Э.Бат-Үүл: Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй!

Э.Бат-Үүл: Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй!

Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Элбэгдоржийг хэрэгт татахыг шаардаж прокуроруудын зөвлөлгөөн дээр гүйж очиж байсныг монголчууд бид бүгд харж суусан. Би Баттулгыг мэдэх хүний хувьд, түүнийг ингэж тавтиргүйтнэ гэж ёстой бодоогүй.

Баттулга биеэ барихдаа сүрхий хүн. Гэтэл тэвчээр алдан хуучин анд нөхрөө бараг л “буудаад өгөөч!” гэх нь холгүй шатаж харагдсан. Тэр тусмаа, бидний монголчууд; хичнээн муу ч, хуучин андынхаа үйлийг нь үзэх гэж улайрч байгаа этгээдэд зэвүүцдэг дотуур тамиртайг мэдсээр байж, адгасан нь тоогүй. Тамгын дарга З.Энхболд нь л түүнийг хатгасаар, төрийн тэргүүн гэдгээ марттал нь дорд байдалд орууллаа хэмээн бодоод, миний бие зэвүүцэж суулаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “нэг зуусан бол тавьдаггүй” гэдгээ өдий болтол харуулсаар байна.

Прокурорын үйл ажиллагаа хараат бус хэмээн томорсон прокурорын удирдлагыг яаж ийгээд зайлуулж, өөрийн санал болгосон шинэ хүмүүсийг томилсон.

Хараат бус байхаар тогтоосон хууль ёсоо сахих гэж оролдсон прокурорын удирдлагыг халж, “өөрийн төлөөний прокурор”-ыг бий болгох ажлыг ийм ил цагаан хийсэн явдал ардчиллын 30 жилд гарч байгаагүй юм.

Ийнхүү шинээр бий болсон прокурор нь одоо өмнөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зохиомол хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар отож байна. Отооныхоо өгөөш болгон Ерөнхий сайд асан Энхсайханыг, улсыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх санаанд багтамгүй хэрэгт хүчээр холбогдуулав. М.Энхсайхан, иргэний журамт үүргээ ягштал биелүүлсээр яваад ийм болов!

Прокурорууд Ерөнхийлөгч Х.Баттулгын “даалгавар”-аар ажиллаж байгаадаа санаа зовж байгаа ч юм алга. Хэн нэгний прокурор, тэр хэн нэг нь байхгүй болохоор цуг зайлахаар барахгүй, эргээд хэрэгт ордгийг өмнөх туршлагуудаас хармаар юм!

Санаа зовохгүйгээр барахгүй, 30-аад оны “онцгой комисс” шиг ажиллаж байна. Прокуророос шадар сайд асан Да.Ганболдыг бас яллагдагчаар татсан, тэгэхдээ МоАХ-ын Анхдугаар Их Хурлын 30 жилийн баярын өдөр яг тааруулаад шүү!

Ерөнхий сайд асан Энхсайхан, шадар сайд асан Да.Ганболд хоёрыг, прокурор нь өөрөө гүжирдэн хэрэгт холбогдуулж байгааг харахад гол харламаар байлаа.

Энэ хоёр хүн Монгол орны эдийн засгийг сүйрлээс аварч гарсан хүмүүс юм. Эх орондоо үнэнхүү хайртай учраас тэгэж чадсан улс. Гэтэл өнөөдөр, эх орноо хорлон сүйтгэх гэсэн хэрэгт прокурорын зүгээс гүжирдүүлээд яллагдагчид болчихлоо!

Манайд одоо болоод байгаа үйл явдал нь ардчилсан Гүрж улсад, ерөнхийлөгч Саакашвили ажлаа өгснөөс хойш болсон хэрэг явдалтай тун төстэй байгаа юм.

Гүржийн хамгийн баян (5,3 тэрбум долларын хөрөнгөтэй) олигархи Иванишвили Бидзина хэмээгч өдгөө улсаа удирдаж байгаа. Тэр этгээд Путиныг шүтэж, Оросын талыг баримталдаг гэдгээрээ алдартай.

Иванишвили төрийн эрхийг аваад Саакашвилид хэрэг үүсгэж, ерөнхий сайд асан Вано Мерабишвили, Тбилис хотын мэр асан Георгий Угулава зэрэг ардчилагчдыг хоморголон баривчилж, олон жилээр шоронд хорьсон юм. Вано Мерабишвили долоон жил орчим шоронд суугаад сая гарч ирээд Иванишвилийг түлхэн унагана гэдгээ зарлан эрх баригчдыг чичрүүлж байна.

Саакашвили болон түүний хамтран зүтгэгчид нь Гүрж орныг авлига, хээл хахуульгүй орон болгож, ард иргэддээ үйлчилдэг сайн засаглалыг ер бусын амжилттай бий болгосон хүмүүс.

“Төрөхөөсөө авлигач гүржүүд” гэдэг муухай хаягтай байсан улсыг, авлигагүй төрийн албатай болгосон тэдний амжилт үнэхээр гайхамшигтай. Би, өөрийн биеэр очиж үзээд, дүүргүүддээ “төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-үүдийг байгуулах санаагаа тэндээс олж авсан юм.

Иванишвили гарч ирснээс хойш Гүржийн сайн засаглал нурж, гүржүүд маань эргээд авлигадаа автацгаасан гэнэ билээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Баттулга Иванишвилийн туршлагыг Монголд нутагшуулж байна!

Х.Баттулга бээр Ерөнхийлөгчийн албаа хүлээж аваад төд удалгүй; стратегийн ордууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ашиглах, цаазаар авах ялгүй орон байх зэрэг, өмнөх төрийн явуулж байсан бодлогыг “гэмт хэрэг” болгон харуулах ажиллагаанд шуурхайлан орсон юм.

Өмнөх төрийн бодлогоо ардчилсан горимоор сайжруулан уламжлахын оронд гэмт хэрэг болгон зарладаг нь коммунист, фашист, нацист зэрэг радикал популист үзэлтнүүдийн дарангуйллаа тогтоох гол арга байсан түүхийн сургамжийг тооцож үзвэл Х.Баттулгын энэ үйлдлийн алсын хараа хаашаа чиглэсэн нь тодорхой. Энэ тухай миний бие тухай бүр анхааруулан бичиж байсныг одоо эрх биш, төрийн том алба хашиж явсан улсууд санаж байгаа биз ээ.

Ц.Элбэгдорж улс орноо хорлон сүтгэх ямар ч үйл ажиллагаа хийхгүй гэдгийг би нөхрийн хувьд сайн мэднэ. Тэр эх орондоо хэнээс ч дутуугүй хайртай. Тэр Монгол орондоо сайн засаглал тогтоох, улсынхаа нэрийг нь дэлхийд алдаршуулах замаар тусгаар тогтнолоо илүү баттай болгох гэх мэтэд мачийтлаа зүтгэсэн Ерөнхийлөгч авай.

Путин “ардчиллаас айдаг ерөнхийлөгч” гэдгээрээ алдаршаад зогсохгүй, интернэтийн сүлжээг ашиглан фейк мэдээгээр олон түмний тархи угаах улстөрийн технологийг “нээгч” гэдгээрээ дэлхийг гайхашруулсан хүн.

Путины тэр технологи Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт хэдийнээ Монголд орж ирсэн. Энэ тухай Америкийн мэргэжилтнүүд анхааруулаад удаж байна.

Интернэт сүлжээг ашиглан олон түмний тархи угаах Путины технологийн хамгийн том золиос нь Ц.Элбэгдорж аргагүй мөн. Монголын путинчууд түүнээс маш их айдаг бололтой. Түүнийг гутаах гэж бараг л 24 цаг интернэтэд өнжиж байна даа!

Элбэгдорж “Парламент” телевизийн сэтгүүлч Товуу Болдтой хийсэн ярилцлагадаа, “Х.Баттулгын шүүхийн урилга”-аар очихгүй гэлээ.

Нэг талдаа үнэн. “Баттулгын шүүх” бий болсноос хойш манай иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадахгүй болсон. Үүнийг шүүх эрх мэдлийн нэг мөчир болсон прокуророос гэмт хэргийг дур зоргоороо тогтоодог болсноос шууд харж болно.

Гэхдээ Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй. Монгол хүний эрх чөлөө Х.Баттулгын гарт хэрхэн орсныг илчлэх хэрэгтэй. Энэ л монголчуудыг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө дахин босон тэмцэхэд хүргэнэ!

Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ “цовдлуулахаас ч буцахгүй” байх тангарагтай, хувь тавилантай билээ, бид! Эргэж гадны гар хөл бологчдын гарт ард түмнээ оруулмааргүй байна! “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох нь дээр!” хэмээн өвөг дээдэс маань сургасан!

Э.Бат-Үүл

7
таалагдаж байна

41
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417