Германы Канцлер Ангела Меркелийг Путин, Эрдагон хоёртой “хэт нөхөрлөсөн” хэмээн шүүмжлэв
Стамбулд болсон уулзалтын үеэр Туркийн тэргүүн Режеп Тайип Эрдагон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёртой хэт нөхөрсөг байсныхаа төлөө Германы канцлер Ангела Меркель шүүмжлэлд өртлөө. Энэ талаар Немцийн "Bild" сонин нийтэлсэн байна.
Тус сонинд Ангела Меркелийн ОХУ-ын тэргүүн Путин, Туркийн ерөнхийлөгч Эрдагон хоёрын дунд зогсч байгаа зургийг нийтэлсэн байсан бөгөөд сэтгүүлчид "Канцлер ийм нэр хүндтэй удирдагчидтай ингэж дотносох учиргүй" гэж бичжээ.
түүнчлэн энэхүү үйл явдлын талаар Фридрихийн сангийн төлөөлөгч Науманн Дирка Кунце: "Канцлер Путинтай зэрэгцээд зогсох биш, харин Сирийн асуудлыг сэргээхийг Оросоос шаардах ёстой байсан" гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Меркель ОХУ-д албан ёсоор айлчилсан бөгөөд Путин түүнтэй Сочи дахь “Ручийн Бочаров” харшийнхаа нэг жигүүрт уулзахдаа саарал өнгийн сарнайн баглаа бэлэглэж байсан юм.