Хар нүх одыг залгих үйл явцыг эрдэмтэд анх удаа ажиглажээ

2019-09-02, 13:44 Цаг үе 10,923 0
Хар нүх одыг залгих үйл явцыг эрдэмтэд анх удаа ажиглажээ

Эрдэмтэд сансрын хар нүх болон сөнөсөн одны асар өндөр нягттай үлдэгдэл болох нейтрон од хоёрын мөргөлдөөний ул мөрийг анх удаа ажиглагдсан гэж үзжээ. Тэрбум шахам жилийн өмнө тохиосон энэ аймшигт мөргөлдөөн Эйнштейний хэлсэн ёсоор огторгуй - хугацааны хэлбэлзэл үүсгэх таталцлын долгионуудыг цацсан төдийгүй тэдгээр долгионууд дэлхийг дайран гарчээ. Хэрэв батлагдвал энэ нь эрдэмтдийн ажиглалтын үндсэн дээр таталцлын долгионыг тодорхойлж буй 3 дахь үзэгдэл болох юм.

​Австралийн Үндэсний Их Сургуулийн физикч Сюзан Скоттын үзэж буйгаар бараг тэрбум жилийн өмнө сансрын хар нүх сөнөсөн одыг яг л “Pac-Man” цахим тоглоомд  гардаг шиг залгисан байж болох аж. Мөн тэдний багийнхан энэ үзэгдлээс үүссэн таталцлын гэж нэрлэгддэг долгионыг дэлхийд хүрч ирсэн гэж үзжээ. Онолын хувьд үүнийг анх 1915 онд Альберт Эйнштейн сансрын хар нүх эсвэл нейтрон одод шиг аварга биетүүдийн хурдсаж буй хөдөлгөөн сансрын болон цаг хугацааны орон зайд “долгионууд”-ыг үүсгэдэг хэмээн урьдчилан томьёолж байв. Гэвч уг таталцлын долгион 2015 он хүртэл буюу 100 жилийн хугацаанд дэлхийд нэг ч удаа ажиглагдаагүй юм.

Тэгвэл 8 дугаар сарын 14-нд АНУ болон Итали улс дахь таталцлын долгионыг илрүүлэх төхөөрөмжүүд шинэ таталцлын долгионууд дэлхийг дайран өнгөрч буйг илрүүлжээ. Үүний үр дүнг батлахын тулд нэмэлт судалгааны ажил хэрэгтэй байгаа ч тус дохио нь сансрын хар нүх болон сөнөсөн одны асар өндөр нягттай үлдэгдэл болох нейтрон од хоёрын мөргөлдөөнөөс үүссэн гэж үзэх боломж өндөр байгаа тухай судлаачид хэлж байна. Энэ удаагийнх эрдэмтдийн таталцлын долгионыг илрүүлж буй гурав дахь тохиолдол ажээ. 2015 онд судлаачид сансрын хоёр хар нүх мөргөлдсөнөөс үүсэлтэй долгионыг, 2017 онд хоёр нейтрон од нийлснээс үүсэлтэй долгионуудыг тус тус илрүүлж байсан юм.

Харин сансрын хар нүх болон нейтрон одны мөргөлдөөн нь судалгаагаар илрүүлэхийг хүсэж буй гурван янзын мөргөлдөөний гурав дахь нь байх магадлалтай болохыг Скотт хэлжээ.

Хоёр хар нүх мөргөлдөх үедээ асар их эрчим хүчийг секундээс бага хугацаанд үргэлжлэх таталцлын долгион хэлбэрээр ялгаруулдаг бөгөөд хэрэв зөв багажтай бол түүнийг орчлон ертөнц даяар сонсож болно. NASA, Goddard /АНУ-ын Агаар, сансар судлалын үндэсний агентлагГоддард            

Эйнштейн таталцлын долгионуудыг илрүүлэх боломжтой гэж ер бодож байгаагүй. Учир нь тэрбээр дэлхий дээрх бүхий л дуу чимээ, хэлбэлзэл дундаас таталцлын долгионыг илрүүлэх боломжгүй гэдэгт итгэдэг байсан бөгөөд 100 жилийн турш түүний зөв байсан юм.

Гэвч эцсийн дүнд эрдэмтэд Вашингтон дахь Таталцлын Долгионы Лазер Интерферометрийн Төв - LIGO болон Итали дахь түүний ижил VIRGO нарыг ашиглан эдгээр долгионуудыг илрүүлж чаджээ.

2015 онд LIGO нь түүхэнд анхны буюу 1.3 тэрбум гэрлийн жилийн цаана орших 2 хар нүхний мөргөлдөөнөөс үүссэн таталцлын долгионуудыг илрүүлсэн. Энэ нээлт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг баталж, улмаар 2017 онд LIGO болон VIRGO хамтдаа 2 нейтрон оддын нийлэх үзэгдлээс үүссэн долгионыг илрүүлж тодорхойлсон юм.

Вашингтоны Хэнфорд дахь L-хэлбэрийн Таталцлын Долгионы Лазер Интерферометерийн Төв /LIGO/

Энэ нь үнэхээр таталцлын долгионыг илрүүлсэн 3 дахь удаагийн тохиолдол мөн болохыг батлахын тулд дэлхийн бөмбөрцөг даяар орших дуран авайнууд тэнгэрийн уудамд рентген туяа болон ультра ягаан гэрлийг хайсаар байна гэж "National Geographic"-аас мэдээллээ. Хэрэв нейтрон од хар нүхтэй мөргөлдсөний дараа хар нүх түүнийг устгахаас өмнө хангалттай хугацаанд тэсэж чадсан бол эрдэмтдэд судалгааны дүгнэлтээ батлах боломжийг олгох гэрлийг сөнөсөн од өөрөөсөө ялгаруулсан байх боломжтой юм.

Хэдий тийм боловч хар нүх нь гэрлийг ч өөртөө татаж чадах асар их таталцлын хүчтэй.

Мөн LIGO ба VIRGO төхөөрөмжүүд нь ердөө л дэлхийгээс ялгарч буй чимээг барьж авах зэргээр буруу дохио илрүүлэх боломжтой тул таталцлын долгионыг судалж буй эрдэмтэд урам хугалсан үр дүнтэй нүүр тулахад ч өөрсдийгөө бэлдэх ёстой юм.

Virgo таталцлын долгион судлалын төвийн ажилтан төхөөрөмжийн дотор талд толийг бэхэлсэн кварцан мяндсыг шалгаж байна. EGO/Virgo Collaboration/Perciballi

4-р сард илрүүлсэн нейтрон/хар нүхний мөргөлдөөнийх байх боломжтой долгион буруу дохио байх магадлал өндөр байжээ. Учир нь тийм хэмжээний дохио нь дэлхийн гаралтай чимээ байх магадлал долоод нэг байдаг аж. Статистикийн хувьд LIGO ба VIRGO нь тийм хэлбэрийн буруу дохиог 20 сар тутамд хүлээн авдаг байна.

Гэвч LIGO болон VIRGO-ийн хувьд тэдний энэ сард илрүүлсэн дохионых шиг хүчтэй буруу дохио илрэх магадлал маш бага юм. Түүнчлэн судлаачид ийм төрлийн алдаа орчлон ертөнцийн наснаас ч урт хугацаанд ердөө ганц л удаа тохиох ёстой гэж тооцоолсон тухай "National Geographic" мэдээлжээ.

“Энэ үнэхээр маш их сэтгэл хөдөлмөөр, сонирхолтой зүйл боллоо. Энэ ажил одоо жинхэнэ бодит, чухал зүйл болж байна. Тиймээс үүнд илүү их цаг, хичээл зүтгэл зарцуулах хэрэгтэй” гэж Нортвестернийн Их Сургуулийн физикч бөгөөд LIGO-ийн судлаач Кристофер Берри "National Geographic"- т хэлсэн байна.            

Супер компьютероор бүтээсэн загварчлал орчлон ертөнцийн хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг болох нейтрон одууд мөргөлдөн нийлж хар нүх үүсгэж байгааг харуулжээ. Нейтрон од бол нарны массаас 8-30 дахин их масстай аварга од тэсэрсний дараа шахагдан нягтарч үлдсэн цөм нь юм. Нейтрон од нь нарнаас 1.5 дахин их массыг ердөө л 20 км диаметртэй бөмбөлөгт нягтруулан бөөгнүүлсэн байдаг. NASA, Goddard

Эрдэмтэд мөргөлдсөн биетүүдийн жинхэнэ хэмжээг тодорхойлохоор өгөгдлүүдийг нарийвчлан судалж байна. Скоттын хэлснээр тэдгээр үр дүнгүүд хүлээж байснаас ялгаатай гарвал баг судалгаагаа өөр чиглэл рүү үргэлжлүүлэх шаардлагатай болох ажээ.

“Залгигдсан биет нь маш хөнгөн буюу бидний мэдэх орчлон ертөнцийн бусад хар нүхнүүдээс илүү их хөнгөн хар нүх байсан байх багахан боловч сонирхолтой боломж байна” гэж тэр хэлжээ.

Хэрэв залгигдсан жижиг биет нь хар нүх байсан нь тогтоогдвол ийм төрлийн хар нүхийг оршин байх боломжгүй гэж үздэг өнөөдрийн хувьд энэ нь бас л шинэ нээлт болох  бөгөөд жижиг хар нүхний судалгааны цоо шинэ салбар бий болох юм. “Тэгвэл үнэхээр гайхалтай, сэтгэл баясгасан шагнал байх болно” гэж Скотт нэмж дурдсан юм. 

17
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417