Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

Сэтгэл гэдэг ухааныг уруу татаж, өнгө мөнгөнд гэгэлзэж байдаг сүнслэг зүйл учраас сэтгэлийг зөвхөн итгэлээр жолоодно

Сэлбийг өгсөхөд сэрүүхэн ч сэтгэл гэдэг дуунд гардаг шигээ бас тийм ч жолоо цулбуургүй, хаашаа л бол хаашаа хайлсан тугалга шиг халбилзах эд бас бишээ. Ялангуяа өнгө мөнгөнд алдрах сэтгэлээ үнэн үг мэргэн ухаанаар хандыг нь байнга хага дарж байхгүй бол нисэж нисэж яваад нэг л өдөр нисдэг тэрэгний ослоор ч чад хийлгэчихэж чадах эд шүү.

Хүн сэтгэлээ юугаар тэжээж хэрхэн жолоодож байгаа эсэхээс хамаараад  хүний сэтгэл сайн муу буруу зөв олон янз байна л даа, тухайлбал хатуу үг чулуудавч өр зүрх шимшрээд байвал хайрын сэтгэл, халуун баяр хүргэе гэвч араа шүд зуугдаад байвал хорсох сэтгэл, хан тэнгэрт дүүлэх мэт алдаршивч харц доогуур гишгэх нь даруу сэтгэл, уу ид хэмээн дайлавч цайлавч хайран санагдах нь хармын сэтгэл, углах гуталгүй ч гишгэх хөлтэйдөө баясах нь хангалуун сэтгэл, улсын юм хүний юм хэмээн хэмхчин хаях нь цэвдэг сэтгэл, урмын үг баатар цолноос ч ум хумгуй зугтах нь ухаарах сэтгэл, өрөөлийг хальтрахад өргөх бус түлхэх нь хорон сэтгэл, өстөнөө цангахад жадлах бус ундаалах нь уучлах сэтгэл гэх мэт.

Социализмын үеийн тээр жар далаад онд аав маань жилдээ хуримтлуулсан ноос ноолуураа сумын төв орж нэгдлийн дарга нярав нябо-д биеэрээ тушааж тооцоогоо бодуулдаг байсан шигээ тэнгэрт хальсан тэр жилээ насандаа хуримтлуулсан сайн муу тооцоогоо хаа нэгтээ мөн сэтгэлээрээ бас бодуулсан л болов уу. Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэлтэй байж. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай орхин Хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байж билээ.

Харин аав ээжийнхээ тэр сайхан сэтгэлийн хувийг үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа. Учир нь, хоног тутам булангийн дэлгүүрээс авсан талхаа бид гурав хуваан ээж аавдаа өрөө төлж, үр хүүхэддээ зээлээр өгч, эхнэртэйгээ үлдсэнийг нь иддэг амьдралын нэг хууль байхын адил хором тутам сэтгэлдээ жигнэсэн талхаа бид тэдэнтэйгээ бас хуваалцан газарт ч тэнгэрт ч хэдэн үеэрээ хүртэж байдаг бас нэг хууль байдгаас тэр.

Хүний биеийг сүлбэх буу сум жад сэлэмнээс илүүтэйгээр сэтгэлийг жадлах хорон муу санаа давхар иртэй сэлэм мэт цавчиж, хорон үг хурц үзүүртэй жад мэт хатгаж, хор шар сэтгэлийг гангийн зуух мэт түлж байдаг. Тиймдээ сэтгэл дэх энэ их шархдалт шаталт түлэгдэлтээс үүдээд наад зах нь хацар улайж, гар чичирч, нүд гялалзаж бие хямарч даралт өндөрсөж, зүрхний цохилт ихсэж нойр хоолгүйдэн эм тариан дээрээ ч тулах явдал гарна. Үүнийгээ хүмүүн бид тэр болгон ажигладаггүй, мэддэггүй, бас мэдэрддэгүй нэг л мэдэхэд хорон санааны уршгаас бөөр зүрх тархи мэдрэлийн суурь өвчтэй болдог.  Биеийн сөрөг шинж тэмдэгүүд ч яахав тэгэсхээд парацетомол энэ тэр уугаад өдөртөө л гайгүй болно. Харин сэтгэлийн хордлого цахим санамж ой мэт хадгалагдан цар хүрээ хэм хэмжээнээнээсээ хамаараад түүний уршиг нь өөрт төдийгүй үр удам үндэстэн ястанд хэдэн зуу, мянган жилээр ч үргэлжилж мэднэ.

Хүн нэгэнт сэтгэлээ хорсол бардамнал хорон санаа дон шуналаар дүүргэж түүгээрээ зэтгэрийг аажим аажмаар хооллосноос нэг л мэдэхэд сэтгэлийн хойморт зэтгэр хүчээ авч хаан ширээнд заларч гар хөл ухаан санаа зүрх сэтгэлийг юутай хүйтэй нь дөнгөлөн өөрөөсөө бүрэн хамааралтай болгож биднээс ханаж цаддаггүй бирд зангаараа улам их дон шуналыг нэхэхээс гадна агсамнал бардамнал хорсол занал атаа жөтөө гээд хамгийн муу муухай бүхнийг хором тутам гаргуулан хооллож, ялгадасаараа хавь ойрын аль өнгөтэй өөдтэй үнэт хайрт хүн, ардыг нь гамшиг осол цус нулимсанд хутган давхар хооллож бие хүнийг амьдаар нь өөр шигээ болгоод ч санаа нь амрахгүй, үр хүүхэд үндэстэн ястанаар нь давхар залгих санааг өвөрлөж байдаг.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон 70 хувийн усан уусмал бөгөөд ухаан яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрдэх бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.    

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.

Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч дархалж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.  Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул   гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие ухаан сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий. Үнэн үгийг зүрхэндээ хадаж мэргэн ухаанаар сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож зэтгэр түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах/нэмэх дөчин градус, харанхуй/гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.

Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж жолоодож чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно. Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж, ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай.

Жич: Олон улсын эрдэмтэн физикчдийн баг хүний сэтгэл (душа, soul) гэдэг нь квантын физикээр хэмжигдэж болох бөгөөд долгионтой ижил төстэй, квантын бодит орон зайг эзэлдэг гэдэг дээр санал нэгджээ. (эх сурвалж: https://newspunch.com/scientists-say-they-have-found-proof-of-the-human-soul/)
                           

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417