БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

БНХАУ-ын Худалдааны яамнаас өнгөрсөн сард 2017 оны эдийн засгийн тайланг танилцуулсан бөгөөд үзүүлэлтүүд нь их өөдрөг ажээ. 

Тус яамны холбогдох албан тушаалтан Хан Ёнг: “Гадагш урсаж байгаа үндэслэлгүй (энэ нь. үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, спортын баг, казино болон зугаа цэнгэлтэй холбоотой төслүүдийг ойлгож байна) хөрөнгө оруулалтыг зогсоосон. Өнгөрсөн жил “нэг бүс, нэг зам” санаачилгад хамрагдсан орнуудад 14.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж өмнөх жилийнхээс 8.5 хувиар өссөн нь нийт хөрөнгө оруулалтын 12 хувийг эзэлж байна” гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гадагшаа урсаж буй хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, харин гадаадаас ирж буй хөрөнгө оруулалтад тавиад байсан зарим хязгаарлалтыг хөнгөвчилсөн өөрчлөлт ГШХО-ын журамдаа оруулсан юм. Эдгээр алхам үр дүнгээ өгч ГШХО 2019 онд 877.56 тэрбум юань буюу 139.65 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувиар өссөн байна.

БНХАУ бондын зах зээлээ шинэчлэж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2 дугаар сарын 1-нд болсон ХКН-ын XIX Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны III бүгд хуралдаан дээр “1.Улс орны эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх; 2.Эдийн засгийн хөгжлийн орчин үеийн бодлогыг хэрэгжүүлэхийг уриалах; 3.Орон нутгийн эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхийн тулд намын гишүүдийн ажлыг эрчимжүүлэх” тухай онцлон тэмдэглэв.

БНХАУ бондын зах зээлээ шинэчилж байгаатай Ши даргын энэ мэдэгдэл шууд холбоотой. Бээжин 2017 оноос эхлэн Bond Connect хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 11 их наяд ам.доллар эргэлддэг энэ зах зээл дээр ганц жилийн дотор 55 тэрбум ам.доллар татсан байна. Энэ жил 110 тэрбум ам.долларын урсгалыг нэмж татна гэж Дойчэ Банк (Deutsche Bank) хятадын дотоодын бондын зах зээлийг үнэлжээ. Одоогоор энэ зах зээлийн дөнгөж 2 хүрэхгүй хувийг л гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэдгийг Блумбэрг (Bloomberg)-ийн шинжээчид онцолж байна.

БНХАУ орчин үеийн эдийн засгийн хөгжлийг уриалж байгаа нь “нэг бүс, нэг зам” санаачилгадаа хөрөнгө оруулалт татах зорилготой. Дотоодын бондын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагч нарт нээх замаар энэ зорилгодоо хүрэх гэж чармайж байна. Мөн 2009 оны эдийн засгийн хямралаас хойш Ази тив, тэр дундаа БНХАУ-д төвлөрөөд буй мөнгөний массыг хөдөлгөөнд оруулахгүй, гадагшаа урсгачихгүй байх сонирхол Хятадын эрх баригчдад байна.

Европын орнуудын төрийн тэргүүнүүд Хятадын хөрөнгө оруулалтыг хүсч байна.

2018 он гараад удаагүй байхад Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэлээ бэхжүүлэхийг зорьж дэлхийн дулаарал, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх асуудал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа зэрэг сэдвийг голлон хэлэлцэв. Хэдийгээр Франц өнгөрсөн онд Хятадтай хийсэн худалдаанаас 36 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ч алдагдлыг бууруулж, Хятадын үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулалтыг татахад түлхүү анхаарч байна гэж олон улсын мэдээллийн агентлагууд айлчлалыг дүгнэв. Террорист халдлага, дүрвэгсдийн асуудлаас болж Франц руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны эхнээс хойш буурах хандлага руу орж 2019 оны 11 дүгээр сарын байдлаар дунджаар 6.9 гаруй тэрбум евро буюу 8.68 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ байдал нь Францыг Хятадын талаар баримтлах бодлогоо анхаарахад хүрчээ.

ХБНГУ-ын улс төрийн дотоод асуудал, Засгийн газраа бүрдүүлэх хэлэлцээр сунжирч байгаа нь канцлер Ангела Меркелд хүн цохилт болж, гадаад бодлогодоо анхаарал хандуулах сөхөө өгөхгүй байна. Герман руу урсах гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оны 11 дүгээр сарын байдлаар дунджаар 10.2 гаруй тэрбум евро буюу 12.71 тэрбум ам.доллараар буурсан – дотоод улс төрөө эмхэлсний дараа шинэ Засгийн газар нь удахгүй бас л Хятад руу дээд хэмжээний айлчлал хийж, хөрөнгө оруулалт татах гэж оролдох биз.

НҮБ-ийн Худалдаа хөгжлийн талаархи бага хурлаас (UNCTAD) жил болгон гаргадаг 2017 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын судалгааны тайланд: “Хөрөнгө оруулалтын урсгал хөгжиж буй орнууд руу илүү чиглэх боллоо: Европ дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, Хойд Америкт бага зэрэг өсөж, харин хөгжингүй бусад оронд нэлээн өссөн байна” гэж онцлон дурдсан байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Их Британийн алхам

Дэлхийн эдийн засгийн хандлагыг тодорхойлдог Давосын чуулга уулзалтын дараахан, өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3-ны хооронд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Көциантай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг өнөөдөр “Алтан үе”-ийн байна гэж талууд тэмдэглээд цаашид өргөжүүлэхээр тохиролцов.

Энэ үеэр Британийн эдийн засагт гүйцэтгэх Хятадын үүрэг ролийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдэв. “Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог БНХАУ-ын үндэстэн дамнасан компаниудаас их хэмжээний хөрөнгө оруулалт татна гэж найдаж байна” хэмээн Ерөнхий сайд Борис Жонсон онцлон тэмдэглэлээ. Европын холбооноос 2020 онд гарсан Их Британи эдийн засагт нь үүсч болзошгүй бэрхшээлийг даван туулах, санхүүгийн тогтвортой байдлаа авч үлдэхийн тулд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа ийнхүү тов тодорхой зарлалаа.

гөө талаар Британи ч БНХАУ-ын эдийн засагт зохих байр сууриа эзлэх ёстой талаар хөндөж байна. сайд мэдэгдэв. нгө оруулалт тата

Борис Жонсон: “БНХАУ санхүүгийн зах зээлээ илүү нээлттэй болгож, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийж байна. Үүний зэрэгцээ хоёр талын ашиг сонирхлыг ханган тогтвортой, өргөн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж байна. Цаашид хоёр улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа бэхжүүлэх болно” гэж онцолж мэдэгдсэн нь хоёр тал харилцаанд харилцан ашигтай шийдвэр гаргахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн Евро бүсэд БНХАУ-ын ашиг сонирхол нэмэгдэж байгаа онцолсон мэдэгдэл болов.

Нөгөө талаар Британи ч БНХАУ-ын эдийн засагт зохих байр сууриа эзлэх ёстой талаар хөндөж байна. Их Британийн БНХАУ-руу чиглэх экспорт 2010 оноос хойш 60 орчим хувиар өссөн. Блумбэрг (Bloomberg), Телеграф (Telegraph) зэрэг агентлаг энэ айлчлалыг дүгнэж, 2020 он гэхэд БНХАУ-ын хувьд Их Британийн хамгийн нөлөө бүхий гадаад хөрөнгө оруулагч болохыг зорьж байна гэж онцлон мэдээлэв.

Гурав дахь өдрийн айлчлалаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр Борис Жонсон: “Европын холбооноос гарсныхаа дараа Их Британи худалдааны хэлэлцээр байгуулахад нээлттэй байна. Манай улс БНХАУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн боловсрол, соёлын салбарын харилцааг ч анхаарлын гадна орхихгүй” гэдгээ мэдэгдсэн бол Си Зиньпин: “Цаашид Их Британийн бизнес эрхлэгчдэд зах зээлээ илүү нээлттэй болгоно” гэв. Энэ удаагийн Борис Жонсон БНХАУ-д хийж буй анхны айлчлалынхаа үеэр 13 тэрбум ам.долларын бизнесийн гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд хоёр улс худалдааны онцгой харилцаа тогтоохыг зорьсон томоохон айлчлал боллоо. Түүний айлчлалын багт тус улсын үндэсний 50 гаруй томоохон бизнесийн байгууллагын төлөөлөл багтсан юм.

Цаашид яах вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эдийн засгийн хувьд үндсэрхэх (economic nationalism) бодлого баримталж эхэлсэн тул Америкийн эдийн засгаас Европын холбоо руу чиглэх хөрөнгө оруулалтын урсгал огцом буурах шууд эрсдэлтэй болж байна. Үүнтэй холбоотой “Нэг бүс, нэг зам” санаачилга амжилттай хэрэгжвэл олж болзошгүй эдийн засгийн өгөөжөөс хүртэх зорилгоор Европын орны төрийн тэргүүнүүд Бээжин рүү цуврах болов. Ингэснээр дэлхийн эдийн засгийн шинэ дэг журмын суурийг тавьж болзошгүй байгаа “Нэг бүс, нэг зам” хэмээх Хятадын стратегийн санаачилга амжилтад хүрч магадгүй байна. Нөгөө талаас ийнхүү цуврах болсон нь Азид төвлөрөөд буй мөнгөний массыг хөрөнгө оруулалт нэрийдлээр хөдөлгөөнд оруулах стратегийн нэгээхэн хэсэг байх магадлалтай. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс хөрөнгө оруулалтын бодлогодоо өөрчлөлт оруулах замаар гадаад руу чиглэж байгаа үндэслэлгүй хөрөнгө оруулалтыг бууруулах стратеги баримталж байна. Европын аж ахуй нэгжүүд “Нэг бүс, нэг зам” санаачилгаар дамжуулан хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байгаа нь Евро бүсийн орнуудын дунд хөрөнгө оруулалт татах гэсэн өрсөлдөөн үүсэх магадлалтай болов. БНХАУ-д айлчилж байгаа Евро бүсийн орнуудын төлөөлөгчид Умард Солонгосын асуудалд хамтран харилцан ашигтай шийдвэр гаргахад оролцох сонирхолтой байна. Энэ нь Солонгосын хойгийн асуудалд өөрсдийн нөлөөллөө нэмэгдүүлэх гэсэн геополитикийн өрсөлдөөн юм. Их Британи Европын холбооноос гарахаар болсон нь Европын холбоог эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй байдалд оруулж байна. Лондон гадаад бодлогоо БНХАУ болон АСЕАН-ний орнууд руу чиглүүлж гадаад худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Европын холбооноос хамааралтай байгаа эдийн засгийн эрсдэлийг бууруулж, богино хугацаанд эдийн засгийн хямралаас гарах боломжийг тооцоолж байх магадлалтай байна.

Европын орнууд гадаадын хөрөнгө оруулалт багасч байна, эдийн засагт нь эзлэх Хятадын байр суурийг нэмэгдүүлэх замаар үүнийгээ нөхөх бодлого барьж, төрийнх нь тэргүүнүүд Бээжин рүү байн байн айлчилж, БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хүсэмжлэх боллоо.

Дэлхийн эдийн засгийн байдал ийнхүү эргэж байгаа үед манай улс ч Хятадаас хөрөнгө оруулалт татах, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдээ урагшлуулах талаар арга хэмжээ авах зорилгоор ойрын үед дээд хэмжээний айлчлал хийх нь зүйтэй юм.

Эх сурвалж: Geopolitic news

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417