Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

Сая сонгуулиар ажигласан нэг зүйл байлаа. Энэ жилийн сонгуульд залуучууд чухал нөлөө үзүүлнэ гээд намууд залуучуудын саналыг авах гэж инфлюнсер буюу бусдад нөлөөлөгч гэх гял цал залуусаар нөлөөллийн кампанит ажлууд өрнүүлэв. Тэдний харагдах байдал дэндүү гял цал байсан тул миний хувьд нүд гялбаад ямар инфлюсерүүд байсныг нь ч харж чадаагүй юм.

6-р сарын 24 болж сонгуулийн санал хураалт эхэллээ. Дээлээ өмсөж энгэртээ одон медалаараа гоёсон ахмадууд өглөөгүүр баярын жавхаатай саналаа өгцгөөж байлаа. Түүний дараагаар "та нар амьд байсиймуу" гэж шоолуулдаг Диназар хоч авсан 60,70,80-аад оныхон идэвхтэй саналаа өгцгөөж байгааг СЕХ-ны ирц мэдээнээс тод харагдана. Харин унаган гадаад хэлтэй, өндөр боловсролтой, дэлхийн иргэн гэж хүндлэгдээд байгаа Genz Z буюу 18-24 насныхан маань сонгуульдаа идэвхгүй байх нь тэр. Тэдэнд Монголын ирээдүй чухал биш бололтой. 17 цагийн байдлаар тэдний ирц 43 хувьтай байсан юм. Сонгуулийн санал хураалт дуусахаас 2 цагийн өмнө олонд сайн муугаараа хэлэгддэг Осоржаамаа үе тэнгийнхэндээ хандаж сонгуулиа өгөхийг уриалан лайв хийхэд түүнийг яриаг шууд 13 мянган хүн үзэж байлаа.

Тэрээр лайв дээрээ "Залууст би хэлье! Дэмий гонзгой залуусаа, дэмийрч халуурч хэвтэлгүй яг одоо босоод даралтны эмээ уудаг нь уугаад, димедролоо уудаг нь уугаад нойрноосоо сэрдэг нь сэрээд хүйтэн усанд толгойгоо шаагаад одоо хурдан гараад сонгуулиа өг!" гэж уриалав. 22 цаг болж санал хураалт дуусахад ирцийн мэдээгээр 18-24 насныхны ирц 50 хувьд хүрсэн байлаа. Өнөөх намууд тал засаж гүйцгээгээд байсан гял цал инфлюсерүүдийн хийж чадаагүйг Minnie mouse, Daisy duck-ын зурагтай шар фудволк өмссөн Осоржаамаа гэртээ сууж байгаад л лайваараа хийчихэв.

Маркетерүүд, пи ар-чид бас улс төрчдөд хандаж хэлье! Аль цаг үед залуу үе байж л байдаг. Залуу үеийнхэн дээд үеийнхнээсээ сэргэг, сэргэлэн байх нь биологи, физиологийн асуудал. Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ. Тэд унаган гадаад хэлтэй, дэлхийн боловсролтой гэдэгт эргэлзэхгүй байна. Харин бусдыгаа хүндэлдэг, ахмадаа асардаг, хүнлэг, ёс суртахуунлаг, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болж төлөвшиж байгаа эсэхэд санаа зовниж байна. Учир нь тэд миний хүүхдүүдийн дээд үе болж явах залуус шүү дээ.

Соёл урлаг залуу үеийнхний хүмүүжилд чухал нөлөөтэй. Гэтэл тэдний сонсож хошуурдаг дуу хуур нь 10 үгний сангаас хэтрэхгүй өгүүлэмжтэй байх юм. Залуу үеийнхнээ шүүмжлэх гэхээс илүү тэднийг зах зээл гэж хардаг маркетерүүд, тэднийг санал гэж хардаг улс төрчидөө! Та нар залуу үеэ хэт хөөсөрсөн зүйлээр битгий угжаач гэж хүсэх байна. Нийгмийн хариуцлагатайгаар тэдний ухаараагүйг ухааруулах, хараагүйг нээж өгөх тал дэар анхаараач. Салхинд хийсэх хамхуул шиг залуу үетэй байхыг хүсэхгүй байгаагаа энэ бичвэрээр хэлэхийг хүслээ.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417