Шагналаар бялуурсан наадмууд

Шагналаар бялуурсан наадмууд
Бидний монголчууд наадна гэж ёстой “алж өгөх” юм аа. Жилээс жилд улам олон наадам болдог. Цар хүрээ нь ч бүр өсч. Тэр нь энэ жил үнэхээр тод харагдав. Улсын баяр наадмын өмнөөс эхлээд л бараг өдөр бүр баяр наадам болов. Наадсаар байгаад энэ сарыг барав. Одоо наадам дуусч намрын ажилдаа орох байх гэтэл өнөөдөртөө тэр тухай ам нээж буй хүн алга. Төр, засгийнхан ч чив чимээгүй. Намрын сар урт учир бас талд нь наадчихсан ч яадаг юм гэцгээж байгаа байх. Долдугаар сарыг наадмын сар гэж нэрлээд удаж байна. Сая долоон аймагт “бүсийн  хурд” гэдэг хөшигний ард томоохон наадмууд боллоо. Баянхонгорт Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн наадам л гэнэ. Хөвсгөлд “Хотгойдын хурд”, Өмнөговьт “Говьшанх-6”, Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Дорнодод Зүүн бүсийн хурд гээд л.
 
Наадамд дуртай нь энэ биеэ хуваагаад үзмээр реклам сайтай хөлтэйхөн баяр хаа сайгүй. Наадам далимдуулсан шагнал урамшуулал ч замаа алдсан шиг. Баянхонгорынхон Ламын гэгээнийхээ хишгийг мөн сайн тараав даа. Ой угтсан сугалааныхаа азтанд суурь хонь, азарга адуу, хоёр өрөө байр өгч байх юм. За тэгээд манлай хүлгийн эзэн, түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн байтай. Бидний мэдэхийн орон нутагт түрүү морь, бөх даага хөтөлдөг байсан цаг одоо ярихад үлгэр юм даа хөөрхий. Өөр наадмууд ч лав л бөхийн бай таван саяас буусангүй дуулдана лээ. Ер нь улсын цол авсан бөх бараг л шагналдаа бялуурдаг болсон цаг сая Дорнодын наадмаар энэ жил улсын харцага цол хүртсэн Д.Анарт нутгийн зөвлөл нь “Ланд-200” бэлэглэсэн бол нэг компанийнхан 50 сая төгрөг тоолоод өглөө л гэнэ. Кекүшюүзан Д.Батбаяр “Ховдоос очиж” хүртэл түүнд хоёр өрөө байр өглөө л гэнэ. Энэ тухай бичихдээ Д.Анар гэдэг залууд тэр олон хонь адуутай болж байгаа хүмүүст атаархсан юм биш. Монголчууд ядуурлаа барьлаа л гэдэг. Огт худлаа гэдгийг энэ их шагналын “цутгалан”-гаар харуулах гэсэн.
 
Монголчууд цагаан сараа олигтойхон тэмдэглэх гэж гэрээ зараад буйран дээрээ идээ, будаагаа засаад золгодог гэсэн яриа байдаг бол одоо нэг нь улсын цол аваад ирвэл “жип” машин хадаг дээр тавиад өгдөг нь яг л зуршил мэт болсон. Хараад гайхахаа ч байсан юм шүү дээ. Зөвхөн Дорнодынхон ч биш.
 
Зарим баячууд нь нэг муу “Жип” машиныг хайрцаг шүдэнзний дайтай санадаг болсон цаг. Нэгнийхээ төрсөн өдрөөр хүртэл “Ланд-200” өгсөн удаа ч бий нэг баян нөхөр. Томчуул бие биенийхээ төрсөн өдрөөр сая сая төгрөг бариад очдог юм гэх чинь билээ.
Бас монголчууд жалга довны үзэл гэгчээ огт гээгээгүй. Энэ нь Дорнодын наадмаар тод харагдав. Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд очсон чинь Дорнодынхон наадамдаа барилдуулахгүй гээд хавьтуулсангүй.
 
Ноднин Булганыхан наадмаараа цол олгох наадмаа тусад нь хийсэн. Гэхдээ гадны бөх барилдуулаагүй. Уг нь улсын цолтнууд орон нутгийн наадамд заавал түрүүлэх гэж очдоггүй. Гэхдээ явц дунд олох юмаа олчихдог. Энэ нь нууц биш болсон. Хэрэв улсын цолтой бөх тэр аймгийнх нь начинтай үзүүр түрүүнд үлдлээ гэхэд ойчоод л өгнө. Заавал нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн юм шиг.
 
Цаанаа нэг юм байх болсон. Сая гэхэд харахгүй юу “Говь шанх-6” наадамд хоёр бөх үлдээд улсын начин Ц.Одбаяр түрүүлж улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Өмнөх хоёр ч удаагийн наадамд Ч.Санжаадамба аварга болоогүй байхдаа түрүүлсэн юм гэдэг. Гэтэл одоо Ц.Одбаярыг дийлэхээ байж гэнэ. Бас Говь-Сүмбэрийн наадамд улсын арслан Д.Азжаргал түрүүлжээ. Унаж өгсөн бөх нь залуу начин Э.Даш. Ер нь хөдөө орон нутагт наадам иймэрхүү болдог. Ахиж өөрчлөгддөг, нэмэгддэг юм нь бай шагнал. Үүнийг саяын наадмууд бүр сайн харуулав. Заал танхимын барилдаанд голдуу аварга, арслангуудтай үлдэж бас түрүүлдэг хүн бол Д.Анар л даа. Гэтэл аймгийнхаа наадамд тэр босоо доо гэж байтал наймд үлдээд аймгийн начинд өнхрөөд өгнө лээ. Цаанаас нь ингэж “найруулсан” байлгүй. Өөрөө ч үзүүр түрүүнд үлдээд худлаа унасанаас эртхэн “аяа бодьё” гэсэн ч юм уу. За шагналаар бялуурсан наадмуудын сонин ийм л. Наадмын сар дууслаа. Одоо наадам байхгүй байлгүй гэж бодов. Үгүй юм аа. Хөвсгөлд гэхэд Цагаан-Уулд болох Дэлгэрхаан уулсын тахилга “Дархад” цагаан адууны баяр наадам болно гэж зарлаж байна. Улсын цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах наадам хааяагүй дуулдана лээ. Наадмаа болиоч гэж хэлбэл наадамчдад алгадуулж мэдэх янзтай. Наадамлаад л бай л даа.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417