Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

Бид өнөөдөр “дижитал хувьсгалын эрин” гэгдэх техник технологи өдрөөс өдөрт асар хурдтайгаар хөгжиж буй цаг үед амьдарч байна.

Яг л 2000-аад оны үед телевизээр гардаг байсан роботтой зөгнөлт кинонд гардаг шиг бидний амьдрал хиймэл оюун ухаантай хэдийн салшгүй холбоотой болжээ. Энэхүү хурдацтай хөгжлийн хүрээнд нийгэм дэх хэд хэдэн томоохон салбарууд хиймэл оюун ухааныг салбартаа түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд үүнд анагаах ухааны салбар болон сэтгэл судлалын салбарууд ч багтаж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндийн асуудлын нэг боловч тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал хэвээр байсаар байна.  Тухайлбал, дэлхийн хүн амын бараг тал хувь нь 100,000 хүн тутамд нэгээс бага сэтгэцийн эмч ногддог улсад амьдардаг. Аз болж хиймэл оюун ухаан, компьютер технологийн ахиц дэвшил нь энэхүү салбарт бодит шийдэл болж магадгүй болоод байна. Харин хиймэл оюун ухаан чухам яаж сэтгэл гутрал, хоёр туйлт эмгэг, шизофрения зэрэг бусад олон төрлийн сэтгэцийн эмгэгүүдэд эерэгээр нөлөөлж чадна гэж?

Өнгөрсөн хэдэн арван жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт тархи судлаачид болон клиникийн эмч нар машин сургалт (machine learning) гэгдэх хиймэл оюун ухааны дэд хэсгийг хэрэглэн сэтгэцийн өвчин бий болохоос өмнөх гол шинж тэмдгүүдийг олж тогтоон, өвчтөнд зориулсан эмчилгээний төлөвлөгөө ч боловсруулж эхэлжээ. Урьд өмнө нь сэтгэцийн эмгэг оношилгоо нь бүлгийн дундаж болон хүн амын дунджийн статистик дээр суурилдаг байсан бол машин сургалт нь эмч нарыг хувь хүн тус бүрийн онцлогоос шалтгаалан оношлох боломжтой болгосноороо илүү давуу юм. Эдгээр хиймэл оюун ухаант машин сургалт нь тодорхой програмчлалгүйгээр зан төлөв, тархины талаарх асар их өгөгдлийг авснаар ямарваа нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар үргэлж “суралцаж” байдаг. Ингэснээр чухам ямар хүмүүс аливаа сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлд байгааг, нэгэнт оношлогдсон өвчтөнд ямар төрлийн эмчилгээ илүү тохирох талаар урьдчилан таамаглаж болно.

Хиймэл оюун ухаанд тулгуурлан сэтгэцийн эмгэгийг урьдчилан таамаглах нь:

Нийгмийн сүлжээний платформыг ашиглах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байгаа энэ үед тэдгээрийн ард буй компьютер тооцооллууд нь хэрэглэгчдийн сэтгэцийн байдлыг урьдчилан таамаглах чухал хэрэгсэл болж байна. Машин сургалтын моделууд нь нийгмийн сүлжээнд бичсэн нийтлэл, и-мейл хаяг зэрэг дижитал системд суурилан сэтгэл гутралын үе шатыг илүү эрт үед нь таамаглаж чаддаг аж. Жишээлбэл, 2018 онд Facebook хэрэглэгчдийн нийтэлсэн 524,292 нийтлэлийг задлан шинжилсний үр дүнд Eichstaedt ахлагчтай судалгааны баг хиймэл оюуны тусламжтайгаар Facebook хэрэглэгчдийн сэтгэл гутралыг эрүүл мэндийн үйлчилгээнээс даруй 3 сарын өмнө урьдчилан таамаглаж чадсан байна. Түүнчлэн судлаачид сэтгэл гутралыг урьдчилан таамаглахын тулд Instagram платформ дээрээс авсан гэрэл зургийн өгөгдлүүд дээр Machine learning аргачлалыг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд сэтгэл гутралд орсон хүмүүсийн байрлуулсан зургууд илүү бүдэг, саарал, харанхуй, мөн цөөн тооны хүнд таалагдсан болохыг тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнгээс харвал хувь хүний сэтгэл зүйд гарсан томоохон өөрчлөлтүүд нийгмийн сүлжээнд тодорхой харагдаж байдаг тул тоцооллын аргын тусламжтай тухайн хүний сэтгэл зүйн асуудлыг таньж мэдэх боломжтой болоод байна.

Хиймэл оюун ухааны тусламжтай сэтгэцийн эмгэгийг оношлох нь:         

Аливаа өвчтөний эрүүл мэнд, амь насыг аврахын тулд хамгийн түрүүнд зөв оношилгоо хийх нь чухал билээ. Анагаахын шинжлэх ухааны бусад салбарууд дахь өвчин эмгэг жишээлбэл яс хугарах, арьсны өвчин зэрэг ил хэлбэрийн өвчлөлийг оношлоход харьцангуй амар боловч сэтгэцийн аливаа эмгэгийг гаднаас нь хараад шууд онош тогтоон эмчлэх боломжгүй тул сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчдээс их хэмжээний цаг хугацаа, туршлага шаарддаг.

Харин дээр дурдсан машин сургалтын тусламжтайгаар сэтгэцийн өвчнийг илүү хялбар оношлох боломжтой болоод байгаа бөгөөд хиймэл оюун ухаан нь зарим тохиолдолд эмчээс илүү үр дүнтэй байгаа аж.

 

Хиймэл оюун ухааны тусламжтай сэтгэцийн эмгэгийг эмчлэх:

Ухаалаг утас нь хамгийн хурдацтай хөгжиж буй дэвшилтэт технологийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Харин одоо үед ухаалаг утасны тусламжтайгаар дэлхийн хаанаас ч хэрэглэж болох, зардал багатай сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжтой болжээ. Үүний нэг жишээ бол Woebot гэх нэртэй сэтэл засалч робот аппликейшин юм. Энэхүү хиймэл оюун ухаант аппликейшин нь танин мэдэхүй зан үйлийн эмчилгээтэй ижил үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Woebot-г ашигласнаар таны хувийн мэдээлэл нууц хэвээр үлдэхээс гадна хэзээ ч хаанаас ч гар утсаараа хялбархан холбогдох боломжтой. Энэ мэт хиймэл оюун ухаанд суурилсан олон олон зан үйлийн программ нь хөгжлийнхөө хувьд дөнгөж эхэлж байгаа хэдий ч олон олон шинжлэх ухаанчид, мэргэжилтэн судлаачдын хөдөлмөрийн үр дүнд бид удахгүй илүү хялбар дижитал системээр өөрсдийн сэтгэл зүйг эрүүл байлгах, туслалцаа дэмжлэг авах боломжтой болох нь.

Одоогоор хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа ямар ч үнэ төлбөргүй сэтгэл заслын аппликейшинууд : Biobase, Woebot, Youper, Wysa, Replika, Sanvello, Depression CBT self-help guide, Moodpath.

 

Эх сурвалж: Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлуудаас авсан болно

Cummins, N., Scherer, S., Krajewski, J., Schnieder, S., Epps, J., & Quatieri, T. F. (2015). A review of depression and suicide risk assessment using speech analysis. Speech Communication71, 10-49.

Firth, J., Torous, J., Nicholas, J., Carney, R., Pratap, A., Rosenbaum, S., & Sarris, J. (2017). The efficacy of smartphone‐based mental health interventions for depressive symptoms: a meta‐analysis of randomized controlled trials. World Psychiatry16(3), 287-298.

М.Халиун

Нийтлэлийг хуулбарлахыг хориглоно.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417