Ц.Батбаяр: Энэ жил хуурайшилт их, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна

Ц.Батбаяр: Энэ жил хуурайшилт их, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна

Энэ жил цас бага орсны улмаас хуурайшилт ихэсч, гал түймрийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд, Түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаад ирсэн байна. Энэ талаар БОАЖ-ын дэд сайд, Түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяртай ярилцлаа.

-Энэ жил ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг танай яам болон ОБЕГ-аас анхааруулж байгаа. Та ой ихтэй аймгуудаар ажиллаад ирсэн талаараа мэдээлэл өгнө үү. Бодит нөхцөл байдал газар дээрээ ямар байна вэ?

 -Өнгөрсөн жил олон жилийн дундажтай харьцуулахад цас бага орсноос болж энэ жил хуурайшилт их, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хамтарсан тушаал гаргаж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. Сайд нарын хамтарсан тушаалд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулж, ойд зорчих иргэн, ойн болон байгаль хамгааллын сайн дурын нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын зэрэглэл нэмэгдсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ой бүхий газарт явуулж буй аж ахуйн арга хэмжээ болон иргэдийг аялал зугаалга, амралт, сувиллын зорилгоор ой хээрийн бүсэд зорчихыг хориглох”-ыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын дарга нарт үүрэг болгосон. Тушаалын хэрэгжилтийг хангах ажилтай танилцах зорилгоор ой бүхий аймгуудад ОБЕГ, ЦЕГ-ын бүрэлдэхүүн болон яамны холбогдох албан тушаалтнуудын хамт ажиллалаа.

Сүүлийн хэдэн жил түймрийн аюултай байх үеийн хугацаа уртасч бараг өвлөөс бусад улиралд ой, хээрийн түймэр гарах магадлал өндөр бослон. Нэгэнт томоохон түймрийг унтраахад хүчин мөхөсдөж байгаа тул урьдчилан сэргийлэх, хариуцлагыг өндөржүүлэх үйл ажиллагааг илүү эрчимтэй, үр дүнтэй хийх шаардлагатай байна. Энэ хүрээнд орон нутгийн БОАЖГ, ойн ойн ангиуд, нөхөрлөлүүдэд урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил хийх арга зүйн зөвлөгөө өгч, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаатай танилцсан. Нэг суманд гэхэд 300 орчим ойн нөхөрлөл байгаа ч гал гарсан тохиолдолд өмсөх зориулалтын хувцас, хэрэглэл байхгүйн улмаас улаан гараар гал түймэртэй тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаагаа хэлж байна. Ойн ангиуд, байгаль хамгаалагч нар маань гал түймрийн тандалтыг цаг алдалгүй хийж байгаа ч гал гарсан тохиолдолд мөн л унтраах зориулалтын багаж хэрэгсэл дутагдалтай байна. Гал түймэр гарах шалтгааны 70 хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой учир урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг хийхийг чухалчлан ажиллаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түлхүү хүргэж, аялаж, зугаалж буй иргэд маань гал алдахаас сэрэмжлэх хэрэгтэй байна.

-Гал түймэртэй тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа учир урьдчилан сэргийлэх нь чухлыг та сая хэллээ. Үүний тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Холбогдох сайд нарын хамтарсан тушаал гаргаж, улсын хэмжээнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлыг зохицуулж буй эрхзүйн  баримт бичгүүдэд тусгасан арав гаруй хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлсэн. Мөн телевизүүд болон нийгмийн сүлжээгээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Түймрийн аюул бол ганц нэг байгууллагын асуудал гэхээсээ хамтын хариуцлагын асуудал юм. Ялангуяа, орон нутгийн түвшинд бүх шатны Засаг дарга нар болон ИТХ-ын эрх, үүргийг холбогдох хуулиудад тодорхой заасан бөгөөд, эдгээр байгууллагаас  илүү хариуцлага, зохион байгуулалттай байх шаардлага тавьж  байна. Хамгийн нэгдүгээр иргэдийн маань ухамсрын асуудал бий. Самар, жимс түүчихээд галаа унтраахгүй явдгаас эхлээд татсан тамхиа унтраахгүй хаях нь наад захын асуудал. Тиймээс иргэн бүрийг эх орноо хайрлаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг хэвлэл мэдээллийнхэн маань сайн уриалах хэрэгтэй байна.

-Ой, хээрийн түймрээс болж учирсан хохирлыг хэрхэн тооцож, хариуцлага хүлээлгэдэг вэ?

– Сүүлийн 30 жил буюу 1986-2016 оны хооронд 5468 удаагийн түймэрт 11.0 сая.га ой, 96,8 сая.га бэлчээр шатаж, 345,5 тэрбум төгрөгийн экологийн хохирол, үүнийг харьцуулахад жилд дунджаар 170 гаруй удаа түймэр гарч, 11.1 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирсан байна гэсэн үг.

Харамсалтай нь ой, хээрийн түймрээс байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, эзэн холбогдогчийг тогтоон хохирлын төлбөрийг  нэхэмжилсэн, төлбөр нь эргээд байгаль орчныг сайжруулах, нөхөн сэргээхэд хэрхэн зарцуулагдсан тухай аймаг, сумын  мэдээлэл  одоо болтол байхгүй байна. Иймд түймрээс учирсан хохирлыг тооцох, тогтоох ажилд Засаг дарга нар хууль, журамд заасны дагуу эрх, үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан. Орон нутгийн байгууллагууд, ялангуяа, сум, баг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэд ААН, ойн нөхөрлөлүүдтэй сайн ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа, хяналт шалгалт, хариуцлага тооцох, эзэн холбогдогчийг тогтоох зэрэгт эрх зүйн орчин харьцангуй сайжирсан учир Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагатай хамтран илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдсэн гэж үзэж байгаа.

-Цаашид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар ямар ажлыг хийх нь зүйтэй вэ?

-Түймрийн аюултай үед ой, хээрээр зорчиж, зугаалж буй иргэд, тээврийн хэрэгслийн мэдээллийг нутгийн иргэдээс болон замын цагдаагийн пост дээр авах мэдээлэл, бүртгэлийн системийг буй болгож хэвшүүлэх нь хариуцлага тооцох чухал хэрэгсэл болох юм. Түймэртэй тэмцэх, унтраахад оролцох иргэдийн санаачилгыг дэмжиж гал түймэр унтраах сайн дурын хөдөлгөөнийг нийтийн дунд хөхиүлэн дэмжиж шаардлагатай сургалтад хамруулан гэрчилгээ олгох, гэрчилгээтэй сайн дурынхны тоог хот, хөдөөгүй нэмэгдүүлэх ажлыг Гамшгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хийх хэрэгтэй. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хариуцлагыг сайжруулах хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд ОБЕГ-тай ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр түймрийн аюултай үед тогтмол мэдээ солилцож хамтран ажиллах, орон нутгийн түвшинд хамтран хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн бүсэд байрлах Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах дадлага, туршлагатай болгож, тэднийг галын аюулгүй хувцас, техник хэрэгслээр хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах. Орчин үеийн техник, хэрэгслийг бүрэн ашиглах материаллаг баазаар хангах, ялангуяа ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, унтраах, түймрийн тархалтыг хянах, шатсан газарт мониторинг хийх зэрэгт нисдэг төхөөрөмж/дрон/, агаарын хөлөг/онгоц, нисдэг тэрэг/, өндөр хүчин чадалтай суурин хяналтын төхөөрөмж/камерийн систем/-ийг ашиглах, агаарын нисэх хүчний хэрэгсэл, хүчийг гамшиг, ослын үед бэлэн байлгах, дайчилгаанд шуурхай татан оролцуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэхүү тоо жил ирэх бүрт буурах хандлага ажиглагдаж байгааг танай яамнаас мэдээлж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

 Монгол орны хувьд 1986 оноос өмнө хавар, намрын түймэр  хоорондоо их зайтай, 6 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэл, зуны дунд арав хоногоос намрын эхний арав хоног гэсэн 4 сарын хугацаанд ургамлын чийг ихтэй учир түймэр гарах, дэлгэрэн тархах боломж бага байсан. Харин 1987 оноос хойш хавар болон намрын түймрийн хоорондын зай ойртож, ялангуяа 2012 оноос хавар хамгийн сүүлд гарсан түймрийн хугацаа нь намар хамгийн эхэнд гарсан түймрийн хугацаатай давхцаж, хавар, намрын түймрийн хоорондын зай ойртох   хандлага ажиглагдах болсон.

Түүнчлэн хаврын түймрийн эхлэх хугацаа 3 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногоос 2 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногт  шилжсэн, намрын түймрийн хугацаа нь 10 дугаар сарын дунд, сүүлийн арав хоногоос 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхний арав хоног болж, ерөнхий хандлага нь тэлж, бүхэл жилийн турш түймэртэй байх магадлал нэмэгдсээр байна. Монгол Улс Ойн тухай хуулиндаа “түймрийн аюултай үе” гэж жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг  гэж тодорхойлсон байдаг.

Хавар, намрын түймрийн аюултай үе   хоорондоо ойртон нийлж, ой хээрийн түймэр жилийн бараг “цасан бүрхэвч”-тэй байх хугацаанаас бусад хугацаанд гарч байгаа нь хур тунадасны хэмжээ жилээс жилд татарч,  хөрсний чийг багассан, ой, хээрд хуурайшилт ихсэж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа ч, ийм  хуурайшилттай байх үед хүмүүс бидний  санамсар болгоомжгүй, мэдлэг муутайгаас гал, түймэр жил бүр гарч  улсад ихээхэн хэмжээний экологи-эдийн засгийн хохирол учирсаар байна. Иймээс түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах бэлэн байдлыг хангах, түймэртэй тэмцэх чиглэлээр өмнөх жилүүдийн бодлого, төлөвлөлтийг эргэн хянах, төсөв хүн хүчийг бодитой нэмэгдүүлэх зэргээр жилийн турш түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлын бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлага тулгарч байна.

Ийм байдалтай олон удаагийн томоохон давтан түймрээс болж хүний амь нас, өмч хөрөнгө сүйдэхийн зэрэгцээ ой-ургамалжилт хөнөөгдөх, голын урсац алдагдах, уулын ойн хөрс элэгдэл, эвдрэлд орох, ой моддын галд тэсвэрлэх чадавхи доройтож ойн шатамхайн зэрэг өндөрсөж байна.  Тухайлбал, Ойн бүс нутгуудын ялгаагаар 100 000 га талбайд тохиолдох ойн түймрийн давтамжаар ойн шатамхайн зэргийг тодорхойлж үзвэл, Хангайн нурууны өмнөд бүс нутгийн Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар 1.3-6.9 болж ойн шатамхайн зэрэг дундаас онцгой өндөр,  Хангайн нурууны  хойд бүс нутгийн Хөвсгөл нуур, Дэлгэр, Шишхэд голын ай сав, Тэсийн голын эх бүхий ойн нутаар 0.5-3.2 болж багаас их зэрэглэлд, Орхон-Сэлэнгийн бүс нутгийн Эг-Сэлэнгийн ай савын ойн нутгаар 5.1-7.6-д хүрч ойн шатамхайн зэрэг өндрөөс онцгой өндөр, Орхон-Ерөөгийн ай сав нутгаар 1.4 – 7.3 болж дундаас их зэрэглэлд, Хэнтийн бүс нутгийн Туул-Хэрлэн голын ай сав нутгаар 0.6-10.1 хүрч дундаас онцгой өндөр зэрэг, Онон голын ай сав нутгийн ойт хээр, тайгархаг бүслүүрийн ойд 2.1-3.6 болж шатамхайн их зэрэглэлд хүрсэн нь судалгаагаар тогтоогдож байна. Хүнээс үүдэлтэй олон удаа гарч байгаа түймрийн нөлөөгөөр хөрсөн доорхи цэвдгийн хайлалт, гэсэлт, дээшлэлт, доошлолтын тухай асуудал хөндөгдөж, ялангуяа, Монголын ой, ойт хээр, хээрийн бүс нутгийн хөрсөн доорхи мөнх ба улирлын цэвдгийн хэм, хэмжээ өөрчлөгдөж байгааг судлаачид тэмдэглэсээр байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417