УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэнэ.