АНУ-г биологийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж эрдэмтэд сэжиглэж байна
АНУ-ын цэргийнхэн шавьж ашиглан генэд өөрчлөлт оруулахаар туршиж байгаа хөтөлбөр нь Биологийн зэвсгийн тухай конвенцийг зөрчиж байгаа хэрэг хэмээн эрдэмтэд мэдэгдлээ гэж шинжлэх ухааны "Science" сэтгүүл мэдээллээ.
Сэтгүүлд нийтэлсэн өгүүллийг Франц Германы их сургуулиудын генийн хувьслын болон биоэтик, эрхийн мэргэжилтнүүдийн олон улсын хэсэг бэлтгэсэн юм байна.
Ургамлын хромосомыг ашиглан, шавьжаар зөөвөрлүүлэх вирус гарган авах зорилготой Insect Allies буюу “Шавьж бол холбоотон” хөтөлбөр нь АНУ-ын Батлан хамгаалах яамны судалгааны төсөл.
Судалгааны авторууд болохоор үүнийгээ цэргийн төрөл бүрийн хөтөлбөрүүдээс байгаль орчинд нөлөөлөх биологи, нийгэм эдийн засгийн үр дагаврыг судлах зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Эрдэмтэд харин энэ төслийг Нэгдсэн улсын хөдөө аж ахуйд ашигтай байж болохыг үгүйсгэхгүй байна.
Харин энэ хөтөлбөрийг биологийн зэвсэг бүтээх, биологийн тагнуулын зорилгоор, дайсагнасан үйлдэлд ашиглахаар хэрэгжүүлж байж магадгүй хэмээн үзэж байгаагаа илтгэлд тэмдэглэжээ. Энэ нь үнэн бол үнэхээр Биологийн зэвсгийн тухай Конвенцийг зөрчсөн хэрэг болно.