Харвардад 100%-ийн тэтгэлгээр суралцах “Шилдэг” сургуулийн төгсөгч А.Жавхлантай танилцана уу!

Харвардад 100%-ийн тэтгэлгээр суралцах “Шилдэг” сургуулийн төгсөгч А.Жавхлантай танилцана уу!

Харвард бол холын мөрөөдөл биш ойрын зорилго гэдгийг мэдрүүлсэн монгол залуучуудын тоо чамлахааргүй ч, 100%-ийн тэтгэлэг авсан нь хуруу дарам цөөн. Тэдний нэг төлөөлөл болох А.Жавхлан тасралтгүй, уйгагүй хичээллэснийхээ дүнд өнөөдөр Харвардын урилгыг халаасалчихсан сууна. “Шилдэг” сургуулийн 2018 оны төгсөгч, хэлний хорхойтон, англи хэлний сайн дурын багш Жавхлангийн хэл сурч, дэлхийн топ сургуульд тэнцсэн тухай яриаг танд дэлгэе.

-Харвардад 100%-ийн тэтгэлгээр суралцах болсонд баяр хүргэе. Хариугаа хэзээ авсан бэ?

-Гуравдугаар сарын 29-ний өглөөний 7.00 цагт авсан. Ivy League-ийн 8 сургуулийн хариу Ivy Day-ээр буюу зарлагдсан өдрөө нэгэн зэрэг гардаг. Би Ivy League-ийн бусад сургуулийнхаа хариуг харчихаад Харвардаа түр үлдээчихсэн байсан. 7.00 цагийн үед дөнгөж сэрчихээд хариугаа хараад аав ээжтэйгээ бөөн баяр болцгоосон. Энэ жилийн хувьд Харвард 1950 хүүхэд буюу нийт өргөдөл өгөгсдийн 4%-ийг элсүүлсэн байсан. Америктаа 16-д эрэмбэлэгддэг Rice-ийн их сургуульд мөн тэнцсэн. Энэ сургууль шинжлэх ухааны чиглэлдээ илүү сайн юм билээ.

-Харвардад тэнцэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Миний түүх Харвардын их сургуулийнхны эрж хайдаг хүнтэй нь таарсан юм болов уу. Бусдаар бол нөгөө сургуулиудынхаа эсээг жаахан анхаарал дутмаг явуулсан байж мэднэ. Харвард дээр бол эсээг нь яг цагтаа бичиж дуусгаад, нэлээд их засалт хийж байж явуулсан.

-Чиний зорилго анхнаасаа Харвард байсан уу?

-Үгүй. Өөрийгөө Харвардад орно гэж хэзээ ч бодож байгаагүй, бүр зорилгоо ч болгож байгаагүй. Бүр холын зүйл шиг санагддаг байсан. Анх АНУ-ын их сургуульд суралцъя гэдэг л хүсэлтэй байсан.

-Гадаадын их дээд сургуульд элсэхээр хэзээнээс, хэрхэн бэлдэж эхэлсэн бэ?

-Би Плехановын сургуулиас 45-р сургууль руу 10 дугаар ангидаа шилжсэн. Тэр үед орос хэлийг 9 жил үзчихсэн, англи хэлний түвшин маань бусад улсын сургуулийн хүүхдүүдтэй ижил байсан. Хоёр жилийн хугацаанд бие даан хэлээ үзэж, өдөрт бараг 8, 9 цагийг номын санд өнгөрүүлдэг байсан. Тухайн үед Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн номын сангаас долоо долоо хоногоор ном аваад уншдаг байсан. Долоо хоногийн хугацаатай л авч байгаа болохоор 700 хуудастай ном байлаа гэхэд өдөрт 100 хуудсыг унших зорилго тавьдаг байсан. Харвардад тэнцсэн У.Билгүүн ахын блогоос “Ном унших хэрэгтэй, ялангуяа Харри Поттероос эхэлбэл зүгээр” гэдэг зөвлөгөөг уншаад Харри Поттероос номоо эхлүүлсэн. Харин үг цээжлэхийн тулд флаш карт хийдэг байсан. Бараг 10 мянган үг бичсэн цүнх дүүрэн цаас надад байгаа. Эрчимтэй өдөр бүр хэлээ үзсэний дүнд 2 жилийн хугацаанд маш их сайжирсан. Хэлээ сайжруулчихаад шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. Эхлээд TOEFL шалгалтыг М. Чимэгсайхан багш дээрээ бэлдэж 110 оноо аваад, SAT-г Томүжин Академийн Master SAT Prep хөтөлбөрт хамрагдаж 300 онооны өсөлт гаргаад 1570 оноо авсан. Энэ үеэс сайн дурын ажил хийхийн сацуу багшилж эхэлсэн. Дараа нь “Шилдэг” сургуульд элсэж, AP /Advanced Placement/ шалгалтанд Сейж Натсон, Жессика багш нартай бэлдсэн. Энэ шалгалтыг өгөхөд Сейж багш маш их тусалсан. AP-г жил үзэж байгаад өгдөг байхад надад бараг 3 сарын л бэлдэх хугацаа байсан. AP-гийн Англи хэл, AP-гийн уран зохиол, AP Calculus AB гэсэн 3 төрлийн шалгалт өгсөн. Энэ гурван шалгалтаа Сейж, Ц.Хажидмаа, М.Туяа багшийн тусламжтайгаар өгсөн. Энэ шалгалтуудаа өгсний дараа Томүжин академийн завсар чөлөө авч байгаа хүүхдүүдийн Gap программд элсэж ороод 8 сарын турш бэлдээд 12 дугаар сард сургуулиудад өргөдлөө өгч дууссан. Ингээд сая хариугаа авлаа.

-AP шалгалтыг өгснөөр гадаадын сургуульд элсэхэд давуу тал бий болдог уу?

-Шилдэг сургууль намайг элсэж ордог жил AP-гийн шалгалтыг нэвтрүүлсэн байсан. Энэ нь сурагчийн мэдлэгийг гүнзгийрүүлж шалгадаг шалгалт гэж ойлгож болно. Америкийн зарим их сургуулиуд AP шалгалтан дээрээ 3-аас дээш оноо авсан тохиолдолд зарим хичээлүүдээс чөлөөлдөг.

-Чамайг олимпиадад түрүүлж байсан гэж сонссон...?

Тийм. “Шилдэг”-т сурч байхдаа Англи хэлний олимпиадын гүнзгий түвшинд дүүрэгт түрүүлж, нийслэлд тусгай байр эзэлж, улсын англи хэлний олимпиадад ахин түрүүлсэн.

-Бусад шалгууруудынхаа ард хэрхэн гарсан бэ?

-Анх TOEFL, SAT-ын оноогоо авчихвал гадаадын их сургуульд элсэхэд амархан гэсэн төөрөгдөлтэй байсан. Гэхдээ тийм биш юм билээ. Хэлний оноогоо улсын сургуульд сурч байхдаа авсан болохоор тэр нь Харвардын анхаарлыг татсан байх. Харин хичээлээс гадуур ажил бусад хүмүүс шиг сайн байгаагүй. Би хүний наймааны эсрэг ЭКПАТ Монгол ТББ-д сайн дурын ажил хийдэг байсан. Энэ ТББ-ын харъяа Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төвд сайн дураар англи хэлний хичээл зааж байсан. Мөн Томүжин академид SAT шалгалтыг зааж, хувиараа “Нэг алхам” нэртэй төсөл санаачилж, улсын сургуулийн 12 дугаар ангийн гурван хүүхдэд хэл яаж сурах, TOEFL, SAT-д хэрхэн бэлдэх талаар хоёр сар хичээл зааж байсан. Энэ хичээлээс гадуурх ажлууд маань миний түүхийг сайн гаргаж чадсан болов уу. Харин эсээгээ бичих гэж нэлээд их ажил болсон. Өнгөрсөн зунжингаа эсээ бичих гээд санаагаа олж чадахгүй яваад л байсан. 10 дугаар сард англи хэл сурсан талаараа бичихээр шийдээд 12 дугаар сарын сүүлээр гадаад сурдаг танил ах эгч нартаа үзүүлэхэд бас л “Болоогүй байна. Бүр солих хэрэгтэй” гэж зөвлөсөн.

-Тэгвэл ингэж бэлдсэн эсээ нь ямар агуулгатай болсон бэ?

-Эмээгийнхээ амьдарч байсан хашаанд өнгөрүүлсэн дурсамжуудаар эхлээд, аав ээжийнхээ боловсролыг чухалчихдаг үзэл бодлоос гарч ирсэн тухайгаа, мөн улсын сургууль руу шилжиж хэл сурсан үйл явцаа хүүрнэсэн. Хэл сурсан хойно өмнө минь маш олон хаалга нээгдэж байгааг хараад бусдад хэл заах сэдэл төрснөө мөн дурдсан.

-Сургуулиас гадаадын их сургуульд элсэхэд хэр их дэмжлэг үзүүлсэн бэ?

-Гадаадын их сургуульд элсэхэд тодорхойлох захидлууд чухал ач холбогдолтой байдаг. Миний тодорхойлох захидалд “Шилдэг” сургуулийн багш нар маань онцгойлон анхаарч, бичиж өгсөн. М.Туяа захирал, Сейж багш, Жессика багшийн бичсэн тодорхойлох захидлууд сургуульд элсэхэд том нөлөө үзүүлсэн гэж боддог. Сейж багш AP шалгалтанд бэлдэхэд чин сэтгэлээсээ маш их тусалдаг байсан. Ер нь хичээл ордог байсан гадаад багш нар маань бүгдээрээ мундаг.

-Харвардад ямар чиглэлээр суралцах вэ?

-Хэлний чиглэлээр суралцах бодолтой байгаа.

-Хэлэнд бүр гүнзгий дурлажээ дээ...?

-Бүр багаасаа л хэл сурах дуртай байсан. Монгол хэл, орос хэл, уран зохиолын хичээлдээ, мөн үг цээжлэх дуртай байсан. Үг цээжлэх талаар, сурсан үг болгон миний найз юм шиг санагддаг тухайгаа Харвардын нэмэлт эсээн дээрээ бичсэн. Үсэгнүүдийг толгойдоо дүр төрхтэйгөөр буулгах гэж оролддог. D үсгийг гэхэд бүдүүн гэдэс ч юм уу өөртөө хөгжилтэй маягаар тогтоодог байсан. Тухайн үг ашиглагдахаа больсон бол үхсэн мэтээр зүйрлэж бодно. Миний уншдаг байсан сонгодог зохиолуудын үгнүүд одоо бол маш бага ашиглагддаг. Нэмэлт эсэндээ үг цээжлэх сонирхлоо иймэрхүү маягаар тодорхой харуулсан.

-Чи ямар ямар сонгодог зохиолууд уншсан бэ?

-Жейн Остоны Persuasion, Pride and Prejudice, Виктор Хюгогийн Les Miserables, Толстойн War and Peace, Anna Karenina, Tale of Two Cities, Cosmos зэрэг 30 гаруй номуудыг уншсан.

-Хэл сурахад үг цээжлэхээс гадна унших дадал маш сайнаар нөлөөлжээ...?

-Уншихаар хэлний суурь тархинд цэгцтэй тавигддаг юм шиг санагддаг. Үүний хажуугаар би баримтат кино үзэж, англи хэлээр подкастууд сонсдог байсан. Friends бас үзсэн. BBC-гийн суваг тавиад үзэхээр аймар уйтгартай болохоор жаахан байж байгаад унтчихдаг байсан. Гэхдээ хичээгээд сонсонгуут ойлгоод түүнээсээ урам авч эхэлсэн.

-Чамд ямар хүмүүс урам зориг төрүүлдэг байсан бэ?

-Хэл сурахад манай аав ээжийн нөлөө маш их байсан. Өдөржингөө номын санд суухыг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Хүүхдүүд 10 дугаар ангидаа аль хэдийнэ юу хийхээ олчихсон, илтгэл, мэтгэлцээн хийдэг, олон улсын тэмцээнд оролцдог байхад би дөнгөж англи хэл сурах гээд эхэлж байсан. Энэ үед манай аав ээж “Зүгээрээ, чадна аа” гээд зоригжуулж, шалгалт өгөх үед дандаа урмын үг хэлдэг байсан. Энэ нь шантрахгүй явахад маш их нөлөөлсөн.

-Гадаадад суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юун түрүүнд хэлний түвшин маш сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхэд ахлах сургуульд орохдоо би ийм хүн шүү, би ийм юманд дуртай, ийм юманд дургүй гэдгээ маш сайн мэддэг байх ёстой юм шиг санагдсан. Тэгснээрээ эсээн дээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж, хичэээлээс гадуур дуртай юмаа хийж чадна. Тэр дуртай зүйл нь бусад хүмүүст нөлөөлж чадахаар бол бүр сайн. Олон зүйл туршиж үзээд, өөрийгөө хөгжүүлээрэй гэж зөвлөе. Дуртай зүйлээ хийхдээ ядрахгүй, жаргалтай байж чадах тийм зүйлээ олох хэрэгтэй. Түүнийгээ тууштай хийх юм бол хүсэл тэмүүлэлтэй болно гэж бодож байна. Бусад зүйл бол харьцангуй гайгүй болов уу.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417