Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

Дэлхийн улс орнууд үндсэндээ зургаан сарын турш коронавирустай эр­чим­тэй  тэмцсээр. Олон хүний амь насыг авч явсан энэ аюулт өвч­нөөс болж сүүлийн зур­гаан сард дэлхий даяар эдийн засгийн хямралд ороод байна. Хэдийгээр өвчний дэгдэлт буурахгүй байгаа ч хөл хорионоос шалтгаалсан хямрал улам эрчимжих хандлагатай байгаа тул зарим улс оронд өвчлөлөөс үл ха­маа­ран хөл хориогоо сулруулж эхэллээ.

Гэвч коронавирусын халдвар өчүү­хэн сиймхийг ч андах­гүй гэдгийг өнгөрсөн ам­рал­тын өдрүүдэд болсон Бээжингийн үйл явдал харуулав. БНХАУ коронавирусыг ялсанаа мэдэгдэж хөл хориогоо цуцлаад байсан. Гэвч хараа хяналт, урьдчилан сэргийлэлтийг дээд зэр­гээр хийж байв. Гудам­жинд явж байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр халууныг нь хэмжих тө­хөө­рөмж, автомат ариутгал гээд технологийн шийдлүүдээрээ энэ улс хол тасарчихсан байгаа. Гэвч тэд дахиад л алдчихлаа. Бээжингийн хамгийн том, ойр орчмын муж хотуудыг хүнсээр хангадаг хүнсний бөөний төвийн ажилчдаас коронавирус илрэв. Өчигд­рийн байдлаар илэрсэн тоо 45 гэж байсан. Ийн­хүү Бээжин дахин хөл хорионы байдалд шил­жээд байна. Зарим сур­гууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зог­соож, спортын арга хэмжээ­нүүдийг цуцалж, хоол­ны газар, аялал жуулчлалын газруудыг хаалаа.

Тэгвэл зарим улс оронд коронавирусын тархалтаас илүү эдийн засаг нь чухал байгааг илэрхийлж эхэл­лээ. Тухайлбал, АНУ-ын бүх муж хөл хориогоо сулруулж, бизнесүүд алгуур эргэн нээгдэж бай­на. Блүүмберг агентлагаас тооцдог хэрэглэгчийн индекс нь алгуур сайжирч байна. Тус индекс гурав­дугаар сарын дунд үед 63 байсан бол тавдугаар сарын дунд үеийг хүртэл 34.7 хүртэл унасан байсан нь 35.5 болж бага зэрэг эргэж нэмэгджээ. Тус улсад кафе, ресторанууд тавдугаар сараас нээгдсэн. За­хиал­гын тоо  өмнөх долоо хоногт жилийн -87 ху­вийн уналттай байсан бол энэ долоо хоногт жи­лийн -82 хувь болж буурчээ.

Франц улс мөн хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн хөл хориог тадугаар сарын дундаас сулруулсан. Кафе, зоогийн газрууд эхнээсээ нээгдэж, эдийн засгийн идэвхжил алгуур сэргэж эхэлсэн. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байгаа аж.

Мөн Сингапур улс хоёр сарын турш үргэлжилсэн чангатгасан хөл хориог сулруулж эхэллээ. Эхний ээлжинд зарим сургууль болон бизнесүүдийн үйл ажиллагааг нээх зөвшөөрөл олгож, нийт ажилчдын гуравны нэг нь ажилдаа эргэн орж эдийн засгийн идэвхжилийг 75 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. 2020 онд Сингапурын эдийн засаг 1965 онд тусгаар тогтносноос хойш анх удаагаа хамгийн ихээр буюу долоон хувиар агшиж болзошгүйг эдийн засагчид онцолж байна.

Дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг Америк, Хятад хоёрын харилцаа таагүй хэвээр байгаа нь бүр ч ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын зүгээс Америкийн агаарын компаниудад нислэгийн зөвшөөрөл олгохгүй бол Хятадын агаарын компаниудын АНУ-руу хийх нислэгүүдийг хориглоно гэж Трамп сүрдүүлсэн байна. Хятадын хувьд вирусаас шалтгаалан аль ч орны нислэгийг хүлээн авахгүй байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилж байгаа билээ. 

Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 90-95 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан бол энэ сарын эхээр 80-85 хувь болж буурсан байна. Энэ нь нэгдүгээр сард 55 хувийн потенциал түвшнээр ажиллаж байсан үетэй харьцуулахад эерэг дохио боловч хөл хорионы арга хэмжээг сулруулаад хоёр сар өнгөрч байхад сэргэлт төдийлөн эрчимжээгүй байгаа нь эрсдэлийн дохио болж болзошгүй аж.

Мөн Хятадын ардын их хурлаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний уян хатан бодлого баримтална гэж мэдэгдсэн. Тухайлбал энэ сарын 1-нээс эхлэн 400 тэрбум юанийн квоттой арилжааны банкуудын жижиг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг худалдаж авахаар болсон байна.  Мөн цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа аж.

Ийнхүү дэлхийн улс орнуудын эдийн засаг их өөрчлөлтийн дунд байна. "Ковид-19" дууссаны дараа дэлхий хэзээ ч хуучин төрхөндөө орохгүйг судлаачид хэлсээр байна. Одоо мэдэгдэж байгаа эдийн засгийн хямралууд дөнгөж эхлэл төдий байгааг эдийн засагчид сануулсаар.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц тогтвортой бус байх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн Eрөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа. "Ковид-19"-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа. 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ. Эдийн засгийн сэргэлт “W” хэлбэртэй өрнөвөл бэрхшээл дагуулах бөгөөд ялангуяа, төсвийн дэмжлэг сул үед хэрэглэгчдэд илүү хүндээр тусна гэдгийг анхаарууллаа” гэж  Монголбанкнаас долоо хоног тутам олон нийтэд хүргэж байгаа гадаад орчны тойм мэдээлэлд онцолжээ.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417