"Аав" - Амбий ах

"Аав" - Амбий ах

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар өнгөрсөн хавар өөрийн фэйсбүүк хуудаснаа жүжигчин Ц.Батхуяг буюу бидний сайн мэдэхээр Амбийгийн талаарх өөрийн дурсамжаа бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. Тэрээр "Содура" уран сайхны кинонд дүр бүтээхдээ түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа ийнхүү тодотгон бичжээ. 

2013 онд "Содура" киноны натурт гараад хэдхэн хонож байтал хошин урлагийн "луугар"-уудын нэг Амбий хэмээх ах арын группийг ахлан ирлээ. Ирсэн өдрөөсөө энэ нөхөр уучихсан юм болов уу гэж эргэлзтэл инээд наргиан, дуу хуур хадааж эхэлсэн. Төд удалгүй Ариунбямба ах, Өөскө ах, Амбий ах бид хэд нэг гэрт ч орж таарлаа. Ийнхүү тэр зуны жаргал зовлонгоо хуваалцсан 60 хоногийн натур эхэлсэн юм. Зуны дэлгэр цагт зурагтай, зураггүй, зугаатай, бас үл ойлголцолтой өдөр юу эс мундах вэ дээ. Тэр бүхний голд эв зүйг нь олж, инээд хөөр бэлэглэж, дурсамж болон хожим нь санагдах дуу шуутай өдрүүдийг бүтээж байсан хүн нь Амбий ах. Бид гурвыг (Бямба ах, Өөскө ах, би) манай мангар гурван хүүхэд гээд өөрсдийгөө "Хар гэрийнхэн" гэнэ. Харин ар талын бүсгүйчүүдийн гэрийг "Ягааны өргөө" хэмээн өргөмжилнө. Гурван тэнэг хүүгээ Ягааны өргөөнийхөнтэй ураг барилдуулна гэж наргина. Шалтгааныг нь "Дан эрчүүд болохоор идэж уух юм тэсгээхгүйн дээр энэ хэд маань бөөстөх шахталаа заваан сууж байна. Тиймээс хар гэртээ гэрэл нэмье" гэж егөөднө. Бид хэд бэр гуйх гэж дуу шүлэг болон олон орсон ч дурлал, ураг барилдах оролдлого бүр маань бүтэлгүйтсэн. Борлогдохгүй гурван хүүтэйгээ болгоно доо гээд маасайтал инээнэ.

Натур дээрх олон хүний хоол цуйван, будаатай хуурга, будаатай шөл, гурилтай шөл дөрвийн дунд эргэнэ. Нэг орой би ам түргэдээд "Нэг их сайхан стэйк идэх юмсан" гэтэл "Май миний хүү" гэлээ. Эргээд хартал хоосон таваг өгөөд, араас нь хутга сэрээг нь өгч байна. Тэгээд бид хэд төсөөллөөрөө баахан стэйк хусаж өгсөн. Энэ мэт уйдахгүй байх, одоо хэр нь тод томруун санагдах олон дурсамжийг энэ эрхэм ах л бүтээсэн. Натурт гарсан кино болгон ийм сайхан дурсамжтай үлддэг юм болов уу гэж бодсон үгүй юм билээ. Удахдаа биш ямар хүмүүс байх нь, бүр нарийвчилбал удирдаж залах сүргийн манлай нь хэн байх нь чухлыг хожим ойлгосон. Ойлголцол муутай "дүлий" группээс хурдхан харихын түүс болдог бол оргилж буцалсан натурт хоргодож, хотод ирсний дараа хоосрох мэдрэмж төрүүлдэг юм билээ.

Хотод ирээд "Миний тэнэг бага хүү хаана байна. Өлсөөд л явж байгаа биз дээ" гэж хааяа залгана. Өнөөх төсөөллөөрөө иддэг байсан стэйкээ 19-ын "Broadway"-д "больё оо" гэтэл бодитоор нь хэд хэд цохисон доо. "Ах нь өнхрөхөөсөө өмнө хэдэн сайхан кино хийнэ ээ" гэж байнга ярина. Эрдэнэ ах, Жаки ах, Сумъяа эгч гээд "Содура"-гийнхантай кино хийх юм байх. Надад тэр кинондоо бас болоогүй ээ нэг дүр өгчихсөн. Гэвч тэр хүсэл мөрөөдлөө гүйцээж чадаагүй...

Бүр сүүлд бие тэнхээ нь нэлээд муудчихсан байхад би гэж саваагүй золиг залуустай нударга зөрүүлж, Хан-Уулын цагдаа дээр өнжихдөө арга ядаад залгатал ашгүй нэг юм ирж аван аминд орлоо шүү. Над шиг амьдралдаа аав гэж хэлж үзээгүй хүнд натур дээр наргиан болгон дуудаж байсан тэр үг (аав) үнэмшилтэй санагдаж, өмөөрөх хүн ирчихсэн болохоор ч тэр үү, өмөлзөөд уйлчих гээд болдоггүй. Хорин хэдэн жилийн хоосон орон зай дүүрчих шиг цаанаа л нэг сайхан санагдаж билээ. Тэгээд тэндээс гараад жаахан юм ууж суух гэхээр нь "Та болохгүй шүү дээ" гэтэл "Хорин жил хонь шиг амьдарснаас хоёр жил чоно шиг амьдарна аа, ах нь" гэж л хэлсэн. Угаасаа түүний өөрийнхөөрөө, эрх чөлөөт салхи шиг амьдралыг би битгий хэл хэнбугай ч өөрчилж чадахгүй байсан биз ээ. 
Яг л тэр үгэндээ ханхалзаж, өөрийнхөөрөө амьдарсаар хальсан даа. Хоёрхон жилийн хугацаанд надад ийм нандин дурсамж бүтээсэн юм чинь 20, 30 жил ойр байсан хүмүүстээ хэн ч орлож чадахгүй хэтэрхий том орон зайг өм цөм үлдээгээд өр эмтлэн буцаа биз ээ. Гэхдээ амьдарсан шиг амьдарсан хүний орон зай алга болно гэж байдаггүй юм шиг байна. 
Гүйцээж чадаагүй мөрөөдлийг нь салбарынх нь хүмүүс тал талд үргэлжлүүлж байгаа нь сайхан юмдаа. Өнөөх ярьсан кино тань "Говийн домог" болон гарах гэж байгаа гэнэ. Та тэнгэрийн орноос таалан тольдоорой.

Өнгөрсөн нэгнээ дурсахдаа манайхан өөгүй хүн байсан юм шиг магтацгаадаг. Түүнд лав тийм хэтийдсэн уянгын халил, хэлбэр төдий магтаал яавч зохихгүй. Тэр хүний тухай дүгнэлт хийх эрхтэй хүн нь би биш ч "Алдаатай оноотойгоор амьдрал дундуур туучин, эмнэг хангал шиг цамнаж явсан эр хүн шиг эр хүн байсан" гэчихвэл их буруудахгүй байхаа. Амбий ах бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг энэ цагийн урлагийн зарим томчууд шиг "Би"-гээр өвчлөгч нэгэн лав биш байсан. Өглөө сэрэхээ ч мэдэхгүйгээр хүн унтдаг байж өөрсдийгөө дөвийлгөж, бусдыг доош хийх нээрэн хэнд ч ямар ч хэрэггүй зүйл шүү дээ. Амьдрал бусдад муу санах битгий хэл аз жаргалыг нь мэдрээд явахад л хүрэлцэхээргүй ахар богинохон биш гэж үү!!!
Өнөөдөр Цэвэгсүрэнгийн Батхуяг гэдэг хүн амьд сэрүүн байсан бол 47 нас хүрэх байжээ. Аливааг мартахдаа бид хурдан хүмүүс. Амбий ахыгаа энэ өдөр эргэн дурсмаар санагдлаа. Мартаж болохгүй түүх, мартагдах ёсгүй хүмүүс гэж байдаг шүү дээ.

27
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417