Михаил Горбачёв: АНУ-ын хатуу шийдвэрт хориг тавьж өгөхийг НҮБ-д уриаллаа
ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Дунд болон ойрын зайны баллистик пуужин устгах тухай” хэлэлцээрээс гарна гэсэн шийдвэрт хориг тавьж өгөхийг НҮБ болон Аюулгүйн зөвлөлд уриаллаа. “Одоо энэ асуудал НҮБ болон Аюулгүйн зөвлөлд хамаатай. Энэ бол дэлхийд заналхийлсэн шийдвэр” хэмээн Горбачёв хэлээд “Цөмийн зэвсэг улам сэргэх үйл явцыг түргэсгэх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй юм” хэмээн онцолжээ.
Үүний өмнө Горбачев Америкийн тэргүүн Дональд Трампыг “Бага болон дунд зайны баллистик пуужинг устгах тухай” хэлэлцээрээс гарна гэснийх нь төлөө “эр зориггүй” гэж шүүмжилж байсан юм. .
АНУ “Бага болон дунд зайны баллистик пуужинг устгах тухай” хэлэлцээрээс гарахаа аравдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Энэ шийдвэрийнх нь талаар хэд хэдэн улс байр сууриа илэрхийлээд байгаагийн дотор Герман гэхэд л тус шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн бол Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон “Лондон энэ асуудлаар Вашингтоныг дэмжинэ” гэсэн юм.