Мэс заслын О.Ганбат

Мэс заслын О.Ганбат
Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасаг улсдаа нэлээд дээгүүрт ордог, иргэдийг авран хамгаалах үйлсэд манлайлан оролцдог хамт олон.  Энэ л бахархам үйлстэй хамт олны нэгэн эд эс нь болж, мэдлэг боловсрол, амьдралынхаа ихэнх хэсгийг зориулж яваа, цагаан нөмрөгтэй эмчийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьж, оролцууллаа.
Ерөнхий мэс заслын тасгийн эмч О.Ганбат энэ эмнэлгээр овоглож, Монголын мэс заслын салбарт 32 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
 
ЭХЛЭЛ
 
О.Ганбат эмч Хятадад цээжний хөндийн мэс засал, бусад оронд уушги, улаан хоолой тайрах мэс ажилбараар мэргэжил дээшлүүлсэн байна.
О.Ганбат эмчтэй уулзахаар өнгөрсөн баасан гаригт өглөө эртлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо.  Ерөнхий мэс заслын тасаг дөрөвдүгээр давхарт байрлана. Өглөөний 09:00 цагийн үед эмч маань аль хэдийнэ эхний хагалгаандаа оржээ.  Түүнийг өрөөнийх нь  үүдэнд хүлээх зуур О.Ганбат эмчийг олон өвчтөн сураглан ирнэ. Мэс заслын Ганбаа гэнэ.  Дүрлэгэр, том нүдтэй эмч байдаг даа.  Байна уу гэнэ. Сахалтай эмч байна уу гэж ирнэ. Би эмчийг   өрөөнийх нь үүдэнд хүлээн зогсохдоо ерөнхийдөө ямар хүн байдаг вэ гэдэг эхний мэдээллийг олж авлаа.  О.Ганбат эмч 30 орчим минутын дараа хагалгаанаасаа гарч ирэв.  Нээрээ л хүмүүсийн хэлдэг шиг том нүдтэй, сахалтай, нэг л тийм шийдэмгий хүн шиг л санагдав.  Яриа  нь шулуун шударга, ганц нэг үгээр шууд л хариулчихна.  Сэтгүүлчдийн хувьд үг унагахад, түүх яриулахад нэг л амаргүй хүн байдаг даа. Яг л тийм зочин байв.  Гэсэн ч О.Ганбат эмчтэй хагалгаанаас хагалгааны хооронд ярьсаар түүний тухай  нэлээд зүйлийг яриулж тэмдэглэж авснаа хүргэе. Утас нь 15-20 минут орчмын зайтай дуугарч, эмч маань хагалгаа эхэллээ гээд л ярианы дундуур гараад гүйчихнэ.  Би тэр хооронд эмчийн өрөөнд ширээн дээр нь байх элдэв уран зохиолын номын хуудас эргүүлж хүлээнэ. Мөн байн байн хаалга онгойлон сураглах өвчтөнүүдэд “Эмч хагалгаанд орсон” гэж учирлана.
 
ААВЫН ҮГ АМЬДРАЛЫН ЗАРЧИМ
 
Очирын Ганбат хэмээх энэ эрхэм Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 32 дахь жилдээ ажиллаж байна.  Энэ нь түүнийг аливаа үйлсэд тууштай, хичээл зүтгэлтэй нэгэн болохыг харуулна. 1988 онд цэргээс халагдаж,  энэ эмнэлгийн мэс заслын тасагт иржээ.  Тэр цагаас хойш шантраагүй, ухраагүй,  урваагүй нэгэн.  О.Ганбатын эмч болох эхлэлийг аав нь тавьсан гэдэг. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд нь тэр.  Доороо нэг дүүтэй.   Аав нь Дорноговь аймгийн тухайн үеийн Их жаргалан гэдэг газар төрсөн.  Цэрэгт яваад тэнд байхдаа ЗХУ-д Цэргийн даргын сургууль төгссөн.   Түүний дараа МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөөд Барилгын зургийн институтын захирал байлаа.  Харин ээж минь үсчнээр олон жил ажилласан. Цэргийн дарга байсан аав нь хүүхдүүдээ боловсрол, эрдэм мэдлэгтэй хүн болгохыг амьдралын зарчмаа болгож ирсэн.  Хүүхдүүдийнхээ мэргэжлийг хуваарилаад  зорьсондоо хүрэхийг даалгажээ.  О.Ганбат эмчийн ах нар нь инженер эдийн засагч, автын инженер, архитектор мэргэжилтэй.  Харин дүү  нь улс төр, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн.  Тэд бүгд аавынхаа даалгавраар боловсрол эзэмшин, сайн сайхан амьдарч байна.  Аав нь түүнд “Миний хүү эмч болвол сайн явах байх аа” гэжээ.  Тэрээр  “Аав минь цаашдын ажил амьдралыг минь харсан юм байлгүй дээ. Сайн яваасай, сайн хүн болоод ард түмэндээ тус болоосой гэж бодож намайг эмч болгосон доо.  Тухайн үед аавынхаа үгнээс гарч, өөр мэргэжил сонгох ч сонирхол байгаагүй.  Аавын минь үг амьдралын минь зарчим байсан.  Тэглээ гээд буруудаагүй, амьдралыг чиг шугамаа алдаагүй” гэлээ.

БИДНИЙ ҮЕД УХРАХ ШАНТРАХ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙСАНГҮЙ
 
О.Ганбат эмч нэгдүгээр амаржих газар төрсөн.  Түүний бага нас Засгийн газрын ордны хойд талын арктай байранд өнгөрсөн.  Нийслэлийн хоёрдугаар сургуульд орж, тэнд арван жилийн сургуулиа төгсөөд, Анагаахын дээдэд элсэн суралцсан байдаг.  Тэгээд цэргийн албанд томилогдож,  Зүүн хараагийн  0413 дугаар ангид цэргийн албаа хаасан.  Нэг жил цэрэг, нэг жил тэндээ эмч хийж байгаад халагдахдаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт томилогдсон байдаг.  Тэрээр “Тухайн үед нэг намын удирдлагатай, улс ч өөр байсан. Бидэнд  шантрах ухрах гэсэн ойлголт байдаггүй.  Үүнээс өөрөөр амьдрах арга байхгүй гэдгийг бүх хүний яс маханд нь шингэтэл ойлгуулсан байсан.  Мэс заслын эмчээр ажиллахад эхлээд их хэцүү байсан. Сүвлэдэг зүүгээр л оёдог байлаа шүү дээ.  Ажилдаа дадаагүй залуу  ч байлаа.   Сүүлдээ өдөр тутам хийж байгаа учраас мэргэжил маань  гарт орсон.  Мэс заслын техник технологи хөгжөөд сайхан болж байна. Хүний амь нас аварч байгаа учраас сэтгэл сайхан байдаг даа” гэв.
 
ХОДООД ЦООРОХ ӨВЧИН НОМОН  ДЭЭР БИЧЭЭСТЭЙ БАЙЛАА, ХАРИН ОДОО…
 
Ийнхүү бид ярилцаж суутал утас нь дуугарав.  “Эмчээ хагалгаанд бэлэн боллоо” гэх нь тэр.  О.Ганбат эмч “За гарлаа” гээд л яаран гүйв.  Эмч маань улсын эмнэлэгт өдөрт гурван хагалгааны хуваарьтай.  Яаралтай хагалгаа орж ирвэл, орно. Мөн “Номуун” эмнэлэгт хааяа хагалгаа хийдэг байна.  Тэрээр бөх, морь сонирхоно.  Улсын баяр наадмаар морины уралдааныг заавал зорин очдог.  Гурвын даваанаас эхлээд бөхүздэг гэсэн.  Энэ нь түүний ширээн дээр байх наадам, морины зургаас харагдана.  Эмч хагалгаагаа дуусгаад “Мэс заслын эмч чинь хагас цэргийн зохион байгуулалттай шүү дээ. Дуудагдлаа гэхэд очихоос өөр аргагүй.  Хүний амь амьдрал яригддаг болохоор хариуцлагатай байхаас аргагүй гэсээр орж ирэв.  Тэрээр үргэлжлүүлэн  “Өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байна.  Намайг эмч болох үед сахарын өвчтэй хүн байсангүй. Хаалгаар орж ирж байгаа хүмүүсийг харахаар л тийм өвчтэй нь мэдэгдэж байна.  Бидний идэж ууж байгаа хоол хүнс амьдралын орчин, стресс энэ бүхэнд нөлөөлж байна.   Мөн ходоодны өвчин нэмэгдэх хандлагатай.  Ходоод цоорох өвчлөл нь номон  дээр бичээстэй байлаа.  Харин одоо манай эмнэлэгт долоо хоногт  1-2 тохиолдол илэрч байна.  Гэхдээ хүний өвчин тухайн хүнээс ихэнх нь шалтгаална.  Эрүүл явах сайхан явах гэдэг нь тэр хүний хувийн зохион байгуулалтын асуудал.  Зөв сайхан амьдралын хэвшилтэй байвал урт насална гэдгийг онцолж байв.  О.Ганбат эмчийн амьдралын зарчим их энгийн худлаа хэлэхгүй байхыг шавь нартаа ч захьдаг.  За гэвэл ёогүй гэдэг шиг чадна гэвэл чадаад, чадахгүй гэвэл шууд шударга хэлчихдэг тийм л хүмүүст дуртай.  Өөрөө ч тийм байсаар ирсэн. Тэрээр “Ер нь би худлаа хэлэхийг хэзээнээсээ үзэхгүй.  Худлаа яривал хүний амьдрал сүүрнэ гэж боддог.   Ялангуяа эмч хүн ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, ажлаас хойш суух эрх байдаггүй.  Хүний амь нас, амьдралын асуудал яригддаг шүү дээ” гэлээ.
 
10 ГАРУЙ МЯНГАН ХҮНД ХАГАЛГАА ХИЙЖЭЭ
 
Тэрээр өнгөрсөн хугацаанд Япон, Солонгос,  БНХАУ, Францад мэргэжил дээшлүүлсэн. Тухайлбал 1998 онд Японд явж, бэтэг өвчин судалжээ.  Тухайн үед Монголд энэ төрлийн өвчин их байжээ.  Япон явахдаа яаж хагалгаа хийхгүйгээр энэ өвчнийг намжаах вэ гэдэг талаар туршлага судалсан байна.  Японд бол  хагалгаа хийдэггүй, бэтэгийг их жаахан байхад нь оношлочихдог байсан гэнэ. Ер нь манай бүх мундаг багш нар бэтэг өвчний талаар судалсан байдаг.  В.Ичинхорлоо доктор гэхэд бэтэгний хальс амьд, тэнд мэдрэлийн ширхэг судас байдаг юм гэдгийг анх нэвтрүүлж байлаа. Түүнээс хойш Долгор, Гоош гээд бүгд судалсан нь энэ төрлийн өвчлөл өндөр байгааг харуулж байв.  Тэрээр Японоос ирээд энэ тэнд сурч мэдсэн бүхнээ нэвтрүүлэн ажилласан.  Түүний дараагаас өвчлөл нэг хэсэгтэй багассан.  О.Ганбат эм “Социализмын үед нохой, малаа  их угааж, арга хэмжээ их авсан даа.  Харин одоо буцаад нэмэгдэх хандлагатай байна ” гэлээ.  Харин О.Ганбат эмч Хятадад цээжний хөндийн мэс засал, бусад оронд уушги, улаан хоолой тайрах мэс ажилбараар мэргэжил дээшлүүлсэн байна.  “Хөнгөн хагалгаа гэж байхгүй.  Хатигаа нээлгээд нас бардаг тохиолдол ч байгаа.  Тийм болохоор эмч нар үнэн сэтгэлээсээ сайн ажиллах хэрэгтэй.  Сэтгэл гаргаж, хүний төлөө бүх зүйлээ зориулж байж энэ салбарт олон жил амьдарна.  Тэгээд аливаа хүн ямар нэгэн аюултай улаан нүүрээрээ тулж уулзаж дуусгана уу гэхээс тойрч зугатаагаад хэзээ ч шийдэгдэхгүй.  Эмч хүн энэ л зарчмаар ажилладаг гэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд 10 гаруй мянган хүнд хагалгаа хийжээ.
 
АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ ЮМ
 
Тэднийх гурван хүүхэдтэй.  Том охин нь гаалийн байцаагч, түүний дараах нь нийтийн хоолны технологийн инженер,  харин хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн одоо АШУҮИС-ийн хоёрдугаар курст суралцаж байна.  Тэрээр хүүхдүүддээ хүнд  сав байдаг.  Тэр нь  дүүрдэггүй мэт  савтай хүмүүс байдаг юм.   Хүн эд хөрөнгө мөнгө хураагаад  яах юм бэ.  Үр хүүхдүүд нь ямар ч тэмцэлгүй амьдарна. Ер нь хүний амьдрал тэмцэл юм шүү дээ.  18  нас хүрээд гэрээсээ яваад байна.  Дэлхийн даяар л тэгж явдаг биз дээ” тэр л зарчмыг байнга хэлдэг байна.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

39
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417