Парисын Дарь Эхийн сүмийн галын улмаас 6000 хүүхэд хар тугалгад хордсон байж болзошгүй

Парисын Дарь Эхийн сүмийн галын улмаас 6000 хүүхэд хар тугалгад хордсон байж болзошгүй

Энэ оны 4-р сарын 15-нд  Францын нийслэл Парис хотын алдарт Дарь Эхийн сүм галд автан шатсаныг дэлхий даяар харсан. Энэхүү сүм нь Парис хотын төвд, Сена мөрний Ситэ арал дээр орших ба бусад цэцэрлэгт хүрээлэн болон сургуулиудтай нэлээд ойр зайтай байдаг.

Галыг унтраахаар оролдож байх зуур сүмийн дээврийн ихэнх хэсэг мөн дотоод модон байгууламж түймрийн улмаас сүйдэж, сүрлэг шовх орой нь шатаж нурсан билээ. Болсон явдалд харамссан дэлхийн улс төрчид, нэр алдартай эрхмүүд мөн томоохон компаниуд тэр даруйдаа алдартай түүхийн дурсгалыг сэргээн засварлахад тусламж хандив амалцгаасан. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Парист зохиогдох 2024 оны зуны олимпоос өмнө буюу 5 жилийн дотор сүмийг сэргээн засварлаж дуусгах хүсэлтэйгээ илэрхийлэн маш тодорхой хугацаа товлоод байгаа.

Гэвч Францчууд үндэсний бахархалаа сэргээхээр анхаарч байх зуур түймрээс үүссэн хар тугалга эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэж болзошгүй талаар “The New York Times” мэдээлсэн байна.

Цагдаагийн мэдээлэл болон шинжээчдийн анхааруулга зэрэг нууцын зэрэглэлтэй баримт бичиг мөн Соёлын Яамнаас явуулсан хар тугалгын хэмжилтийн нийтэд дэлгээгүй тайлангаас үзвэл 4-р сард болсон түймэр нь 460 тонн хар тугалга агуулсан хортой тоосонцорыг эргэн тойрны сургууль, орон сууц, цэцэрлэгт хүрээлэн дээгүүр тараан цацжээ.

Үүний улмаас Парисын төв хэсгийн хар тулгалгын бохирдол Францын аюулгүйн стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1300 дахин давсан бөгөөд энэхүү км гаруй талбайтай газарт 6-аас доош насны 6000 гаруй хүүхэд амьдардаг байна.

“The New York Times” – ийн баталж буйгаар Францын албаныхны хэд хэдэн ярианаас үзвэл тэд галаас хойш 48 цагийн дотор хар тугалгын бохирдлын хэмжээ үлэмж нэмэгдсэнийг мэдэж байжээ. Гэвч гал гарсан даруйд олон нийтэд эрүүл мэндэд нь учирч болох аюул эрсдлийг мэдээлээгүй бөгөөд галаас хойш 1 сар өнгөрсний дараа л хар тугалгын бохирдлыг шалгах ажлыг анх удаа хийсэн байна.

Сүүлийн үеийн хэмжилтүүдээр хамгийн багадаа 18 сургууль болон хүүхэд харах газарт бохирдол нь хэвийн бус хэмжээнд мөн олон арван нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 дахин илүү байна. Хамгийн их бохирдол Дарь эхийн сүмийн орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1300 дахин байсан бөгөөд холбогдох албаны зүгээс бохирдлыг цэвэрлэх ажлыг галаас хойш 4 сарын дараа л хийжээ.

АНУ-ын Өвчний Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Төвөөс мэдэгдсэнээр хүүхэд нь эцэг эхийнхээ санамсаргүйгээр хувцсандаа наалдуулан гэртээ авч ирсэн хар тугалгын тоосонд хорддог бөгөөд хордлого хүүхдэд том хүнийхээс илүү аюул учруулдаг.

Хар тугалга хүний биед амьсгалаар бас хоол хүнстэй цуг нэвтэрч яс, цус болон эсэд хуримтлагдан бөөр, тархийг гэмтээдэг. Улмаар хар тугалгын хордлого нь ураг зулбалт, дутуу төрөлт, үргүйдэлд хүргэх ба эхээс урагт дамжин ургийн мэдрэлийн системийг гэмтээн хөгжлийг саатуулах ба цаашид ч хүүхдийн оюун ухаан, зан төлөвийн хөгжилд маш муу нөлөөтэй ажээ.

“The New York Times” мэдээлснээр галын дараа ч тус бохирдсон бүсэд олон зуун хүүхдүүд сургуульдаа үргэлжлүүлэн явсаар байсан байна.

Галаас хойшхи 2 өдөрт сүмийн ойролцоох гудамжуудад байрлах 2 ч хүүхэд саатуулах газарт хэмжилт хийж үзэхэд химийн хортой бодисын аюултай төвшин илэрсэн тухай цагдаагийн нууц тайланд дурдсан байжээ. Гэвч Францын албаныхан тэдэнд аюулыг мэдэгдээгүй тул тэдгээр газрууд болон Ситэ арлын ойролцоох улсын сургуулиуд 5-р сард хаагдах хүртлээ ажилласаар байсан аж.

Парис хотын захирагчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч Ана Сүрис: “Бид бүсийн болон үндэсний удирдах газруудаас өгсөн зааврыг дагаж ажилласан. Тэд хар тугалгын асуудлыг хүмүүст мэдээлэхгүй байх нь хүмүүсийг хамгаална гэж бодсон. Хүмүүсийг айдаст автуулахыг хүсээгүй” гэж “The New York Times”-т хэлсэн байна.

“The Ile-de France” буюу Бүсийн Эрүүл Мэндийн Агентлагаас 5-р сарын 9-нд мэдэгдэл гарган Дарь эхийн сүмийн ойролцоо хар тугалгын тоос илэрснийг баталсан боловч үүнтэй холбоотой ямар нэг аюул эрсдэл байхгүй хэмээн зарласан ажээ.    

Бохирдол болоод албаныхны гаргасан үйлдлийн тухайд Францын олон нийтийн эрүүл мэндийн эксперт Анни Тибо-Мони “Бохирдол маш их бүр сансар огторгуйн хэмжээнд байхад эрүүл мэндийн албаныхны гаргаж байгаа хандлага нь маш ойлгомжгүй” гэж “The New York Times”-т мэдэгдсэн байна.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417