Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

2019-01-11, 09:02 Зөвлөгөө 16,042 5
Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

Монголын ард түмний баатар, ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч С.Дамбийтай ярилцлаа.

-Урьд нь Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан. Яагаад хавар тэмдэглэх болсон түүхээс яриагаа эхэлье? 

-Хөрс дэлхий эргэдгээрээ эргээд Хөмсгөн саран гардгаараа гараад Одон мичид нь хуучнаараа яралзаад Орчлон дэлхий нь жамаар байхад удам дамжсан мэргэд дээдэс, аав ээж гэдэг дараа дараагийнхаа үед үлдээхийн тулд жилийн дөрвөн улирал, жамын дөрвөн улирал, билгийн 12 сарыг маш их хүндэтгэж байсан. Энэ цагаас буюу Хүннүгийн үеэс монголчууд золгож эхэлсэн. Ингэхдээ намар Цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Учир нь, цагаан идээ элбэг дэлбэг байхад цагаан сар, цагаан идээний баяр, цагаалга гэж хийж байжээ. Харин 1206 онд Чингис хааныг нэгдсэн Монгол Улсынхаа төлөө өргөмжилж тэр үеэс Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэх болсон түүхтэй. Одоогийн цагаар бол зах зээлийн үед хатуу өвлийг давж, гуриг хаварт үр хүүхэд, гэр бүлээрээ элбэг баян байхын тулд Цагаан сарыг хаварт шилжүүлсэн гэсэн бичигдээгүй ардын аман хууль байдаг. Энэ ч үнэний ортой. Цагаан сараар шуугилдах, чихчилдэх, элдэв янзын дуу чимээ гаргахгүй, илүү дутуу юм ярьдаггүй бөгөөд бэлгэдлээ бодож Чингис хаан цагаан хувцас өмсч, цагаан морь унадаг байсан. Хамгийн гол нь ахмад үеэ хүндэтгэх нь гайхалтай ёс юм. Цагаан сараар 0­108 настай бүх хүн ёс жаягийг дагадаг. Үүнийгээ нэг нас нэмсний баяр гэж хүндэтгэдэг. Цагаан сар тэр чигээрээ бэлгэ дэмбэрэл юм. 

-Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ? 

-Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг. 

-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ? 

-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл. 

-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ? 

-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана. 

-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ? 

-Цагаан сарыг монгол заншил, ёс жудгаараа тэмдэглэе гэж ярьдаг хүмүүсийг би маш их гайхдаг. Бид өөр үндэстний нутагт байгаагүй. Өөрийнхөө эх оронд оршин суугаа атлаа монгол ёс жаягаар хийхгүй, өөр ямар заншлаар хийх юм. Үндэсний хувцсаа өмсье гэж уриалах нь өөрийнхөө эх оронд гадаадын зүйлийг сурталчилж байгаа юм шиг сонсогддог. Эсвэл өөрсдөө хаягдаж гээгдсэнээ илчлээд байгаа ч юм шиг. Тиймээс Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал. 

-Цагаан сараар ахмадаа хүндэтгэн айлчлан ирсэн зочдодоо гарын бэлэг барьдаг уламжлал бий. Гэтэл сүүлийн үед оймс, сам гээд янз бүрийн л юм өгдөг болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ? 

-Монголчууд бэлгээр бахархдаг, түүгээр хождог гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Дээр үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Цагийн сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой. Харин хурим, насны ой, хүүхдийн үсний найр гурван дугараатай байдаг. 

-Тавгийн идээний хэвийн боовыг хэдэн үеэр өрдөг юм бэ? 

-Одоо олонх хүн хэвийн боов гэж ярьдаг болжээ. Дээр үед самнай, хавсаа, маюур гэж ярьдаг байсан. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин төрийн түшээд болон аймгийн дарга нар долоон үеэр засч болох байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Би төрөө л харж явдаг хүн. Төрийн гурван өндөрлөг2008 оноос эхлэн идээгээ зөв тавьж байгааг хараад талархаж суудаг. Монголын ард түмний амны хишгийг төр зүглүүлж өгч байна даа гэж судлаач хүний билгийн нүдээр харж, аав ээжийнхээ утгаар шинжиж, хүүхдүүддээ сур-гамж хайрлахдаа бүх л үед төрөө харж байгаарай гэдэг. 

-Яагаад тавгийн идээг таван үеэс хэтрүүлдэггүй юм бол? 

-Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэгчлэн “Би компанийн эзэн, мөнгө олдог” гээд олон үеэр идээ засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг. 

-Аав ээжүүд шинийн 1-ний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ? 

-Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг. 

-Айл хотлоороо золгохоос өмнө мөрөө гаргах ёстой болов уу. Ямар учраас энэ ёс жаягийг үйлддэг вэ? 

-Хотод зүг, мөр гаргахад тун хэцүү байдал ажиглагдаж байна. Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” гэдэг болоод байх шиг санагддаг. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм. 

-Хүмүүс шинийн 1-нд багтаж аав ээж, бүх хамаатан садан, өндөр настантайгаа золгохоор яардаг. Та золгох ёсны уламжлалын талаар юу хэлэх вэ? 

-Монголчууд өвөлжөөнийхөө гуу жалга, дулаан хүйтэн, уулын өндөр, нам зэрэг газар нутгийнхаа байдлыг харж золгодог. Заавал өөрийнхөө бууц буурь, нутагладаг газрын хойд уулын хярд нар туссан үед эсвэл тоонод, тоононоос мултраад унийн толгой, түүний тэг дунд, ханын толгойд туссан үед золгож болдог. Ерөнхийдөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Золгож буй айлд заавал буцалгасан аяга сүү байх ёстой. Түүнийгээ нар зөв тойруулж хүртдэг. Айл хотлоороо ахмад настандаа золгохдоо тус бүртээ тавагтаа идээ, цай, зултайгаа ирдэг. Ингээд Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм. Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг. Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай. Энэ өдрүүдэд л эцэг, эх үр хүүхдээ хүлээдэг. Ийм хатуу дэг журам, бичигдээгүй хууль мянга мянган жил үргэлжилсээр ирсэн байна. Эцэст нь хэлэхэдXVII жарны төгсгөлийн таван махбодийн бичин жилийг хэний хүү, охин, ураг удам зөв уламжлалаар гаргаж чадна тухайн айл 2027 оны XVIII жарны эхний жилд очиход юу санасан ёсөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, хэл ам, хэрүүл маргаангүй тэгш сайхан амьдрах болно. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

31
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417