Эх хэлний их сорилго “Идэр-2018”-д М.Мягмаржав тэргүүлж 5.000.000 төгрөг гардав

Эх хэлний их сорилго “Идэр-2018”-д М.Мягмаржав тэргүүлж 5.000.000 төгрөг гардав

Жил бүрийн хавар эх хэлнийхээ мэдлэг, чадварыг сорихоор эх орны зүг бүрээс сурагч, багш нар Завхан аймгийн Идэр сум, Идэрийн голын хөвөөнөө хуран чуулдаг.  2018 оны тавдугаар сарын 11-13-ны хооронд болж өнгөрсөн энэ жилийн эх хэлний их сорилгод Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүрэг, Завхан, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 гаруй сургуулиас  150 орчим багш, 1200 гаруй сурагч эрдэм мэдлэгээ сорин өрсөлдөхийн зэрэгцээ эх хэл, бичиг соёлын эрдэмтэн мэргэд, алдарт зохиолч, яруу найрагчидтай уулзан сэтгэлдээ хүсэл мөрөөдлийн жигүүр өвөрлөн буцлаа. 

Уламжлалт 13 төрлөөр өрсөлдсөн энэ жилийн эх хэлний сорилгыг багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүлж, мөн аймгийн Титэм ерөнхий боловсролын сургууль удаалж, Галт сумын ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрт шалгарсан бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургууль дөрөвдүгээр байрыг эзэллээ. Ийнхүү өнгөрсөн жилийн 2, 3, 4-р байрыг эзэлж байсан Хөвсгөл аймгийн гурван сургууль эхний гурван байрт жагсжээ.

 2017 оны дэд байрын шагналт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон энэ жил даагаа нэхэж сорилгын дүн гарахыг хүлээн өдөр, шөнөгүй манаж суусаар "Үлэмж эгшиглэн" сангийн хүндэт цомыг мөнгөн шагнал хоёр сая төгрөгийн хамт гардан авлаа. Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургууль уг олимпиадад өмнө хоёр ч удаа түрүүлж байсан бол сүүлийн хоёр жил дараалан гуравдугаар байрыг эзлэн чанар чансаагаа дахин харуулав.

Идэрийн эх хэлний сорилгын дээд шагнал “Багш дор мөргөмү”  эрдэнийн тэмдэгийн эзнээр Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Минсэгийн Мягмаржав тодорч, таван сая төгрөгийн бай шагнал гардав. Удаах байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш Д.Отгонсүрэн, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Цээл сумын багш М.Сугармаа, дөрөв, тавдугаар байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р сургуулийн багш Б.Нямсүрэн, Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэг нар тус тус шалгарчээ. 

Бага ангийн багш нарын уралдаанд Улаанбаатар хотын Олонлог сургуулийн багш М.Баасанжав тэргүүн байрт шалгарч, Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэвэлмаа, Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн багш Н.Ариунтунгалаг, Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн багш М.Сувданцэцэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн багш Б.Энх-Октябрь нар удаалж 500,000-2,500,000 төгрөгийн бай шагналын эзэд боллоо.

Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичгийн ангилалд 146 багш оролцсоноос тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн багш О.Оюунтунгалаг, удаах байруудыг Говь-Алтай аймгийн Алтай сумын сургуулийн багш П.Сарантуяа, Увс аймгийн Зүүнхангай сумын сургуулийн багш Ц.Баасандорж, Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн багш Д.Юнрэндорж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Д.Батнасан нар шалгарлаа. 

Чингис хааны одонт, МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Эсээ” бичих уралдаанд нийт 308 сурагч өрсөлдсөнөөс Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Н.Отгонцэцэг, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ичинхорлоогийн  нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд 258 сурагч оролцсоноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч Б.Балжинням нар тэргүүлж дээрх эрхмүүдээс шагналаа гардаж авав. Мөн дээрх 2 төрлийн хоёрдугаар байранд Орхон аймгийн  Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Э.Ууганзаяа шалгарч хос мөнгөн медаль хүртлээ. Шагналт байранд шалгарсан нийт сурагчид энэ хоёр бичгийн хүмүүнээс урмын үг сонсоцгоон уран бүтээлийн дээжийг гардан авч үе тэнгийн нөхдийнхээ сэтгэлд итгэлийн гал бадраан хөгжөөв.

5-12-р дугаар ангийн ангилалд өмнөх жилийн их сорилгоос удаа дараа медальт байрт шалгарч байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Б.Чимэдцэрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Б.Энхжин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Ч.Уртнасан, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Балжинням, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ж.Буньяа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч П.Сумьяасүрэн нарын 700 гаруй шилдэг сурагчид мэдлэг чадвар, ур ухаанаа сорьж өрсөлдснөөс эхний таван байрт шалгарсан сурагчид  алт, мөнгө, хүрэл медаль хүртэж 150,000-250,000 төгрөгөөр мялаалгав.

 

"Үлэмж эгшиглэн"  эх хэлний боловсрол, соёлыг дэмжих сан

 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417