"Facebook", "Apple", "Amazon" компаниуд нэг өдрийн дотор "McDonalds"-ийг худалдаж авах хэмжээний их хөрөнгө алджээ
Лхагва гарагийн арилжаагаар Америкийн технологийн томоохон компаниуд хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс асар их хэмжээний буюу нийт 141 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Тодруулбал "Facebook", "Apple", "Amazon", "Netflix" болон "Google"-ийн эцэг компани "Alphabet"-ийн үнэлгээ нийлээд 141 тэрбум ам.долларын алдагдалтай буюу компани тус бүрийн нэгж хувьцааны үнэ дунджаар 4.5 хувийн бууралттай гарсан ажээ.
Дээрх компаниудын хөрөнгийн зах зээлд алдсан нийт хөрөнгөөр "McDonalds" сүлжээ рестораныг бүхэлд нь худалдаж авах ч боломжтой гэдгийг "Business Insider" сайт бичсэн байна.
Технологийн салбарын зах зээлийн үнэлгээний уналтад хамгийн их алдагдал хүлээсэн компани "Amazon" болжээ. Тус компаний нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжааны байдлаар бараг 6 хувиар буурсан буюу 1668.40 ам.доллар болсон бол зах зээлийн нийт өртөг нь 51 тэрбум ам.доллароор буурчээ. Харин саяхан "Apple"-ийг гүйцэж дэлхийн хамгийн үнэтэй компани болоод байсан "Майкрософт" компаний зах зээлийн нийт өртөг 27 тэрбум ам.доллароор, нэгж хувьцааны үнэ нь 3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Сүүлийн хэдэн сарын турш дээрх компаниудын технологийн салбар дахь эрх зүйн орчин хумигдсан болон ашиг орлогынх нь өсөлт удааширсан нь хөрөнгийн зах зээл дээр ингэж алдагдал хүлээхэд нь голлон нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.