Оросын Армийн дуу бүжгийн чуулгын тоглолт Сүхбаатарын талбайд болно
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит Оросын Армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 28-ны Лхагва гарагийн 20.00 цагт болно.
Мөн өдрийн 12.00-14.00 цагт ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дугаар нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнуудын үзүүлэх тоглолт болох юм.
Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан өчигдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардсан.щ билээ.