ОХУ, Аргентин хоёр улс кибер аюулгүй байдлын талаар хамтран ажиллахаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж байна гэж Буэнос-Айрест суугаа Элчин сайд Дмитрий Феоктистов мэдэгдсэн байна. “Манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь олон улсын мэдээллийн аюулгүй байдал буюу барууныхны хэлдэг кибер аюулгүй байдал болж байна” гэж Элчин сайд хэлжээ.
Феоктистовын хэлснээр бол кибер орон зайг гэмт хэрэгтнүүд, алан хядагчид өөрийн зорилгодоо ашиглах, эсвэл цэрэг улстөрийн зорилгоор кибер дайралт хийх аюултай учраас л кибер аюулгүй байдалд ингэж анхаарах хэрэгтэй болсон гэнэ. Кибер орон зай ашиглан аюул учруулж болох гэмт хэргийн болон алан хядагчдын бүлэглэлтэй хамтран тэмцэхээр Аргентиний талтай яриа хэлэлцээр хийх юм. “Бид кибер аюулгүй байдлын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслөө Аргентиний талд хүлээлгээд өгчихсөн. Санаачилга одоо бидний талд байгаа” гэж дипломатч онцлоод мэдээллийн аюулгүй байдлын тухай бүхий л сэдвээр зөвлөгөө өгөхөө Аргентиний талд санал болгоод байгаа гэж хэлсэн байна.