Ло. Нямаа: "Би амьдарч байна гэж бодвол амьдралын мөч бүхэн амттай..."

Ло. Нямаа: "Би амьдарч байна гэж бодвол амьдралын мөч бүхэн амттай..."

"НОМЫН ЖОР"-2 номонд багтсан СГЗ Ло.Нямаа багштай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Та нэг зохиол судлалаа үргэлжлүүлж байна уу? Энэ тухай хоёулаа нэлээд гүнзгий ярья! Яагаад нэг зохиол судлалыг хийж эхлэв? Одоогоор хэчнээн бүтээлийн судалгаа хийв? Таван жилийн өмнө хоёулаа уулзахад Бэгзийн Явуухулан гуайн "Тэхийн зогсоол" найраглалын амин сүнсийн тухай ярьсан байна.

-Нэг зохиолын судалгаагаа хийж байгаа. Яаж, ямар замаар бий болов гэдгийг цаашлаад зохиолын гүнд нуугдаж буй нууцыг үг, өгүүлбэр бүрээс нь эрэхийг хичээдэг. Манайхан судлах зохиолоо сонгож чадахгүй байна. Би нэг ийм шугам барьдаг юм. Монголд тухайн цагтаа үнэлэгдээгүй, хэлмэгдсэн зохиол. Нэг бол ойлгогдоогүй зохиолуудыг барьж авдаг. Одоогоор арав гаруй зохиолоор хийгээд байна уу даа? Хамгийн чухал нь судлаач хүн уран бүтээлчийн хэлсэн мөртлөө мэдээгүй цаад гүн ухааныг олж нээх учиртай юм.

Зохиолын судалгаа хийж буй шалтгаан нь зохиолын далд санааг товойлгон гаргаж ирэх, зохиолчийн сэтгэлгээг нээхэд оршиж байгаа юм. Ч.Лодойдамба гуай ганцхан өгүүллэгээр дэлхийн энтэй зохиолч гэдгээ батлан харуулж, Явуухулан дорнын биш дэлхийн яруу найрагч шүү гэдгээ ганцхан шүлгээрээ нотолж байна.

Жишээлбэл:

1.      Га багшийн (Ш.Гаадамба) “Чөдөр өвс” өгүүллэг

 Энэ бүтээл зохиолчоо хэлмэгдүүлсэн. Сэхээтний амьдралыг доромжилсон гэж хэлмэгдүүлсэн. Чөдөр өвс гэдэг нь ороонго өвс. Яадаг вэ гэхээр ургамал ороож ургаад, өөрөө цэцэглэн манддаг, ороосон өвсөө мөхөөдөг өвс. Га багш энэ өгүүллэгтээ аймшигтай том санаа гаргасан. Юу вэ гэхээр, одоогийн бидний амьдрал. Ороонго өвс гэж юу вэ? Аав, ээжээрээ тэжээлгэж, ороож амьдардаг залуу үеийн тухай. Тэжээлгэж, халамжаар амьдарч буй монголын нийгмийн тухай. Үүнийг 50 жилийн өмнө олж харсан байгаа биз? Энэ бол уран бүтээлчийн цараа, ирээдүйг харах том ухаан.

2.      Дэндэвийн Пүрэвдорж гуайн Чингис шүлэг

 Энэ шүлэг монголын ард түмний үндэсний ухамсарт гал асааж өгсөн. Тийм хүнд хэцүү цагт ийм шүлэг гарч байгаагүй. Энэ бол тэнгэрийн өгөгдлөөр бичигдсэн бүтээл. Пүрэвдорж гуай ганцхан шөнө бичсэн түүхтэй. Тэр бол тэнгэрийн харьяат яруу найрагч. Чингис хааны тухай бичих нь битгий хэл шивнэж ярихаас айдаг байсан цаг шүү дээ. Монголын ард түмний, тэнгэрийн захиалгаар бичигдсэн шүлэг.

3.      Дарма Батбаярын Цахилж яваа гөрөөс тууж, Мементог бүтээхүй роман

“Мементог бүтээхүй” бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурвын огтлолцол дээр бичигдсэн, энэ ертөнцийг зөв харсан зохиол. Сүнс нь өөр хүнд шилжиж байгаа тухай. Сүнс байдаг гэдэг нь батлагдсан. Байгаад яаж төгсөх, ямар нөлөөтэй вэ гэдэг судалгааг саяхан Г.Лхагваа гуай хийчихлээ шүү дээ. Сэтгэлгээний хувьд том зохиол. Нэг ч хүн Мементог бүтээхүйн тухай дуугарахгүй юм.

“Цахилж яваа гөрөөс” туужид гардаг гөрөөс байгалийн төлөөлөл, Дэжид хүүхэн бол хүний нийгмийн төлөөлөл. Хүн төрөлхтөн хүнээсээ хөндийрч, байгалиасаа дайжиж мөхлийн зам руугаа явж байгааг энэ зохиолоос харж болно. Зохиолчийн далд санааг тод гаргахын тулд 20 гаруй удаа уншиж байж өгүүлэл бичсэн. Жинхэнэ зохиолч хамгийн үнэ цэнтэй хэсгээ нуудаг. Хайр сэтгэлд үндэстний өвөрмөц онцлог нуугдаж байдаг. Өнөөгийн соёл иргэншил хүнийг ганцаардлын хар ангал руу унагаж байна. Энэ зохиол хүний нөхрийг булаасан эмэгтэй юм уу, эхнэрээ хаясан эр нөхрийн тухай аль эсвэл нөхөртөө хаягдсан эмэгтэй, аавдаа хаягдсан хүүгийн тухай зохиол огтхон ч биш. Монгол хүний дотоод хямралыг гүнзгий түвшинд судалж, мэдэрч бичсэн далайцаараа монголын төдийгүй дэлхийн шилдэг зохиол.

4.      До. Цэнджавын “Хөх жавар” тууж

 Том тууж. Юугаараа том бэ гэвэл хүнийг харааж алдаг. Сэтгэлээр алдаг зэвсэг бий болчихлоо. Хүний сэтгэцэд нөлөөлдөг. Хараал бол яг ийм зэвсэг юм. 1000 жилийн түүхтэй. Анх Индианаас эхтэй. Америкчууд Индиан руу дайрч хамаг юмыг нь устгасан. Америкийн ерөнхийлөгчийг дандаа буудуулж үхэхээр хараачихсан. Олон ерөнхийлөгч буудуулсан. Одоо монголд түймэр мэт дэлгэрч байна. Ямар ч хууль байхгүй. Мөнгө олох хэрэглүүр болчихсон. Их засаг хуулинд бий шүү дээ. “Хараал хийвэл шийтгэнэ” гэж. Аль XIII зууны үед Чингис хаан, монголын их төр үүнийг мэдэж байжээ дээ. Их том асуудал дэвшүүлсэн зохиол.

5.      Их зохиолч Чадраабалын Лодойдамбын "Шаргачин" өгүүллэг

Хорин жил хоригдсон энэ бүтээл үнэхээр сонгодог өгүүллэг юм билээ. Лодойдамба гуай маш их ухаантай хүн. Нэг талаараа тэр үед гарахгүй байх гэж бодоод зохиолын баатрууддаа нэр өгөөгүй. Нөгөө талаараа зохиолынхоо баатруудад мань эр хүйтэн сэтгэлээр хандсан. Зохиолын баатруудаа үзэн яддаг болохоор нэр өгөөгүй хэрэг шүү дээ. Зохиолд жолооч, жолоочийн хажууд суугаа хүн, жолоочийн ард суугаа хүн гэж бичсэн. Аюултай юм хэлж байгаагаа мэдэж байсан. Шаргачин шархдаж байна. Хэрвээ үрээ боддоггүй байсан бол хадны араар гүйгээд орчихно шүү дээ. Хөөрхий, үрийнхээ нуугдсан газрыг тойрч байгаад алуулж байна. Хүмүүс буудсаар байгаад сум нь дуусчихдаг. Тэгээд ам нь ангалзаад үхэж ядаж байхад нь машины маниулаар цохиж алдаг. Тэгээд зогсохгүй дээр нь гишгэдэг. Тэгээд галабсай гаргаж иддэг. Энэ юу илэрхийлж байна вэ гэхээр хүн хамгийн зэрлэг этгээд, байгаль эхдээ ийм хүйтэн сэтгэлээр хандаж байна гэдгийг илэрхийлсэн том бүтээл. Байгальд тэрслэхээс илүү тэрслэл гэж байхгүй. Бид ингэж хүйтэн сэтгэлээр хандсаар байвал мөхнө шүү! Хүмүүс ээ! Үрээ яаж хайрладгийг шаргачингаас асуу! Сүхбаатарынхаа талбайд бүх шаргачинг цуглуулаад үрсээ яаж хайрлах вэ гэж асуу!

6.      Сэнгийн Эрдэнэ гуайн “Өвгөн шувуу” өгүүллэг

Өвгөн шувуу гэж хэн бэ? Тэр өвгөн чинь Төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай. Ванган гуайг уулын аманд, өвчтэй байхад нь С.Эрдэнэ, Ч.Чимэд, Зундуй гуай гурав очиж эргэсэн байгаа юм. Гэрт нь очихынхоо өмнө Ч.Чимэд гуай нэг шил коняк авъя гэж хэлэхэд Эрдэнэ гуай өвчтэй хүн эргэж гэж байж яах гэж байгаа юм гээд уурлаж л даа. Чимэд гуай зөрүүдэлж байгаад аваад очиж. 

Яваад ороход нь Ванган гуай босож ирснээ “Та нар чинь надад юм авчраагүй юм уу” гэж асуусан гэдэг. Чимэд гуай Эрдэнэ гуай руу дохиж машинаасаа авчруулаад гурав хоног уугаад явцгаасан гэдэг. Би Эрдэнэ гуайтай Хэнтийд уулзахдаа асууж байсан юм. Өвгөн шувуу хэн бэ гэхэд Ванган гуай гэж хариулж байсан. Ванган гуайг алчихсан юм билээ л дээ. Ком болчихоод байхад Халх гол руу ачааны машинд суулгаад явуулчихсан. Өвгөн шувуугаар юуг илэрхийлсэн бэ? Монгол үхлийг, монгол гүн ухааныг. Монгол үхэл, монгол гүн ухаан гэж тийм байдаг юм. Ямар ч хоргодох юм байхгүй. Хамаг юмаа хүнд өгнө. Чи ав, чи ав. Өгөөмөр үхэл. Санаа зовох юм байхгүй. Энэ бол жинхэнэ нүүдэлчин хүний үхэл. Хятадууд яадаг вэ? Хамаг юмаа газар доор нууж байгаад үхдэг. Сүүлчийн замдаа явахдаа өмссөн хувцас нь халаасгүй байдаг гэж Герман үг бий шүү дээ. Айхтар үг байгаа биз?

-“Дундуур, дүүрэн” байгалийнхаа жам ёсоор аж төрөх нь монгол хүний ухаан байна аа даа? Дарма Батбаяр гуайн “Дундуур дүүрэн” гэж өгүүллэг байдаг. Дундуур учраас асгахгүй, дүүрэн учраас нэмэх шаардлагагүй?

-Үнэн, үнэн. Байгалийн жам ёсны дагуу л аж төрж байгаа юм. Байгалийнхаа эрхшээлээр амьдардаг. Байгаль чинь хүнийг юу ч үгүй хоосруулдаггүй юм. Энэ жил мал нь маш олноороо үхэхэд ирэх жил нь үржиж л байна. Яаж байна? Мал нь улам чанаржаад, улам олон болж байгаа биз? Монголчууд зудаас айдаггүй. Бэлчээрээ хамгаална гэдэг том ухаан юм шүү дээ. Сүргийн харьцаа нь хонь далан хувь, ямаа гучин хувь. Одоо эсрэгээрээ явж байна. Энэ бол Хятадын бодлого. Яаж байна? Ямааны ноолуурыг үнэтэй авч байна шүү дээ. Танай аав чинь аймгийн сайн малчин болсон гэв үү?

-Тийм ээ ах, Торгуудын ууцан сүүлтэй илүү нугаламтай хонины чанарыг өсгөсөн гэж өгсөн. Хамгийн том хонь гулуузаараа 58кг хүрдэг.

-Хөөх, чи торгууд юмуу? Монголын ард түмний дотор хамгийн их урт замыг туулсан, хамгийн их зовлон үзсэн ястан Торгууд, Буриад хоёр. Буриадууд Иранаас нүүгээд маш урт замыг туулж ирсэн. Торгуудын их нүүдлийн тухай чи сайн мэдэх байлгүй. Торгуудууд ухаантай хүмүүс. Ер нь зовсон ард түмэн ухаантай. Зовлон бол цэцэн хүний багш гэж үг бий дээ. Жаргал хүнийг улам тэнэг болгодог. Зовж үзээгүй ард түмэн жаргалыг мэдэхгүй. Чи Торгуудынхаа тухай сайн зохиол бичээрэй. Язгуур амьдралаа ухаж гаргаж ирэх хэрэгтэй. Сайн судалж байгаад сайн бичээрэй. Гэрийн даалгавар шүү. Цаашлаад Шинжааны торгуудуудтайгаа уулзаж, тэдний тухай бичих хэрэгтэй. Маш хүнд амьдрал туулж яваа ард түмэн. Нутагтаа очиж амьдарч байгаад бичих хэрэгтэй. “Уран зохиолын төлөө амьдралаа зориулна гэдэг хатуу ч, чи энэ ачааг үүрэлцэж чадна”. Нутгийнхаа ухаантнуудаас ухаан цуглуул гэж манай нутгийхан ярьдаг юм. Цаашлаад авьяастай хүүхдүүдийг олж нээ. Торгуудууд дундаас нэг гайхамшигтай роман бичих хүүхэд төрж таараа. Авьяастай хүүхдүүд байгаа даа. Одоогийн манай дунд сургууль хүнийг төрүүлдэг биш мөхөөдөг газар болж хувирчхаад байна.

-Мэдлээ ах аа, баярлалаа. Дүү нь хичээнэ ээ. Урьдаар “Номын жор”-оо үргэлжлүүлэхээр танайд ирчхээд байгаа нь энэ шүү дээ.

-“Номын жор” сайн ном, сайхан ном. Яагаад гэвэл уран бүтээлчдийн бүтээлээ туурвидаг нууцад нэвтэрч чадсанаараа сайн ном. Олон сайхан хүмүүсийн амьдралаас суралцсанаараа сайхан ном. Манайхан уран бүтээлчийн нууцад нь нэвтэрч байгаа юм алга. Бүх хүнд сайхан юм бий. Түүнийг нь олж нээх чухал. Ахынх нь “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” чиний “Номын жор”-ын өмнөх үе нь. Б.Ринчен гуайгаас эхлээд аваргуудтай амьд ахуйд уулзах боломж гарч тэмдэглэж үлдээгээд ном болгосон. Аль аль нь судлаачдад маш хэрэгтэй ном.

-Танд амьдрал, амьдрал биш санагдах үе байсан уу?

-За байгаагүй дээ. Би амьдарч байна гэж бодвол амьдралын мөч бүхэн амттай. Амталж чадахгүй байгаа бол нийгмээс илүүдэж байгаа хүн гэсэн үг. Хэн ч байсан, юу ч хийдэг байсан амьд явж байгаа нь аугаа юм байхгүй юу! Хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхийд монгол хүн болоод гишгэж явна гэдэг бол тэнгэрийн доорх аз завшаан.

-Та нэгэн ярилцлагадаа, “Гүн ухаан, яруу найраг, миний хань М.Бүдханд гурав байгаагүй сэн бол би аль эрт үхэх байсан. Яруу найргийн хүч, гүн ухаан хүч, миний ханийн хайрын хүч гурав намайг шинэ өндөрлөг өөд хөтөлж явдаг” гэж ярьсан байна.

-Үнэн, үнэн. Гүн ухааны хүч, яруу найргийн хүч, миний хань Бүдхандын хайрын хүч гурав намайг шинэ өндөрлөг өөд хөтөлсөөр яваа.  Энэ гурав байгаагүй байсан бол би аль эрт үхэх байсан. Мөн л үнэн. Зовж, жаргаж, уйтгарлаж, гуниж, баярлаж хөөрч явсан ямар ч цагт гурвуулаа хамт байсан. Замаа ололгүй төөрч явахад надад зам заасан. Хань минь ямар ч үед надтай хамт байсан. Одоо ч байна. Үүгээрээ гайхамшигтай юм. Энэ гурав байхгүй бол амьд явах хэцүү. Би чинь гэр орны ажил гэж огт мэдэхгүй хүн шүү дээ. Цай яаж чанахаа ч мэдэхгүй.

-Та хоёр маань юун тухай ярьж байна?

-Жаргаж байгаагаа л ярина шүү дээ.

-Анх яаж танилцаж байв?

-Бүдханд ганцаараа, би ганцаараа байхад би Бүдхандынд очиж суусан юм.

-Яагаад ганцаараа гэж?

-Намайг хүлээгээд л 30 гаран жил ганцаараа явсан хүн. Би бас л ханийгаа хүлээгээд л 35 хүртлээ ганцаараа явсан.

-Би гучин гуравтай гайгүй л юм байна, тийм ээ?

-Аа бас тэгж болохгүй шүү.

-Ганцаараа байгаа шалтгаан нь хүнийг хайрлаж мэдэхгүй байна л даа. Тийм болохоороо л ганцаараа яваад байх шиг ээ? (Инээв) Тийм болохоор таныг шалгаагаад байгаа хэрэг шүү дээ.

-Хайрыг өнгөц харвал хоёр хүн хоорондоо суугаад байгаа боловч тэнгэр цаанаас нь зохиодог юм. Цаанаас зурсан зураг. Төөрнө гэж бараг байхгүй дээ.

-Минийхийг тэгвэл жаахан орой зуржээ дээ?

-Байж болно. Минийхийг гучин тав хүртэл ганцаараа явахыг зурчихсан. Тэнгэрийн хууль хатуу. Насан туршдаа ганцаараа явахыг нь зурсан хүн олон байна. Тэнгэр хатуурхах хүндээ хатуурхана. Зөөлөн хүндээ зөөлөн. Чи удахгүй учрах байх аа. (Инээв). Нас өндөр гараад ч сайхан ханьтай учирч болно.

-Хүнийг хайрлахад ухаан хэрэгтэй юу?

-Хэрэгтэй. Тархи, зүрх хоёр хоёулаа огтлолцож байж хүнийг хайрлана. Тархи бүтнээрээ юм уу, зүрх ганцаараа хайрлана гэж байхгүй.

-Хайрлаж чадахгүй хэсэг хугацаанд архи уулаа. Дэмий эд байна.

-Өө чи архи ууж ёстой болохгүй. Олон сайхан хүн архинаас болж амиа өгсөн. Ч.Чимэд гуайд Бямбын Ринчен гуай “Архи амаар ороод амиар гардаг шингэн” юм шүү, хүү минь гэж хэлсэн гэдэг... Архи шиг дэмий юм байхгүй. Би ч гэсэн уудаг байсан. Архи ууснаас болж элэгний хорт хавдартай болсон, элгээ тайруулсан хүн.

-Огт уухгүй байгаа юу? Одоо гайгүй юу?

-Огт уухгүй байгаа. Уух л юм бол үхнэ. Аюултай. Чи архи ууж, биеэ золиосолж ерөөсөө болохгүй шүү.  

-Хүн сэтгэл зүйн хувьд нэг том ангал руу унадаг юм байна. Тэр ангалаасаа гарч ирж чадвал амьдарч чаддаг юм шиг ээ?

-Унаад боссон хүн өөрөөрөө бахархдаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр ухаарсан амьдрал нь өөрт нь хүч өгдөг юм. Ямар ч тохиолдолд энэ ертөнцөд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Би чамд өөрийн амьдралын үнэн түүхээ ярьж өгье. Ах нь 13 насандаа ааваасаа өнчирч, ээж, эгч, дүү гуравтайгаа үлдсэн хүн. Ахынх нь амьдралд хүнд хэцүү үе байсан. Арван дөрөвхөн насандаа мөрийтэй тоглоомд донтож морио алдаж байсан. Хадлан эхлэх гэж байхад морьгүй. Морьгүй хүн морин машинаа хөдөлгөж хадлангаа авч чадахгүйд хүрсэн  хэрэг. Гурав хоногийн дараа нутгийн нэгэн хүн морийг минь авчирч өгөөд “Үүнээс хойш мөрийтэй тоглоом бүү тоглоорой, энэ чиний амьдрал биш шүү” гэж хэлж байсан. Үүнээс ах нь их юм ухаарсан даа. Монголчууд бидний нэг сайхан чанар бий. Тэр нь нутгийн хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх ухаан. Харин одоо энэ ухаан жаахан гээгдээд байх шиг санагдах юм. Гэхдээ эргээд ирнэ ээ, ирнэ.

-Таны сэтгэлийг юу хамгийн ихээр зовоож байна?

-Монголын тэнэглэл. Дэлхийн тэргүүнд явах учиртай орон. Ийм сайхан эх оронд төрчхөөд тэнэглэлд автаж дууслаа. Хөөрхий, хар тангадын хараал нөлөөлсөн л дөө. “Мэдэхийг бүү хүс, мэддэгийг бүү дага” гэж хараасан. Аймшигтай. Бүгдээрээ мэддэг болчихвол энэ хараал устана. Гурван чулуугаар дамжуулсан гэж ярьдаг. Өвөрт нь хөөрөг, толгойд нь жинс, аманд нь гаанс. Эрх ямбаар уралдаад эхэлсэн дээ. Одоо ч уралдсаар байна. Гаднах хэлбэрээр биш доторх мөн чанараараа, эрдэм мэдлэгээрээ уралдах хэрэгтэй.

-Хойч үедээ юу захих уу?

-Хөх тэнгэрийн оронд төрснөө бүү март! Эрэлд гарч эрснээ олж амьдар. Монголын их уураг тархинд ах нь итгэдэг шүү!

Ярилцсан: Б.Базарсүрэн

Tagtaa Publishing

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417