Терроризм, алан хядлагын хэрэгтэй гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусгай шорон байгуулах тухай хуулийн төслийг өргөн барина хэмээн ОХУ-ын Төрийн Думын гишүүд төлөвлөж байгааг ДУМ-ын Аюулгүй байдлын хорооны гишүүн, “Нэгдмэл орос” фракцын дэд дарга Адальби Шхагошев "РИА Новости" агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
“Алан хядлага, терроризмын гэмт хэрэгтнүүдийг тусгай шоронд хорьж байх талаар бид фракцынхаа нөхөдтэй бараг жилийн өмнөөс ярьж байна. Ирэх долоо хоногоос бид энэ тухай хуулийн төслийг өргөн барина” гэж тэр хэлээд ингэснээр ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт хэрэгтэй болно гэсэн байна. Шхагошев бүр хоёрдугаар сард алан хядагчдыг бусад хоригдлуудаас тусгаарлан хорьдог жишиг олон улсын практикт шинэ зүйл биш гэдгийг онцлоод ийм жишиг Израиль, Марокко зэрэг Ойрх дорнодын орнуудад ч байгаа гэсэн юм. Одоогоор Оросын шоронгуудад 619 мянган хоригдол хоригдож байгаа бол ийм хууль баталснаар сайндаа л 1-ээс 4 мянган хоригдол тусгай шорон руу шилжих юм. Түүнчлэн Депутат Шхагошев өмнө нь 2017 оны долдугаар сард террористуудын эгнээнд орсон хүний ялыг чангаруулан бүх насаар нь хорих санал дэвшүүлж байсан юм.