Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь

Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь

Санхүү, эдийн засгийн тухай мэдээ мэдээллийг зорьж сонирхох нь битгий хэл нэр, томьёог нь ч ойлгодоггүй над шиг хүмүүс олон гэдэгт эргэлзэхгүй байна. “Hi, bye”-тайгаа гэдэг шиг осолдохгүй “орлого, зарлага”-ын ойлголттой хүмүүст санхүүгийн мэдлэгийг энгийнээр тайлбарласан finedu.mn цахим сайт нээгдсэнд олзуурхаж, сонирхож үзлээ. 

Найман настнаас эхлээд наян настан ч уншаад ойлгохоор тайлбарлаж бичсэн болохоор санхүүгийн тухай мэдээллийг сонирхолтой байдлаар авах юм байна. Ямартай ч finedu.mn сайтын үндсэн булангуудыг сонирхож, эдийн засаг, санхүүгийн талаар ямар мэдээлэл, мэдлэг авах боломжтойг судалснаа хүргэж байна.

“ЭМБОПС” буюу үндсэн зургаан булан

Finedu.mn үндсэн зургаан булантай. Үүнийг нь би “ЭМБОПС” гээд нэрлэчихлээ. Сайтын зургаан буланг доор тус бүрд нь тайлбарлая. Жишээ бүхий нийтлэл, инфографик, видео, зөвлөгөө гээд мультимедиагаар контентуудаа баяжуулсан болохоор “гунигтай” урт текст уншиж, нойроо хүргэхээс хавь илүү юм гээч.  

 

1. О буюу Онолын нүдээр

Энэ буланд санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтын тухай нийтлэлүүд багтсан байна.

Жишээлбэл, Тэтгэврийн сан гэж юу болох тухай, Арбитраж гэж юу вэ, Форвард хэлцэл, Олон улсын санхүүгийн захын тухай мэдлэгийг товч бөгөөд тодорхой тайлбарлан бичжээ. Бидний хамгийн ихээр сонирхдог тэтгэврийн санг улсын болон хувийн тэтгэврийн сан гэж ангилдаг аж. Улсын тэтгэврийн сан гэдэг нь хуваарилалтын систем бүхий, иргэдийн амьжиргааны баталгаат түвшин алдагдах эрсдэлийг улсаас тэтгэвэр тэтгэмж олгох замаар нөхөх зорилготой санг хэлдэг байна. Харин хувийн тэтгэврийн сан гэдэг нь хуримтлалын систем бүхий, тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврийн сангаас гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгодог гэнэ. 

 

2. Э буюу Энгийн нүдээр

Санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтыг энгийнээр тайлбарласан контентууд энд бий. Тус булан дотроо:

  • Санхүү, эдийн засаг
  • Мөнгө, хөрөнгө оруулалт
  • Эрсдэл, аюулгүй байдал
  • Бусад гэсэн дөрвөн ангилалтай. 

Эндээс надад Монголын эдийн засгийг зүйр цэцэн үгээр илэрхийлсэн нийтлэл их сонирхолтой санагдлаа. Тухайлбал, инфляцыг ингэж зүйрлэжээ. “Муу нэрийг хусавч арилдаггүй сайн нэрийг хүсэвч олдоггүй” гэдэг шиг 1990 он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махандаа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд (2018 оны байдлаар) дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх 2 жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляц 2 оронтой тоон руу орох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Мөнгө, хөрөнгө оруулалт хэсэгт “Хадгаламжийн хүү буурсан үед хамгийн өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судлаарай” нийтлэлд хүүний тухай, ханшийн уналтаас олох боломжтой ашгийн тухай тусгасан байхад Эрсдэл, аюулгүй байдлын хэсэгт “Гадаадын вэб сайт дээр интернэт төлбөр тооцоо хийхдээ анхаарах зүйлс”-ийн тухай зөвлөгөөг хүргэжээ.

 

3. Б буюу Бизнесийн нүдээр

Олон улсын зах зээл, эдийн засгийн судалгаа, таамаглалыг энэ булангаас унших боломжтой.

  • Гадаад орчин ямар байна вэ?
  • Дотоод орчин ямар байна вэ?
  • Эдийн засаг цаашид яах вэ? гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх энэ буланд дэлхийн болон Монголын эдийн засагтай холбоотой сонирхолтой кэйсүүдийг сонгож авчээ.
  •  

4. М буюу Миний нүдээр

Энд хувийн санхүүгийн зөвлөгч бий. Энэ хэсэг миний бодлоор хүмүүсийн амьдралд хамгийн ойр тусахаар санагдсан шүү.

  • Хувийн санхүү
  • Өрхийн санхүү
  • Зөвлөгөө мэдээлэл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?, Байр авах уу, түрээслэх үү?, Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх зөвлөгөө гэх мэт сонирхолтой нийтлэл олон бий. Лизингээр машин авахаар төлөвлөж, ипотект хамрагдаж байр авах тухай яриа Монголын эгэл жирийн залуу гэр бүл болгонд л тохиолддог. Харин энэ тухай өгүүлсэн “Дундаж Монгол иргэн хэрхэн амьдардаг вэ. Та хаана нь байна вэ?” нийтлэлийг маш ойлгомжтой хэрнээ сонирхолтой жишээ татсан нь хүмүүсийн амьдралтай харьцуулан бодож, санаа сэдэл авахуйц байлаа. 

Мөн хүүхдэдээ багаас нь санхүүгийн боловсрол хэрхэн олгох тухай нийтлэл, видео контент оруулсан нь хэн бүхний уншиж судлах, зорьж үзэх зөвлөгөө мэдээлэл байв.  

 

5. П буюу Подкаст

Санхүүгийн боловсролыг таны сонорт хүргэх тул замын түгжрэл, гадуур явах зуураа эсвэл гэрээ цэвэрлэх үедээ цагаа ашиглан сонсоход тохиромжтой. 

Подкастын сэдвүүдийг харахад миний ойлгодоггүй Дебит карт, Кредит картын тухай, тэдгээрийн ялгаа болон Ипотекийн зээлийн хүрэлцээ, Орон сууцны зах зээлийн сонин хачинг 3-7 минутад багтааж ярьсан нь анхаарал сарниулж, залхаахгүй баймаар санагдсан шүү.

 

6. С буюу Санхүүгийн толь

Санхүү, эдийн засгийн мэргэжлийн гадаад үг хэллэгийн тайлбар толь учраас мэдэхгүй үгсээ эндээс харж болох юм. 

Ухаад байвал англи хэлний хэдэн шинэ үг ч сурахаар юм билээ. Normal yield curve-Жилийн хүүгийн хэвийн муруй, Operating flows-Үйл ажиллагааны мөнгөн урсгал, Hedging-Эрсдэлээс хамгаалах гэх зэрэг санхүү, эдийн засгийн ярвигтай үг, хэллэгийг эндээс тольдож харах боломж бий.

Finedu.mn сайтын мэдээ, нийтлэлүүд мэдээллийн сайтууд шиг өдөр тутам, цаг тутам мэдээллээр баяждаггүй юм билээ. Гэхдээ амьдралынхаа турш санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулах хэмжээний дагаж, мөрдмөөр зөвлөгөө мэдээлэлтэй байгаа нь таалагдлаа. Сайттай танилцаж, мэдээ мэдээлэл авах зуураа  “Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?” зөвлөгөөг амьдралын хэв маягтаа хэвшүүлж, мөрдмөөр санагдсан тул бага багаар хэрэгжүүлэхээр шийдээд байна. Мөн та Finedu.mn фэйсбүүк пэйж хуудсыг дагавал шинээр орж буй мэдээ, мэдээллүүдийг цаг алдалгүй, хялбархан хүлээн авах боломжтой болох юм байна лээ шүү.

Нийтлэлч: Э.Намуун /Ub.life/

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417