Т.Аззаяа: Монгол эрдэмтэд газрын ховор элементийн нийлбэр оксидыг гарган авах технологийг боловсруулсан

Т.Аззаяа: Монгол эрдэмтэд газрын ховор элементийн нийлбэр оксидыг гарган авах технологийг боловсруулсан

Технологийн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор дэлхий дахинд газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар дэлхийн газрын ховор элементийн хэрэгцээг АНУ болон БНХАУ-ын цөөн үйлдвэр хангаж ирсэн. Иймд манай улсад уг салбарт томоохон орон зай байгаа талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Гэхдээ газрын ховор элемент байгаль дээр дангаараа оршдоггүй тул түүнийг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр ялган авах үйл явц технологийн нарийн ур ухааныг шаарддаг байна. Цаашлаад ордын онцлогоос шалтгаалж түүнд тохирсон харилцан адилгүй технологиуд ашиглах хэрэгтэй болдог аж. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа.

"Өдрийн сонин"

 

- Манай улсад газрын ховор элементийн нөөц тогтоогдсон дөрвөн том орд бий. Эдгээр ордын онцлогийн талаар тодруулахгүй юу?

-Нөөц нь тогтоогдсон дөрвөн орд, 280 гаруй илэрц бий. Халзан бүргэдэй орд Ховд аймагт байгаа. Нөгөө гурав нь Өмнөговь аймгийн нутагт байна. Газрын ховор элемент хүнд болон хөнгөн гэсэн хоёр ангилалд хамаардаг. АНУ-ын Геологийн судалгааны албанаас хийсэн статистик тоо баримтаар Монголд 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөц байна гэж үздэг. Өмнөговьд оршиж байгаа гурван ордод хөнгөн газрын ховор элемент давамгайлдаг. Халзан бүргэдэйг хүнд гэж үздэг. Манай судлаач нар одоогоор Лүгийн гол, Хотгорын ордыг судлаад байна. Мушугай худагийн судалгааг гадаадын судлаачид хийсэн байдаг.

Газрын ховор элементүүд байгальд цэвэр металл хэлбэрээр оршдоггүй. Ерөнхийдөө гурван том эрдэс дотор газрын ховор элемент их хэмжээгээр агуулагдаж байдаг. Харин бусад дагалдах эрдсүүдэд бага хэмжээгээр агуулагддаг. Монгол Улсын хувьд Хотгорын орд дагалдах эрдэст агуулагдсан байдаг. Лугийн гол мөн адил. Ер нь манай хүдэрт агуулагдаж байгаа газрын ховор элементийн хэмжээ Хятадын Баян-Овоо, Америкийн Маунтин Пасс зэрэг ордуутай харьцуулахад бага байдаг. Дээрээс нь манай хүдрийн шинж чанараас харахад маш хүнд баяжигддаг.

- Хүнд баяжигддаг гэхээр технологийн нарийн үйл явц шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Технологийн хувьд илүү нарийн ажиллагаатай гэсэн үг. Хүдэр дэх газрын ховор элементийн агуулга нь бага учир баяжуулах үйл явцын үед багахан агуулгаа алдахгүйн тулд илүү нарийн технологи шаардана.

- Манайд газрын ховор элементийн судалгаа хэр эрчимжиж байна вэ. Ямар ч байсан манай эрдэмтэд нийтлэг оксидоо гаргаж авах технологийг боловсруулж чадсан гэж сонссон?

-Ахмад эрдэмтдийн хийж байсан судалгааны ажлын түүхээс харахад 1980-2000 оны хооронд Лугийн гол дээр нэлээн ажилласан. Энэ орд нь Хотгорын ордоос агуулга арай өндөр байдаг. Лугийн голын ордоос 30 гаруй хувьтай баяжмал гаргаж авч байсан. Ингээд уг баяжмалаас цаашлаад 17 төрлийн элементийн нэг болох цери оксидыг ялгаж байсан түүх, туршлага бий. Судалгааны баг 2000 он хүртэл ажиллаж байгаад, нийгмийн шаардлагаас болоод зарим судлаач хувьд гарах зэргээр энэ ажлын эрч буурсан. Харин 2015 оноос манайх Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа байгуулсан. Энэ хүрээнд 2017 оноос Хотгорын хүнд баяжигдах газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, боловсруулах технологийн судалгаа гэсэн хамтарсан захиалгат төсөл хэрэгжүүлсэн юм. Монголын талаас тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нөгөө талаас Хятадын Шинжлэх ухаан технологийн яам хамтран захиалж, гүйцэтгэгч нь манай ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, Хятадын талаас Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэн хамтарсан. Хотгорын ордын хувьд шинж чанар нь 2.1 хувийн газрын ховор элемент агуулсан хүдэр байдаг. Бид яаж хамтарсан бэ гэхээр, Хотгорын бага агуулгатай хүдрийг Хятадын тал баяжуулаад бидэнд 10 хувьтай болгоод баяжмал ирүүлсэн. Бид энэ баяжмалыг хүлээж аваад гурван хүчлээр боловсруулж 90 гаруй хувьтай газрын ховрын нийлбэр оксид гаргаж авсан байгаа. Үүний дараа нь манай хүрээлэнгээс 2019 онд миний бие болон манай эрдсийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан бид хоёр очиж Хотгорынхоо хүдрийг гардаж баяжуулаад 12 хувьтай баяжмал гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, хятадуудаас хоёр хувиар илүү баяжмал гаргаж авсан юм. Энэ баяжмалаа Монголд шүлтээр боловсуулах арга технологийг сонгож боловсруулсан. Яагаад бид энэ аргыг сонгосон гэвэл Хотгорын хүдэрт агуулагдаж байгаа газрын ховор элементийн шинж чанар нь маш их хэмжээний фосфор агуулж байдаг. Фосфор маань нэг талаасаа газрын ховор элементийг гаргаж авахад саад болно. Нөгөө талаас фосфорыг ялгаад авчихвал фосфорын бордоо, хүчил гаргаж авах бүрэн боломжтой түүхий эдтэй болно. Тэгэхээр фосфор, газрын ховрыг нь ч хаяхгүйгээр авах технологи боловсруулах шаардлагатай тулгарсан. Ингээд аль алиныг нь ялгаж авах технологи боловсруулаад, 92 хувьтай газрын ховор элементийн нийлбэр оксид ялгаж авсан байгаа. Нөгөө талд фосфорыг 90-ээс дээш хувийн агуулгатай ялгаж авах технологийг зэрэг боловсруулсан.

- Нийлбэр оксид гэхээр 17 төрлийн газрын ховор элементийг хамтад нь ялгаж авсан гэсэн үг. Одоо үүнийг нэг бүрчлэн ялган авах шаардлагатай. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийлбэр оксид маань баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүн, нөгөө талаас өндөр технологийн түүхий эд болж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд үйлдвэрлэлд ашиглана. Гэхдээ нийлбэр ислээр нь ашиглаж болохгүй. Тэгэхээр нийлбэр ислээсээ Латан, Терби, Празеодим оксид гэх зэргээр ялгаж авах хэрэгтэй. Нэг бүрчлэн нэг нэгээр нь ялгаж авна. Дээр хэлсэн, 1980-2000 онд ажиллаж байсан манай ахмадуудын судалгааны баг цери оксид ялгах судалгааны ажил хийж, 95-аас дээш хувьтай ялгаж авсан туршлагатай. Манай 2017 оноос хэрэгжүүлсэн төслийн тухайд нийлбэр оксидоо ялгаж авсан. Цаашид санхүүжилтийн асуудал чухал байна. Энэ асуудал шийдэгдвэл дараагийн шатлалын ажлыг гүйцэтгэх боломжтой.

- 17 элементийг тус тусад нь салгаж авах технологийн процесс хэр хүнд вэ. Манай эрдэмтдэд хэр нөөц боломж байгаа вэ?

-Энэ 17 элементийг шууд нэг нэгээр нь салгаж авдаггүй. Эхлээд гурав, дөрвөөр нь ч юм уу, бүлэг бүлгээр нь салгана. Дахиад цаашаа тухайн бүлгээсээ нэг бүрчлэн салгаж авна. Энэ арга технологи нь маш нарийн, цаг, мэдлэг шаардсан ажил байдаг. Энэ чиглэлээр бид судалгаа хийж, Хотгорын ордоос гаргаж авсан шинж чанарт аль технологи нь таарах вэ гэдгийг нарийн судална. Манай эрдэмтдэд мэдлэг, чадвар бий. Үр дүнгээ ч харуулаад явж байгаа.

- Гаднаас бэлэн технологи оруулж ирэх боломжтой юу. Ер нь өөрсдийн эрдэмтдийн мэдлэг, чадварт үндэслэж технологи гаргаж ирэхийн давуу тал юу вэ?

-Дэлхий дахинд хүдрээ баяжуулахгүйгээр шууд хүчлийн боловсруулалт хийгээд явуулчихдаг технологи байна. Мөн баяжмал гаргаж аваад хүхрийн хүчлээр боловсруулдаг технологи бий. Хамгийн их үйлдвэрлэлд нэвтэрсэн нь хүхрийн хүчлийн технологи юм. Давсны хүчил, азотын хүчлийн технологи хоёр нь судалгааны түвшинд явагдаж байна. Хүхрийн хүчлийн боловсруулалт маань үйлдвэрлэлд орсон ч дутагдалтай тал байгаа.

Ер нь гадны технологийг шууд хуулж авчираад нэвтрүүлнэ гэдэг тун хүнд. Тухайн ордын онцлогоос хамаарна. Түүний оронд боловсон хүчин, материаллаг бааз дээрээ тулгуурлаж монгол эрдэмтдийн хийсэн ажлыг цааш нь илүү дэмжээд явбал өндөр үр ашигтай байна. Яагаад гэвэл бид өөрсдөө хүдрийнхээ шинж чанарыг мэдэж байна. Хүдрийнхээ онцлогт тааруулаад технологио сонгоод явна. Нөгөөтэйгүүр, монгол эрдэмтэд чадавхжихын хэрээр мэдлэгийн нөөц баялаг улс орондоо үлдэнэ. Дараа дараагийнхаа хөгжлийн суурь болно.

- Газрын ховор элементийг боловсруулахад технологийн нарийн төвөгтэй үйл явцаас гадна байгаль орчинтой холбоотой болгоомжлол хөндөгддөг. Энэ тухайд хэр эрсдэлтэй вэ?

-Хотгор гэлтгүй, говийн бүсийн ордуудын хувьд цацраг идэвхит нэгдлүүд агуулагдана. Гэхдээ энэ маань байгалийн түвшинд байна. Ер нь уран, тори гэж ярихаар цацраг идэвхитэй юм байна, хүний биед хортой гээд нарийн учрыг нь тунгаалгүй хүлээж авдаг. Гэтэл уран, тори хэр хугацааны турш, хэдий хэмжээгээр нөлөөлбөл хүний биед болон байгаль орчинд хортой юм бэ гэсэн шалгуураар харах ёстой. Түүнээс биш байгалийн түвшинд байвал аюулгүй. Угаасаа байгалийн чулуу хүдэрт уран, тори байгалийн өгөгдлөөрөө байж байдаг. Энэ нь хүдэр боловсруулах үед ялгарна. Гэхдээ үүнийг хянаад явахад асуудалгүй. Мэдээж буруу технологи хэрэглэж, хариуцлагагүй хандвал байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Гэхдээ нарийн хяналт дор, дүрмээ ягштал мөрдөж ажиллахад аюул дагуулаад байхаар зүйл биш.

Яахав, одоогийн нөхцөлд Монгол Улсад боловсон хүчний чадавх муу байгаа нь үнэн. Судлаачийн түвшинд бид хангалттай байна. Гэтэл судлаач, эрдэмтдийн боловсруулсан технологийг үйлдвэрлэлд аваачаад алдаа мадаггүй хэрэгжүүлэхэд боловсон хүчин чухал. Энэ чиглэлд анхаарах шаардлагатай.

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж байгуулагдсан. Цаашид манай улс эрдэс баялгийн олборлолт, баяжуулалтын нэр төрлөө нэмэгдүүлж, орлогоо өсгөхөд уг алба чухал үүрэг гүйцэтгэж ажиллах нь ээ. Та бүхэн уг албатай хамтын ажиллагаатай байх?

-Харамсалтай нь хамтын ажиллагаа байхгүй. Тус нэгжийн талаар сонссон. Манайд нэг дутагдалтай тал байна. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, төр гэсэн гурвалсан холбоо байхгүй. Уг нь улсын хөгжил энэ гурвалсан холбоон дээр үндэслэж явдаг. Тус нэгж төрийн байгууллага юм. Гэтэл шинжлэх ухааны судлаачидтайгаа харилцан хамаарал байхгүй.

- Уг нь нэгдсэн хүчээр явах хэрэгтэй байх. Ялангуяа, газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахад технологийн шийдэл нэн чухал. Гэтэл хожим төслийн нэгж, эрдэмтэн судлаачид гэсэн хоёр институт харилцан уялдаагүй явсанаас болж газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах үед мэдээллийн зөрүү гарах, зөрчил үүсэх зэргээр асуудал дэгдэж болзошгүй юм биш үү?

-Тийм эрсдэл бий. Ерөөсөө л улс орон шинжлэх ухаанаа түшиглэх хэрэгтэй. Ямар ч улс, байгууллага хандлагаа шинжлэх ухаанч байлгах нь тун чухал гэж хэлье дээ.

Г.Бат

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417