АНУ-ын Тэнгисийн флот Хятадад сүр хүчээ үзүүлэхийг хүсч байна
Хятадыг айлгахын тулд цэргийн томоохон сургууль хийе хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын Батлан хамгаалах яам, Пентагонд санал тавьжээ.
CNN-ийн мэдээлснээс үзвэл энэ ажиллагаагаа арваннэгдүгээр сард эхлүүлэхэр төлөвлөж байгаа сургуулилтын гол зорилго нь АНУ хэд хэдэн фронтод дайсантай нэгэн зэрэг тулалдаж чадна гэдгийг харуулах явдал юм байна.
Энэ ажиллагааг Номхон далайд, Хятадын эргээс холгүй, гэхдээ Хятад хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлсээр байгаа Өмнөд Америкийн баруун эрэг, мөн Орос хүртэл зайд хийхээр хүртэл төлөвлөж байгаагаа уламжилжээ хэмээн РИА Новости агентлаг мэдээлсэн байна.