Японы Засгийн газар, Гадаад хэргийн сайд Таро Коног есдүгээр сарын 24-27-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзуулахаар төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжаас NHK телевиз мэдээллээ.
Коно юун түрүү ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлж байгаа урьдчилсан ямар нэг нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээр байгуулах гэсэн саналыг үнэхээр бодитой юу гэдгийг тодруулах юм байна. Японы сайд гол нь энэ асуудлаар, ялангуяа газар нутгийн талаар Токиогийн байр суурийг илэрхийлэх юм. Уулзалтын анхаарлын төвд Курилын арлуудын өмнө хэсэгт хамтарсан аж ахуйн ажил эрхлэх асуудал байх бололтой.
Путин есдүгээр сарын 2-нд болсон Дорнын эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ Японтой ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр энхийн яриа хэлэлцээр хийж дуусгах санал дэвшүүлсэн юм. Японы Гадаад хэргийн яам үүний хариуд ямар байр суурьтай байгааг асуусан ТАСС агентлагийн сурвалжлагчид Токио Оростой хэлэлцээр хийж дуусгахад эхлээд газар нутгийн асуудал байгаа, гэхдээ энэ талаар манай байр суурь өөрчлөгдөхгүй гэж хариулсан байна.
Үүний өмнө Японы Ерөнхий сайд Синзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай арваннэг, арванхоёрдугаар сард уулзана гэж мэдэгдсэн юм. Тэрээр тус уулзалтыг тун чухал хэмээн үзэж байгаа.
Москва Токио хоёр Дэлхийн II дайны дүнгийн талаар энхийн хэлэлцээр хийхээр олон арван жилийн турш ярилцаж байгаа юм. Хамгийн гол нь Курилын арлуудын өмнөд хэсэг. Дайны дараа энэ арлууд Зөвлөлт холбоот улсын бүрэлдхүүнд орсон бол Токио болохоор Итурупа, Кунашира, Шикотана болон бүлэг арал нь японоор Хабомаи гэж нэрлэдэг хэмээн маргадаг юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яам тус арлуудыг оросын тусгаар нутаг, энэ нь олон улсын эрхийн хүрээнд байгаа гэж үздэг аж.