Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл. Тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм

Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл. Тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм

“Үнэнч болон хуурамч хүмүүс” тэднийг хэрхэн ялгах вэ?

Үндсэн 7 ялгааг тайлбарлавал… Амьдрал өөд алхахын тулд өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй, толгой сийрэг, үнэнч, шударга нөхөд, хайртай дотны хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь тун чухал. Харин одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй: “Миний хажууд буй хүмүүс ямар вэ? Тэд үнэнч итгэлтэй хүмүүс мөн үү? Аль эсвэл ашиг сонжоо харсан хуурамч “гарууд” уу?”. Хэн нэгэнд итгэл даалгахын өмнө сайтар бодож, болгоомжтой хандах хэрэгтэй. Хууртагдах маш амархан. Учир нь үнэхээр байгаагаараа байдаг, үнэнч шударга хүмүүсийг бусад баг зүүсэн, хуурамч хүмүүсийн дундаас таньж ялгах хэцүү. Цаанаа далд санаа агуулсан “нөхдүүд” зохиосон үлгэртээ бусдыг итгүүлэхийн тулд юу ч хийж мэднэ. Иймд хэрхэн тэднийг хооронд нь ялгах талаар зөвлөгөө хүргэж байна.

1. Хүндэтгэсэн VS Хүлцэнгүй харьцаа.

Үнэнч шударга хүн аливаад хүндэтгэлтэй ханддаг. Тэд бусдын санаа сэтгэлийг хүндэтгэн үзэж, өөртэй нь харьцаж буй хүн бүрийг тав тухтай байлгахыг хичээнэ. Харин жинхэнэ төрхөө багны цаана далдалдаг хүмүүс эрх мэдэлтэй хүмүүсийг л хүндэлдэг. Тэд ямар ч нөхцөл байдлаас хувийн ашиг хайна. Хүссэн зүйлээ авахын тулд худлаа ярьж, жүжиглэхээс буцахгүй.

2. Шагнал урамшуулал хардаггүй VS Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг.

Хэн нэгэнд тусалж, хэн нэгнийг бага ч гэсэн аз жаргалтай болгох тал дээр үнэнч хүмүүс хийсэн сайн үйлийнхээ талаар чихтэй болгонд ярьж явахгүй. Бусдад хариу нэхээгүй тус хүргэсэн талаар өөрөө бодож явахад л сэтгэл нь өег болдог. Харин хуурмаг хүмүүс эсрэгээрээ. Эхлээд тэд танд тусална. Харин дараа нь түүний хүргэсэн тусын талаар аль болох их хүнд мэдэгдүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Тэд өөрсдийгөө онцгой нэгэн гэдгийг мэдрүүлж, анхаарлын төвд байх дуртай. Цагийг ганцаараа өнгөрүүлэх хааяа тустай байдаг. Учир нь хүнд бодол санаагаа цэгцлэх боломж гарч ирнэ. Үнэнч хүмүүс үүнийг маш сайн мэддэг. Тэдний хүрээллийн хүндэлдэг хүмүүс нь ч бас үүнийг сайн мэдэж, сайнаар хүлээж авдаг. Хуурамч хүмүүс бол анхаарлын төвд байхыг хүсдэг учир амьдралын гол дүр болохын тулд бүхнийг хийнэ.

3. Даруу төлөв зан VS “Би” төвт үзэл.

Mэдээж хүн бүрд өөрийнх нь хийсэн, бүтээсэн зүйлийн талаар хүмүүс олж мэдэх нь сайхан санагдана. Гэхдээ онгироо зантай хүнд дуртай хүн олдохгүй л болов уу. Чухам ийм учраас л үнэнч хүмүүс даруу байж, өөрийгөө дөвийлгөхийг хүсдэггүй. Тэд бусдын хийж бүтээсэн зүйлийн талаар сонсох дуртай. Харин хуурамч хүмүүс өмнө нь хэлсэнчлэн анхаарлын төвд байх дуртай учир бүтээл, амжилт бүрийнхээ талаар онгирдог. Бүр тэдний нэг түүхийг хэд хэдэн удаа сонсож ч магадгүй шүү.

4. Нүүрэн дээр нь хэлдэг VS Ар нуруугаар нь муулдаг.

Үнэнч шударга хүнд танд хэлэх зүйл гарвал таныг аминчлан дуудаж байгаад, нүд рүү харж байгаад хэлнэ.Тэдэнд далд санаа байхгүй, тэд таныг хүндэлдэг болохоор хэлэхийг хүссэнээ шууд хэлдэг. Ингэснээр үүссэн асуудал, үл ойлголцлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Хуурамч хүмүүс ихэвчлэн аймхай байдаг. Ялангуяа ямар нэгэн маргааны, болзошгүй асуудлын талаар яриа үүсэхэд энэ зан нь тод илэрнэ. Тантай уулзахдаа тэд инээмсэглэх боловч эргэж харах төдийд ардуур чинь муулахвий. Ийм хүмүүс дэмий ярианд дурлаж, энгийн үйл ойлголцлыг дэврээж том асуудал болгох доо гаргууд.

5. Хийдэг VS Ярьдаг Үнэнч шударга хүмүүс хэлсэн үгэндээ хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ.

Яагаад ч бүтэхгүй байвал зоригтойгоор энэ тухай танд мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг өөрөө хүлээж, бүхнийг засаж залруулахыг оролдоно. Харин хуурмаг хүмүүс ихэвчлэн их ярьж, маш бага хийдэг. Тэд амласандаа хүрч чадаагүй тухайгаа гомдоллон ярьж, мянган шалтаг тоочих болно. Тун удалгүй та тэднийг байнга нэгэн ижил шалтаг тоочдог болохыг ч анзаарч магадгүй юм.

6. Өөрийгөө төгс гэж боддоггүй VS Бурхны төгс бүтээл.

Үнэнч хүмүүс байнга суралцаж байдаг. Тэд өөрсдийгөө төгс биш гэдгээ мэднэ. Бусдаас ямар нэгэн зүйл сурвал заавал талархлаа илэрхийлдэг. Хуурамч хүмүүс бусдыг шүүмжлэх дуртай. Ямар ч сайн сайхан үйл явдал болсон байлаа ч тэд шүүмжлэх зүйл олоод шүүмжилчихнэ. Тэд бусдын гаргасан алдааг дөвийлгөж, бусдыг шүүмжлэхдээ өөрийгөө илүү гэдгээ мэдэрдэг. Энэ нь ч тэдэнд таалагддаг.

7. Ашиг хардаггүй VS Ашиг хонжоо хайдаг.

Үнэнч хүн танд хариу нэхээгүй тус хүргэнэ. Тэр зүгээр л бусдад туслах дуртай. Хүргэсэн тусынх нь тухай олон түмэн мэдэж, та түүнд олны нүдэн дээр баярласан талархсанаа илэрхийлэх шаардлагагүй. Тэд бусдыг аз жаргалтай, сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Хуурмаг хүмүүс “би чамд, чи надад” гэсэн зарчмаар амьдардаг. Танд тусалсан болохоор эргээд ямар нэгэн зүйл хүснэ. Хүргэж гэж буй тусын хариу гэж байхгүйг мэдвэл тэд хуруугаа ч хөдөлгөхгүй гэж мэд.

Эх сурвалж: xemnel.com

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417