Ц.Жаргалан: Монголын балетын хөгжилд хязгаар гэж үгүй

Ц.Жаргалан: Монголын балетын хөгжилд хязгаар гэж үгүй

 Монголын урлагийн салбарт балет хэмээх бие даасан төрөл  цэцэглэн хөгжсөөр өдгөө хэдэн зуун үзэгчид балет үзэхээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрыг зорих болжээ. Монгол балетчдын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг сорих тэмцээн, тоглолтууд ч өргөнөөр зохиогдох болсон төдийгүй саяхан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Монголын Балетын Холбоотой хамтран “Spirit of ballet” олон улсын өсвөрийн гала тоглолтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан залуу бүжигчдийн чадвар хэрхэн сайжирч буй хийгээд балетын урлагийн хөгжлийн талаар Монголын Балетын Урлагийн Холбооны тэргүүн,  Монголын Үндэсний Балет сургуулийн багш Ц.Жаргалантай ярилцлаа.

-Таны хувьд балетын урлагт анх хэрхэн хөл тавьж байв?

-Би 1989 онд  хуучны ЗХУ-д балетын сургууль төгсөж байсан. Багаасаа л балетчин, уран гулгуурчин, эсвэл гимнастикчин болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд л  ЗХУ-ын балетын сургуульд сонгогдож  сурахаар явсан даа.

-Тухайн үед балетын сургуульд ямар шалгуураар хүүхдүүдийг сонгодог байсан бэ?

-Тухайн үед балетын мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ирээд бүх сургуулийн 3-р анги төгсөгчдийг шалгаж, 16 хүүхдийг шалгаруулж авсан юм.  Мэдээж хүүхдүүдийн  бие бялдар, алхаа гишгээ, хөнгөн шингэн байдлыг харгалзан сонгосон. Одоо балетын урлаг нийгэм цаг үеэ даган хүүхдүүдийг сонгох шалгуур нь хүртэл өөрчлөгдсөн гэж хэлж болно. Балетын олон студиуд бий болсон учраас хүүхэд, залуучууд сонирхлоороо хичээллэх боломжтой болсон. Балетын сургуулиуд хүүхдийн уян хатан байдал, сонсгол, мэдрэмж, орон зайн баримжаа, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг хөгжүүлэх, балетын зөв боловсрол олгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

үмүүсийн дунд балетыг “эмэгтэй хүний урлаг” гэсэн ойлголт түгээмэл байдаг. Эрэгтэй хүн балетээр хичээллэхэд хүндрэлтэй байдаг  уу?

 -Эрэгтэй хүн баллет сурахад хэцүү гэдэг бол ташаа ойлголт. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай авъяас, хичээл зүтгэл байхад хэцүү зүйл байхгүй ээ. Балет яг л тулааны урлаг шиг эрэгтэй хүүхдээс  биеийн хөгжил, мэдрэмж, оюуны чадавхийг шаарддаг. Хүмүүс балетыг дан ганц уян хатнаар ойлгох нь бий.  Гэвч угтаа балет гэдэг чинь уян хатан, хүч хоёрыг нэгтгэсэн зүйл юм шүү дээ.  Би эцэг эхчүүдийг эрэгтэй хүүхдээ балетээр хичээллүүлэхийг их уриалдаг.

"Sprit of ballet" тоглолтын үеэр

"Sprit of ballet" тоглолтын үеэр

аяхан болсон“Spirit of ballet”-ийн талаар хуваалцвал?

-Энэхүү тоглолтыг  Монголын Баллетын Холбоо санаачлан хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Балет сонирхдог, балетээр хичээллэдэг  хүүхдүүдийн хамгийн том зорилго, мөрөөдөл нь тайзан дээр гарах байдаг. Тэдгээр хүүхдүүдийг дэмжих үүднээс гадаад хүүхдүүдийг эх орондоо урьж,  туршлага солилцох үүднээс энэхүү тоглолтыг зохион байгуулдаг болсон.  Ингэснээр хүүхдүүд маань бие биенээсээ суралцаж, илүү чадварждаг. Энэ жил Монголын үндэсний балетын  тэмцээнээс шалгарсан хүүхдүүд оролцож байгаараа онцлог.

-Хэдэн орны, хичнээн бүжигчид оролцсон бэ. Бүжигчдийн насны хувьд?

-Монгол, БНСУ, Буриад улсын бүжгийн коллежийн 7-20 насны 60 гаруй хүүхэд оролцсон.  Анх зөвхөн Солонгос- Монгол хоёр орны балетчид оролцдог байсан бол одоо илүү өргөжсөн гэж хэлж болно. Энэхүү төслийн цар хүрээ одоохондоо зөвхөн тоглолтоор харагдаж байгаа ч, төсөлд оролцож буй хүүхдүүд ирээдүйн боловсорсон үзэгчид болж салбар салбартаа хувь нэмрээ оруулна шүү дээ.

-Монголчууд балетыг хэрхэн хүлээн авдаг болсон байна?

-Монголд балет үзэх дуртай, балетыг ойлгодог үзэгчид маш олон болсон. Нээлттэй нийгэмд амьдарч буй хүмүүст даяаршлын салхиар урлагийн олон төрлийг мэдэх боломж нээгдэн  тэр ч утгаараа балетыг ихэд сонирдог болсон нь сайшаалтай. Балетыг ойлгодог, үздэг байх тусмаа хүүхдүүдээ балетээр хичээллүүлэх сонирхолтой болно. Мөн хүүхдүүдийн маань ээж аавууд нь маш сайн үзэгч байж, чин сэтгэлээсээ дэмждэгт нь үргэлж талархдаг. Өнөөдөр балетээр хичээллэж буй хүүхдүүд маргааш бүгд бүжигчин болохгүй ч, ирээдүйд балетыг маш сайн ойлгодог, урлагт хайртай иргэн болж төлөвшинө. Энэ л хамгийн чухал.

-Хүүхдээ балетээр хичээллүүлсний ач холбогдол нь юу вэ?

-Балет хүүхдийн төлөвшилд маш сайнаар нөлөөлдөг.  Балетыг зөвхөн үзэгчдийн суудлаас хардаг байсан хүүхдүүд  энэ урлагийн тогоонд орж балетын хууль, дүрмээс суралцаж багаасаа төлөвшдөг гэж хэлж болно. Хүүхдүүд хариуцлагатай байх, цаг барих, бусдыг хүндлэх, багаар ажиллах чадварт суралцан аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Балетын тоглолтонд оролцсон хүүхдүүд хэдхэн минутын үзүүлбэрийн цаана ямар их хүч хөдөлмөр, соёл, дэг журам байдгийг маш сайн ойлгодог.

-Орчин үед хүүхдээ балетээр хичээллүүлэх сонирхолтой эцэг, эхчүүд ихэссэн шүү дээ. Эцэг эхчүүдийн зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Зарим ээж нар өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гээд  хүүхдээ хүсэхгүй байхад нь балетээр хичээллүүлэх түгээмэл алдаа байдаг. Зөвхөн балет гэлтгүй бүхий л урлагт  хүүхдийн сонирхол, хүсэл  мөрөөдөл чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд өөрөө юу хүсч байна вэ гэдэг хамгийн чухал зүйл. Хичнээн авъяастай байсан ч хүсэл байхгүй бол хол явахгүй шүү дээ. Нөгөө талаар хүүхэд үнэхээр сонирхолтой байвал гар утас, интернетээс хол эрүүл өсөхөд балет тусална.

-Балетын урлагийг хөгжүүлэхэд төр засгаас хэр зэрэг дэмждэг вэ?

-Монголын балетын урлаг балетын сургуулийн багш нарын сэтгэл зүрхэн дээр л тогтож байгаа гэж хэлж болно. Яг энэ салбарт шинийг санаачлан хийж бүтээж яваа хүмүүс бол хувийн хэвшлийхэн л байдаг. Тэгэхээр сэтгэл зүрхээрээ хийж бүтээж буй багш нарыг дэмжиж, үнэлэх, цаашлаад залуу бүжигчдийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна.

-Монголыг Балетын Холбооны үйл ажиллагааны талаар ярьвал?

Одоогоос хэдэн жилийн өмнө дэлхий даяар тарсан Монголын ахмад бүжигчид нэг нэгэнтэйгээ холбоо тогтоон, балетын урлагийг хэрхэн хөгжүүлэх, бидний зүгээс  юу хийж чадах талаар хэлэлцэн энэхүү холбоог байгуулсан. Тэр цагаас хойш олон тэмцээн уралдаан зохион байгуулж хүүхдүүдийг чадваржуулах, хөгжүүлэх талаас нь ажиллаж байна. Аливаа тэмцээний дараа хүүхдүүдийн хандлага, зорилго  нь өөрчлөгдсөн байдаг. Бага насны бүжигчид ах эгч нарынхаа тоглолтыг үзэн үлгэр дууриал авч, тэдэн шиг болох юмсан гэсэн гэгээн хүсэл тэмүүллээр дүүрсэн байгааг нь харах үнэхээр сайхан байдаг. Харин багш нар нь тэр хүсэл мөрөөдөл дээр нь тулгуурлан ажиллавал хүүхэд илүү хөгжинө.

Балетчид нэг зорилготой, нэг мөрөөдөлтэй байж чадвал Монголын балетын хөгжилд хязгаар гэж үгүй.

Ц.Жаргалан

-Балетээр хичээллэж буй хүүхдүүдэд хандан хэлбэл?

- Зөв хандлага, зөв төлөвшил сахилга баттай байх нь хамгийн чухал. Тайзан дээр гарна гэдэг цаг барихаас эхлээд, дэг журам, хүндлэл гээд олон зүйлийг шаардана. Балет өөрөө хайнга хандлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, түүнээс ямар ч үр дүн гардаггүй. Авъяас чадвараас гадна хувийн сахилга бат чамайг авч явна шүү.

-Та багш хүний хувьд Монголын Балетын хөгжлийн хэрхэн харж байна вэ?

-Монголын Балетын хөгжил Монголын балетчдаас л хамаарна.  Өнөөдөр бид нэг зорилготой,нэг мөрөөдөлтэйгээр хамтран ажиллаж, чадвал  балетын хөгжилд хязгаар гэж үгүй.  Хэт томыг мөрөөдөж суухын оронд  чадлынхаа хэмжээгээр хичээж, хэн нэгэнд найдах бус, өөрсдийн хүчээр урагшилан төрөөс ч дэмжээд өгвөл дэлхийн бүжигчдээс  дутахгүй боловсон хүчин бидэнд байна.

Бэлтгэсэн: Х.Үүрийнтуяа, Б.Сарангэрэл

 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417