Москвагийн сурагчид даалгавраа онлайнаар хийх боломжтой боллоо
ОХУ-ын нийслэлийн дунд сургуулиудын багш нар “Москвагийн электрон сургууль”-ийн номын сан дахь сурах бичгүүдийг ашиглан сурагчдын гэрийн даалгаврыг сурлагын электрон дэвтэрт нь бичиж өгч байх болно хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.
“Нийслэлийн сурагчид гэрийн даалгавраа “Москвагийн электрон номын сан”-д байршуулан багш нар нь тэндээс шалгаж байх болно” гэж Собянин Twitter-тээ бичжээ.
Энэхүү электрон номын санд электрон сурах бичиг, ном, гарын авлага, дүрс бичлэг, аудио материал байгааг багш сурагчид ашиглах юм байна. Үүний өмнө 2017 онд Москвагийн бүх сургууль электрон журнал, сурлагын дэвтэртэй болсон юм. 2018 оны эцэс гэхэд бүх сургууль “Москвагийн электрон сургууль”-ийг ашиглах дэд бүтэц, тоног төхөөрөмжтэй болно.