Дональд Трамп: Хятад, Японыг далайг ихээр бохируулж байна гэж буруутгалаа
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Хятад Япон 2 улсыг далайн усанд жил бүр найман сая тонн хаягдал хаяж байна хэмээн буруутгалаа. Америкийн тэргүүн "Далайн экологийг хамгаалах тухай" шинэ хуулийн төсөлд гарын үсэг зурсныхаа дараа Цагаан ордонд сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Тэдний хаяж байгаа санаанд оромгүй их хог хаягдал эргээд Америкийн эрэгт хөвж ирдэг" гэж мэдэгдсэн байна.
“Энэ бүх хаягдал, хог зөвхөн далайн амьтад, загасанд хортойгоор нөлөөлөөд зогсохгүй Америкийн эрэг орчмын бүс нутгийн эдийн засагт нөлөөлж байна” гэж Америкийн тэргүүн тэмдэглээд үүнийг “Маш шударга бус үйлдэл” гэсэн байна.