АНУ-ын бодит өр ДНБ-ээсээ 2000 хувиар давсан уу?

АНУ-ын бодит өр ДНБ-ээсээ 2000 хувиар давсан уу?

АНУ-ын бүх хэлбэрийн өрийг нэгтгэн гаргасан тоо хэмжээ ДНБ-ны 2000%-д дөхөж байна. Уг судалгаагаар болзошгүй аюулыг анхааруулсан боловч бас тоон үзүүлэлтүүдийн утгыг хэт өндрөөр хүлээн авахгүй байхыг сануулжээ.

AB Bernstein-ий нарийвчилсан тооцоогоор дээрх харьцаа 1832 хувь байна. Тус компани нийт өрийн хэмжээнд зөвхөн бонд гэх мэт уламжлалт өрийн хэрэгслүүдийг бус нэмээд санхүүгийн өр болон түүний бүхий л дагалдах хэсгүүд мөн Нийгмийн Халамж, Эрүүл Мэндийн Үйлчилгээний хөтөлбөрүүд болон улсын тэтгэвэр зэрэг ирээдүйд төлөгдөх нөхцөлтэй бүх төлбөрийг хамруулан тооцоолжээ.

Энэ бүх зүйлийг нэгтгэн үзвэл цочирдмоор дүр зураг харагдах боловч нарийн учрыг нь ялгаж салган ойлгох шаардлагатай. Хамгийн түрүүнд авч үзвэл бүх өр төлбөр эцсийн байдлаар шийдэгдэн үүсээгүй байгаа бөгөөд шийдэлд өөрчлөлт орох эсэхийг мэдэх нь чухал юм. Тухайлбал засгийн газрын хөтөлбөрүүдэд хууль тогтоомжоор эсхүл тооцооллоор өөрчлөлт орох боломжтой.

“Зарчмын энэ ялгааг хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь өрийг хамгийн муу муухайгаар зурж харагдуулахыг хүсдэг хүмүүс энэ ялгааг харахыг хүсдэггүй. Өрийн тухай зураг нь айшигтай муухай харагдаж болох ч эдгээр тоонууд нь бид бүтэлгүйтсэн эсхүл өрийн хямрал зайлшгүй гэсэн баталгаа биш” хэмээн AB Bernstein-ий АНУ-г хариуцсан ахлах эдийн засагч Филипп Карлссон-Шлезак тайландаа дурджээ.

Хямралын үеийн үзүүлэлтүүд дээрх 2 хувилбарыг 2-ууланг няцааж байгаа юм. Учир нь зарим үед багахан хэмжээний өр санхүүгийн хямрал зэрэг эдийн засгийн хүндрэлийн үед илүү том хэмжээний бэрхшээлтэй асуудлыг үүсгэдэг. Харин эсрэгээрээ хөшүүргийн төвшин болон өр/хөрөнгийн харьцаа зэрэг бусад нөхцлүүдийг нь удирдан хянаж чадаж л байвал томоохон хэмжээний өрийг ч тогтвортой байлгаж болдог.

Асуудлын гол нь долларын их хэмжээний тоонд биш өрийг эргэн төлөх чадварт л байгаа ажээ.

“АНУ-ын өр маш их бас өсөж байгаа. Хэрэв бид өрийн хүндрэлийн асуудлыг засгийн газар, өрх гэрүүд, компаниуд буюу санхүүгийн салбарт гээд аль ч секторт авч үзэхийг хүсч байвал тоо хэмжээнээсээ илүү нөхцөл байдлыг ярих нь илүү чухал байна. Хэрэв макро төвшний нөхцөл байдал шаардаж л байгаа бол доод төвшиндөө өрийн хувьд асуудал бэрхшээл үүсэх боломжтой, ер нь бол үүсэх нь тодорхой” гэж Карлссон-Шлезак хэлсэн байна.

        

Өсөн нэмэгдэж буй сөрөг нөлөө                                   

 Холбооны засгийн газрын нийт өр ДНБ-ны 106%-д буюу 22.5 триллион долларт хүрсэн нь өрийн бодит аюул нүүрлэн байгааг анхааруулахад хүргэж байна. Засгийн газар хоорондын өрийг хасан авч үзэхэд засгийн газраас бусад хэсгийн өр 16.7 триллион доллар буюу ДНБ-ний 78%-тай тэнцэж байна.

Эдийн засагт учруулах дарамт, ачааллын нөхцөл байдалтай голчлон холбон үзвэл 2028 оны байдлаар дээрх харьцаа өсөн 105%-д хүрэх төлөвтэй байгааг Конгрессийн Төсвийн Хороо /КТХ/-ны төсөөлөлд дурджээ. Хэдий тийм боловч КТХ засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжихээс хамаарч тоонуудыг эргэн харах боломжтой хэмээн мэдэгджээ.

Гэвч сангийн бодлогын зөвлөхүүд өрийн асуудлын хувьд үнэн хэрэгтээ аль хэдийн шаардлагатай арга хэмжээг авч эхлэх цаг нь болсон хэмээн шаардаж байгаа юм.

“Ерөнхийдөө бид бүх зүйлийг шийдэхдээ зээлэнд маш их найддаг болчихжээ. Үнэхээр шаардлагагүй байсан ч үүнийгээ зөвтгөдөг улс төрийн шалтгаан ч хангалттай их болжээ” гэж гишүүдийнх нь бүрэлдхүүнд нь Пол Волкэр, Жанет Иеллен зэрэг Холбооны Нөөцийн Банкны өмнөх тэргүүнүүд болон улс төрийн гол хоёр намын хууль тогтоогчид, бизнесийн удирдагчид байдаг Холбооны Хариуцлагатай Төсвийн Төлөөх Хорооны ерөнхийлөгч  Маяа МакГинеас хэлжээ.

“Ойрын 10 жилд манай эдийн засагт маш их сөрөг нөлөө авчрах өрийн том нүхийг бид өөрөө өөртөө зориулан маш хурдан ухаж байна” МакГинеас нэмж хэлсэн байна.

AB Bernstein өөрийн судалгаандаа янз бүрийн эх үүсвэрээс авсан өрийн тухай мэдээллийг авч ДНБ-д дараах байдлаар харьцуулсан байна:

  • ДНБ-ний 100% - ийг холбооны, муж улсын болон орон нутгийн засаг захиргааны өрийн нийлбэр дүнтэй харьцуулсан;
  • 150% - ийг өрх гэр болон компаниудад;
  • 450% - ийг “Зарчмын асуудлууд болон эрсдэл” буюу санхүүгийн компаниудын үүсгэсэн өрийн хувьд тооцсон. Ийм хэлбэрийн өр нь голдуу биелэгдэх боломж багатай нь мэдэгдэж буй өндөр эрсдэл бүхий төрөл бүрийн үүсмэл үнэт цааснаас үүсч болзошгүй хамгийн муу хувилбарын илэрхийлэл байдаг.
  • 27%-ийг нийгмийн даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч илтгэлцлийн сангуудад;
  • %-ийг өнөөдөр амлагдаж буй бүхий л нийгмийн даатгал, хамгааллын хөтөлбөрүүдэд;
  • 633%-ийг тооцоололд ашиглагдсан, өнөөгийн уламжлалт 75 жилээс илүү урт хугацаанд хэрэгжих нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн өгч буй “тодорхой хязгааргүй амлалт”-ийн нийлбэр дүнд;

Хугацааны зохицуулалт хамгийн чухал

"Өрийн ачаалал 2000%-д хүрээд байна. Гэвч өөр өөр төрлийн өрүүд өөр өөрийн эрсдлийг дагуулна" гэж Карлссон-Шлезак онцлов.

АНУ-ын засгийн газрын бонд хугацаандаа төлөгдөхгүй дефолт болох нь дэлхийн эдийн засагт маш муу нөлөөтэй байдаг бол ирээдүйд хүртэх үр өгөөж нь буурч байгаа этгээдүүдийн хувьд дарамт болох тул бодлогын өөрчлөлт эдийн засгийн байдалд маш бага мэдрэгдэнэ” гэж тэр бичжээ.

Мөн эдийн засгийн өөр өөр салбаруудад нөлөөлөх нөлөөлөл нь хоорондоо ялгаатай байх аж.

Мүүдиз-ийн Хөрөнгө Оруулагчдын Үйлчилгээнээс аль хэдийнэ өсөж эхэлсэн зээлжих зэрэглэл нь муудсан компаниудын тоо эдийн засгийн циклын дараагийн агшилтын үед маш ихээр нэмэгдэн зээлийн дефолт болох эрсдлийг хангалттай их хэмжээгээр тэлэх ажээ.

Зээлийн циклын дараагийн агшилт болох үед ерөнхийдөө өнөөгийн доогуур зэрэглэлтэй зээлдэгчдийн зээлийн чанар буурч нийт зэрэглэл тогтоолгосон үнэт цаас гаргагчдын 14%-ийг нэрвэж байсан Их Хямралын үеийн үзүүлэлтээс ч давж гарах боломжтой” гэж Мүүдиз-ийн ахлах дэд ерөнхийлөгч Кристина Педжэт мэдэгдэлдээ дурдсан байна.

Гэвч одоохондоо эдийн засгийн нөхцөл байдал таатай байгаа тул өрийн дефолтийн хувь хэмжээ бага хэвээр байна.

Эдийн засгийн хувьд 2018 онтой харьцуулахад удаан боловч өсөлт үргэлжилсээр байгаа тул макро төвшинд одоохондоо хямралын эрсдэл ажиглагдахгүй байна. Гэвч улс орны хувьд өрийн нөхцөл байдлын талаар одоо ямар нэг зүйл хийж эхлэх цаг нь болсон гэж Холбооны Хариуцлагатай Төсвийн Төлөөх Хорооны ерөнхийлөгч Маяа МакГинеас хэлсэн байна.

"Нэгдүгээрт, улс төрчид боломжгүй зүйл амлахын оронд сонгогчдын хамтарч өөрийн ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засаг хүчтэй байгаа үед энэ ажлыг хийх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хэрэв хүмүүс илүү их зээлэхийг хүсч байгаа бол тэд эсэргээрээ хийх ёстой. Бидэнд хямрал тохиолдоогүй байна. Тиймээс урт хугацааны стратеги хэрэгжүүлэх цаг мөн” гэжээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417