Лалын шашинтнуудыг хамарсан их баривчилгааны дараа Хятадын шоронгууд ачааллаа даахгүй байна

2019-09-04, 13:46 Цаг үе 4,640 1
Лалын шашинтнуудыг хамарсан их баривчилгааны дараа Хятадын шоронгууд ачааллаа даахгүй байна

Шинжаанд Уйгур, Казах иргэдэд дахин хүмүүжүүлэх лагерийг тулгахын хамт баривчлах, шүүх, хорих ял тулгах нь эрс нэмэгджээ. Хятадын засгийн газар Шинжаан мужид үндэстний цөөнх лалын шашинт сая сая иргэдийг хянан захирахын тулд дахин хүмүүжүүлэх лагерийн өргөн сүлжээ болон асар том орон зайг хэрсэн ажиглалтын системийг байгуулжээ.

Тэгвэл одоо Хятад улс хяналтын хуучны хатуу чанга хэлбэр болох шоронг дүүргэх аргад шилжиж байна. Өмнө нь нийтэд дэлгэгдээгүй албан ёсны мэдээлэлд хийсэн Нью-Йорк Таймсын дүн шинжилгээгээр сүүлийн 2 жилд Хятадын баруун хойд мужид баривчилгаа, шүүх хурал болон оноосон хорих ялын тоо эрс өссөн байна.

Хятадын засгийн газраас Шинжааны үндэстний цөөнхийг голчлон онилсон “шийтгэн номхруулах” аюулгүй байдлын компанит ажлыг явуулж байгаа нь угаас яллагдагчийн эрхийг хангалттай хамгаалдаггүй Хятад улсад шоронгуудын нөхцөл байдлыг улам эргэлзээтэй байдалд оруулж байна.

Уйгур болон Казахуудыг оруулаад БНХАУ-ын үндэстний цөөнх болсон лалын шашинтнууд хүн амын 50-иас илүү хувийг бүрдүүлдэг Шинжааны шүүхүүд 2017, 2018 онд нийтдээ 230.000 хүнд хорих болон бусад төрлийн ялыг оноосон нь энэ мужийн сүүлийн 10 жилийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Хорих ялын хэрэглээний төвшин

Хорих ялын хэрэглээний төвшин

100.000 иргэн тутамд 400 хоригдогч

Шинжаанд шүүхээс шийтгэсэн хорих ялын тоо, засгийн газрыг эсэргүүцсэн хүчирхийлэл халдлага дээд цэгтээ хүрсэн бөгөөд энэ нь 2014 оноос хойш эрс өсжээ. Харин 2014 оноос өмнө жил бүр оноосон хорих ялын тоо хоорондоо бараг л адилхан байсан юм.

БНХАУ-ын бусад мужууд

2017 онд БНХАУ-ын бусад мужуудтай харьцуулбал шүүгдэгчид 5 ба түүнээс жилий хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол Шинжаанд хамгийн өндөр байна.

Шинжаанд:     87%

Бусад хэсэг:   14%

Шинжаан нь БНХАУ-ын хүн амын 2%-ийг эзэлдэг боловч 2017 оны байдлаар нийт баривчилгааны 21%-ийг эзэлж байгаа нь 10 жилийн өмнөхөөс маш их өссөн үзүүлэлт юм.

Жич: Хятадын оноосон хорих болон бусад ялын тоон мэдээлэлд тэнсэн болон гэрийн хорионы ялын тоо орсон байх боломжтой. Учир нь зөвхөн 2017 онд л гэхэд Шинжааны шүүхүүд өмнөх жилүүдийнхээс 10 дахин их буюу 87.000 шүүгдэгчид 5 ба түүнээс дээш жилийн ял оноосон юм. Энэ үед баривчилгааны тоо 8 дахин, яллах үйл ажиллагааны тоо 5 дахин нэмэгджээ.

Мэргэжилтнүүд, хүний эрхийн өмгөөлөгчид мөн нутаг заагдсан Уйгурын идэвхтнүүдийн хэлснээр Хятадын албаныхан тэдний тавьсан наад захын шаардлагыг үл тоон хүлээн авахгүй байгаа аж. Тус бүс нутгийн цагдаа, прокурор болон шүүгч нар санаатай нэгдмэл байдлаар ял оноох замаар Коммунист намаас явуулж буй бослого хөдөлгөөнийг дарж, лалын шашинтнуудын дийлэнхийг үнэнч дэмжигчдээ болгон хувиргах компанит ажилд үйлчилж байна.

Шүүмжлэгчдийн хэлж байгаагаар ихэвчлэн үндэслэлгүй эсхүл хэтрүүлсэн шалтгаанаар баривчилж шүүн таслах ажиллагааг ор нэр төдий гүйцэтгэн буруутгаж ял оноох явдал маш их байгаа аж. Нэгэнт ял оногдсон л бол хоригдлууд алслагдсан, ачаалал нь маш их хэтэрсэн шоронгуудад хоригдон хүнд хүчир ажил, далд хэлбэрийн хүчирхийлэлтэй нүүр тулж байна.

Хятадын хуулийн чиглэлээр мэргэшсэн Жорж Вашингтоны Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор Дональд Кларк статистик тоонуудыг судалсныхаа дараа ярилцлага өгөхдөө “Тоон үзүүлэлтүүд хачирхалтайгаар асар их нэмэгдсэн байгааг бид тодорхой харж байна” гэж хэлжээ. Мөн Шинжааны шүүх яллагдагч бүрд шударгаар мэдүүлгээ өгөх боломж олгосон байхад ийм тоон үзүүлэлт гарсан гэдэгт итгэх ямар ч боломжгүй гэж “Шинжаан дахь их баривчилгаа” номын зохиогч профессор Кларк хэллээ.

Уйгуруудыг Хятадын голлох Хань үндэстнээс ялгаж өгдөг Түрэг хэл, уламжлал, шашин, соёлыг судалдаг Жорж Вашингтоны Их Сургуулийн хүн судлаач Шон Робертс “Энэ бол нийт хүн амыг гэм буруугүй гэж батлах хүртэл бүх хүнийг гэм буруутайд тооцож байгаатай ижил зүйл. Тэдгээр дахин хүмүүжүүлэх лагериуд болон шоронгууд хаашаа ч явахгүй. Тэдгээр байгууламжууд хүмүүст намд илүү үнэнч байсан нь дээр болохыг анхааруулан оршиж байна” гэжээ.

2017 онд Шинжаанд 27 настай Уйгур оюутан Бузайнафу Абудуресити 7 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Түүний нөхөр Алмас Низамидин 10 жилийн өмнө Австрали руу дүрвэсэн бөгөөд эхнэртээ виза аван өөр дээрээ татаж авах ородлогыг хийсээр л байна. Гэхдээ түүний эхнэрийг нийтийн эмх журмыг зөрчихийн тулд олон нийтийг цуглуулсан хэмээн буруутгасан бөгөөд тэрбээр үүнийг эхнэрт нь тулгасан зохиомол ял гэж нэрлэсэн юм. Тэрбээр эхнэрийг нь буруутгасан жинхэнэ шалтгаан бол эхнэр нь Египетэд 2 жил суралцсан явдал гэж хэллээ. Яагаад гэвэл дараа нь Хятад Уйгурчуудын Египет улс руу зорчих эрхийг хассан аж.

Австралийн Аделейдед барилгын мэргэжилтнээр ажилладаг 28 настай Низамидин “Уйгур хүн бүр л дотнын хэн нэгнээсээ хагацсан байдаг. Гэвч тэр хүн чинь Хятадаас гарч явахыг хүсэн хүлээж буй хайртай эхнэр чинь байна гэдэг үнэхээр хэцүү” гэж хэлсэн юм. Тэд ахлах сургуульдаа танилцсан хосууд бөгөөд эхнэр нь Австрали руу дүрвэн гарахаар Англи хэл сурч байх үедээ баривчлагджээ.

“Би түүнийхээ төлөө маш их санаа зовж байна. Учир нь ямар ч мэдээлэл байдаггүй. Хүн бүр, тэр бүү хэл НҮБ-д хүртэл лагериудын талаар яриад л байдаг. Гэвч илүү олон хүн шоронд орсоор, хяналт цагдалт нь улам чангарсаар байна” гэж Низамидин хэлжээ.

Шоронд хоригдогсдын тоо өсөж байгаа нь дахин хүмүүжүүлэх лагерь нэртэй тусгаарлан хорих газруудад хүмүүжигчдийг сулласаар байгаа тухай Шинжааны албаны хүмүүсийн мэдэгдлүүд асуудал дагуулсаар байна.

Уйгурын идэвхтнүүд болон лагериудад хамаатан садангууд нь тусгаарлагдсан байгаа гадаадад оршин суудаг Уйгурчууд лагериуд багассаар байгаа талаарх Бээжингийн мэдэгдлүүдийг эрс няцааж байна. Учир нь тэдний ярилцлагууд болон засгийн газрын баримт бичгүүдийг авч үзвэл өмнө нь лагерьт тусгаарлагдаж байсан иргэдэд шахалт үзүүлэн тодорхой ажил зааж хийлгүүлэх эсхүл өөр хэлбэрийн хорионд оруулж байж болзошгүй ажээ.    

2
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417