн намын даргын албыг хаших болсон гол шалтгаан нь ирээдүйд, үр хүүхэддээ сайн сайхан нийгэм үлдээх, түүнийг бүтээлцэж босгох ёстой юм байна гэдгийг ухамсарлсаных аж. Дорнод аймгийн АН дандаа л ялагдаж байдаг товчхондоо нар өөд үздэггүй. Энэ удаагийн сонгуулиар Дорнод нутгийнхаа хөгжлийн төлөө гэсэн сэтгэл өвөрлөж оролцох түүнд нам ихээхэн найдлага тавьж байгаа гэх. Сонгогдох эсэх нь тодорхой бус ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хамт багаараа зураг хөргөө даруулан өөртөө итгэлтэй яваа.

ДОРНОД АЙМГИЙН АН-ЫН ДЭД ДАРГА Э.ТӨМӨРБААТАР, Ш.БЯМБАСҮРЭН

Зүүн бүсийн сонгуульд зүүн аймгаас нэр дэвшигчид олноор гарч ирэв. Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Э.Төмөрбаатар, дэд дарга Ш.Бямбасүрэн нар мөн л VI тойрогт нэр дэвшихээр горилж буй бололтой. Тэднийг өнгөрсөн сард УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилсон юм. Э.Төмөрбаатар эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй бол Ш.Бямбасүрэн эдин засагч, санхүүч мэргэжилтэй аж. Гэвч Дорнодоос нэр дэвшигч гурвал олны саналыг авч чадахгүй хэмээн шууд дүгнэж буй иргэд ч байна.

ДУУЧИН СТА Д.БАЛДАН

Тоон дотор үсэг гэгчээр VI тойрогт АН-аас нэр дэвшигчид дотор дуучин Д.Балдан гэх нэр цохогдож олны нүдийг орой дээр гаргав. Хуулиар олгогдсон эрхээ хэнбугай ч эдэлж болох ч хууль тогтоох дээд байгууллагад урлаг, соёлынхон сэрүүдэнэ гэдэг жишээ блээхэн бий. Төдийлөн олны танил болоогүй түүнийг жиргээчид хүртэл бие биенээсээ асууж сураг ажиг гаргаж байна. 

АН лидерээр ангаж буй нь энэ сонголтоос харагдана. Цэр цээжинд бөөр бөгсөнд гэх үгүйтэйсэн.

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нэлээн ширүүхэн орж ирж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. М.Бадамсүрэн 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2009 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 онд ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдож байсан улстөрийн замналтай. Тухайн үед М.Бадамсүрэн нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай ойр дотно байсан учир Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн боловч бүтээгүй буцаагдаж, дахин зүтгүүлсээр Дорнод аймгийн Засаг даргаар томилогдож байжээ. Энэ цагаас хойш “Номтын хүн” гэх сэтэртэй болсон түүнийг өдгөө Дорнод аймгаас Н.Номтойбаяр сойж байгаа бололтой.

Үүнээс хойш Дорнодын Засаг даргаар гурван удаа сонгогдсон түүнийг дархлагдсан гэх юм билээ. Н.Номтойбаярын усалгааны хүчээр сонгогдчихож магадгүй гэх таамаг бий.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417