Бүдгэрч, баларсан авлигын хэргүүд

Бүдгэрч, баларсан авлигын хэргүүд

Хууль хяналтынхан нохой жилийн төгсгөлд улс орны эрх ашиг болоод үндэстэн дамнасан дуулиант хэргүүдийн сэжүүрээс  атгаж байв. Харин жил тойроход үр дүн гарсан уу гэдэг сонин. Гэтэл зарим томоохон хэргүүд дээр үр дүн гарах нь битгий хэл барьцаа ч ахиулж чадсангүй. Шийтгэл оноох нь битгий хэл хэрэг нь бүдгэрч баларч алга болсон нь ч бий. Нэг ёсондоо хууль хяналтынхны үр дүнгийн хэмжүүр нь авлигын хэрэгтэй тэмцэхдээ том эрх ашгийн өмнө зогсч чадав уу гэдгийн шалгуур юм. Хуулийнхан бусдын зөв бурууг дэнсэлдэг шигээ өөрсдөө ч ажлын үзүүлэлт, шударга байдалдаа дүн тавиулах учиртай.

Уг нь хууль хяналтын байгууллага “дээрээс” чиглэл бүхий ямар нэг арга хэрэгсэлд автаж, анхаарал нь сарних учиргүй юм. Гэвч дуулиант хэргүүд гацдаг, хэдэн он дамжсаны эцэст хэрэгсэхгүй болж байна. Мөн хууль хяналтынхан хэргийн үзэмжээс шалтгаалан шалгах хугацаа өөр, гацаах, шуурхайлахыг шийддэг гэж олон нийт шүүмжилсээр ирсэн. Үүнд хэргийн цар хүрээнээс эхлээд нөлөөлөх зүйл бий. Гэхдээ олны үг ортой гэгчээр нэг хэргийг 4-5 жил шалгаад ч эцэслэж  “чаддаггүй” бол нөгөө нэг хэргийг 4-5 сар ч бололгүй шуурхайлчихдаг аж.

Жилийн өмнөхөн АТГ-аас экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилж, зарим нэг бизнес болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мөнгөний сүлжээ задарч, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг олон жил хардлага дагуулж ирсэн хэргүүд ч шүүхийн шатанд очиж байв.Монголын түүхэнд сайн, муу аль ч талаараа тод бичигддэг Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг “ухаж” экс сайдуудаа хорьсон бол албан тушаалаа урвуулан ашигласан авлига албан тушаалын дуулиан  Сангийн сайд асан С.Баярцогт, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжаваар  үргэлжилсэн нь саяхан. Түүнчлэн нөлөө бүхий бизнесмэнүүд ч хууль хяналтынхны овоо хараанд өртөөд байлаа.

Харин оны төгсгөлд авлига, албан тушаалын хэргүүд юу болж хувирсныг тоймлоё.

“Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү цагаадав

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүгийн хэрэг арван жил яригдаж байна. Үндсэндээ хамгийн урт хугацаанд шалгагдаж байгаа хэрэг гэж хэлж болно. Зээл явсан үйл явц 2009 онд өрнөж, 2013 онд  мэдээлэл ил болсноор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага 5-6 жил шалгаад эцэслэж чадалгүй хуулийн цоорхойгоор цагаадлаа.

АТГ-аас өнгөрсөн сард Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгааг мэдээлсэн бол Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болж байгаа талаар жиргэж байв. Энэ мэтээр хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээж хэрэгсэхгүй болсон, энэ жишгийг давтах гээд отож байгаа хэргүүд ч цөөнгүй байгаа. Мөн шүүхэд шилжүүлсэн ч урагшлахгүй, ухрахгүйгээр хэдэн байшингийн дунд төөрөөд 8-9 сар болдог жишээ олон байгааг АТГ мэдээлдэг.

С.Баярын хэргийг шүүх тааваараа уншиж байна

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг 2015 оноос эхэлж шалгасан. Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байцаалт авч, цагдан хориод байсан юм.

Тэгвэл хэдэн он дамжин шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд С.Баярын хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан. Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.

Ч.Сайханбилэг Монголд хэзээ ирэх вэ?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Мөн хуулийнхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  интерполоор эрэн сурвалжилж эхлээд 20 гаруй хонож байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явсан ч Монголд ирэх хугацаа нь 2-3 удаа хойшилсон учраас оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ынхан Ч.Сайханбилэгийн байршлыг тогтоосон. Оны өмнө Монголд ирэхгүй бол албадан авчрах гэнэ.

“Хүргэн” Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав

– ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос эхлэн шалгагдсан. Шүүхээс  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдлаа. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч  хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн юм.

Д.Дорлигжавын хэргийг хаах уу 

Оны эхэнд АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулж гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байв. Тэгвэл ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг саяхан НПГ-т хүргүүлжээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэр бүхий улс төрчид хэлсэн юм гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хэрэгсэхгүй болов

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын  Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар ч ял завшиж мэдэхээр байгааг хуулийнхан хэлж байв.

Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах нөхцөл үүсэв үү 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлээд сар гаруй болж байна.  Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг¬тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар манай сонин мэдээлж байсан.

Тэгвэл прокурорын мэдэгдэх хуудсын хуулийн хугацаа 14 хоног өмнө дуусчээ. Прокуророос авах дараагийн арга хэмжээ буюу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах нөхцөл байдал үүссэнийг эх сурвалж хэлж байгаа. Харин одоогоор экс Ерөнхийлөгч хуулийн байгууллагад “очсон” эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Олны анхаарал татсан, ил болсон нь эдгээр хэргүүд боловч цаана нь Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан,  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох хэрэг, Хөгжлийн банк, Улаанбаатар төмөр зам, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь бүрхэг байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.24  МЯГМАР  №254  (6221)

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417